Сургамжит өгүүллэг – 1

Хоолны сав, хоёр аяга кофе

Профессор багш философийн хичээлээ эхлэхийн өмнө урдаа зарим нэг зүйл тавьсан байлаа. Хичээл эхэлмэгц профессор юу ч хэлэлгүйгээр хоосон савыг аваад гольфийн бөмбөгөөр дүүргэв. Ингээд уг сав дүүрэн байгаа эсэхийн оюутнуудаасаа асуухад тэд ч сав гольфийн бөмбөгөөр дүүрсэн гэдэгийг хэллээ.
Дараа нь профессор хайрцагтай жижиг хайрга аваад түүнийгээ өнөөх савруу хийхдээ саваа бага зэрэг сэгсэрхэд өнөөх жижиг хайрга чулуунууд нь гольфийн бөмбөгнүүдийн засраар чигжин орж байлаа. Ингээд тэрээр сав дүүрсэн эсэхийг дахин асуухад оюутнууд ч сав дүүрсэн байна гэдэгийг санал нэгтэйгээр хэллээ.
Дараа нь профессор хайрцагтай элс аваад түүнийгээ өнөөх савруу асгалаа. Мэдээж энэ удаад ч элс үлдсэн бүх зай завсарыг дүүргэлээ. Ингээд тэр сав дүүрсэн эсэхийг дахин асуухад оюутнууд нь нэгэн дуугаар “Тийм” гэж хариуллаа.
Профессор ширээн доороосоо хоёр аяга кофе гаргаж ирээд түүнийгээ өнөөх савруу хийхэд үлдсэн зайг нь кофе дүүргэж сав жинхэнэ ёсоор дүүрэн болоход оюутнууд бүгд инээлдэцгээлээ.

“За тэгэхээр” гэж профессор үгээ эхлээд “Энэ хоолны савыг та нар өөрийхөө амьдрал гэж төсөөлцгөө. Харин эдгээр гольфийн бөмбөгүүд бол та бүхний итгэл үнэмшил, шашин шүтлэг, гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэнд, найз нөхөд болон дуртай зүйлс зэрэг таны амьдралд зайлшгүй чухал зүйлс. Бусад бүх зүйлийг алдсан ч энэ бүхэнтэйгээ үлдэж чадвал таны амьдрал тэгш дүүрэн байж чадна.”
“Хайрга чулуунууд нь таны ажил төрөл, орон байр, машин унаа зэрэг бусад зүйлс. Харин элс тийм ч их ач холбогдолгүй бусад жижиг зүйлс. Хэрэв элсийг эхлээд саванд хийвэл хайрга чулуунууд болон гольфийн бөмбөгүүдийг хийх зай гарахгүй. Амьдралд ч мөн ялгаагүй. Хэрэв чи бүх хүч хөдөлмөр, цаг хугацаагаа эдгээр жижиг зүйлсэд үрэх аваас амьдралынхаа чухал зүйлсэд цаг зарцуулах боломж чамд хэзээ ч гарахгүй.
Тиймээс зайлшгүй чухал зүйлсдээ анхаарал хандуулж бай. Хүүхдүүтэйгээ тоглож, эцэг эхдээ цаг гарга. Өвөө эмээдээ очиж бай. Эрүүл мэндийн шинжилгээнд цаг гарга. Хань ижилдээ цаг зориулж хамт хоолонд орж бай. Орон гэрээ засах, цэвэрлэх, хог хаягдлаа хаяхад цаг ямагт олдоно. Иймийн тул гольфийн бөмбөгүүд буюу амьдралын зайлшгүй чухал зүйлсэд санаа тавь. Зайлшгүй зүйлсийг хэзээ ч бүү орхигдуул. Харин үлдсэн хэсэг нь зүгээр л элс.”
Гэтэл нэг оюутан гар өргөөд кофе юуг илэрхийлж байгааг асуулаа. Профессор инээмсэглээд “Чамайг үүнийг асуусанд би баяртай байна” гээд “Харин кофений хувьд амьдрал хичээн бүрэн дүүрэн мэт санагдавч найз нөхөдтэйгээ хоёр аяга кофе уучих цаг ямагт гардаг юм даа” гэж хариулав.
Таны амьдралын асуудлууд хэтэрхий их бүр хоногийн 24 цаг ч багадах мэт санагдах тэр үед энэхүү хоолны сав хийгээд хоёр аяга кофений тухай санаж байгаарай.

Сахиусан тэнгэр

Дэлхий рvv явахаар дугаарлан зогсох олон хvvхдийн нэг нь Бурханаас ийн асуужээ:
– Намайг одоо дэлхий рvv явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хvчгvй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд Бурхан
– Чи санаа зоволтгvй. Би бvх сахиусан тэнгэрvvдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хvлээж байх ба єдєр болгон чамд сайхан дуу дуулж єгнє. Энэ маягаар чи тvvний хайрыг мэдэрч аз жаргалаар дvvрэн амьдрал, єдєр хоногуудыг тэнд єнгєрєєх болно.
– Аа тэгвэл, хvмvvс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгvй юм чинь яаж ойлгох юм бэ?
– Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертєнц дээр хэрхэн сонсож яаж ярихыг чамд зааж єгнє.
– Гэвч дэлхий дээр маш олон муу хvмvvс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
– Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын тєлєє єєрийгєє ч зориулахад бэлэн байж чамайг ертєнц дээрх бvх муу зvйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гvм болж, тэр хvvгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах Цаг ирснийг ухаарсан хvv эцсийн асуултаа асуусан нь:
– Бурхан минь, би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд Бурхан:
– Хvv минь, тvvний нэр тийм ч чухал биш, харин чи тvvнийг “ээжээ” гэж дуудаж болно гэжээ.

Хэрээ

80 хүрсэн өвгөн 45 настай хүүгийн хамт буйдан дээр сууж байтал гэнэт цонхон дээр нь нэгэн хэрээ ирж суулаа.
– Энэ юу вэ? гэж аав нь хүүгээсээ асуухад
– “Хэрээ гэдэг юм” гэж хүү хэллээ.
Хэсэг хугацааны дараа эцэг нь хүүгээсээ 2 дахь удаагаа
– Энэ юу вэ? гэхэд хүү нь
– Ааваа “Энийг хэрээ гэдэг юм” гэж би танд хэлсэн шүү дээ гэв.
Өвгөн 3 дахь удаагаа
– “Энэ юу вэ?” гэж асуув.
Энэ үед хүү нь “Үүнийг хэрээ, хэрээ гэдэг юм” хэмээн дуугаа өндөрсгөхөд түвэгшээсэн өнгө түүний дуунд илт мэдрэгдэж байлаа .
Жаахан байзнаад аав нь “Энэ юу вэ?” хэмээн 4 дэх удаагаа асуултаа давтлаа. Энэ удаа хүү нь “Би танд олон удаа үүнийг хэрээ гэдэг юм гэж хэлээд байхад та ойлгохгүй яагаад нэг асуултыг дахин дахин асуугаад байгаа юм бэ?” хэмээн эцэг рүүгээ хашгичлаа.
Эцэг нь өрөөрүүгээ ороод буцаж ирэхдээ хүүгээ төрсөнөөс хойш хөтлөж байсан өдрийн тэмдэглэлээ барьсан байлаа. Тэгээд нэг хуудасыг нь хүүгээ уншихыг хүсэв. Уг өдрийн тэмдэглэлд дараахи зүйл бичээтэй байлаа.
“Өнөөдөр гурван настай хүү минь буйдан дээр надтай зэрэгцэн сууж байтал манай цонхон дээр нэгэн хэрээ ирж суулаа. Хүү минь 23н удаа “Энэ юу вэ?” хэмээн асуух бүрт нь би түүнд 23 удаа “Үүнийг хэрээ гэдэг юм” гэж хариулав. Хүү минь нэгэн ижил асуултыг 23н удаа асуух бүрт нь би хүүгээ энхрийлэн харж, гэнэн хонгор үрээ түвэгшээлгүйгээр хариулж, хайр энхрийлэл харин ч улам ихээр ундарч байлаа” гэсэн байв

Хулганы түүх

Нэгэн хулгана хананы цоорхойгоор фермэр эхнэрийн хамт боодолтой зүйл задлаж байхыг харлаа. Ямар хоол хүнс байгаа юм бол хэмээн бодоод энэ нь хулганы хавх байхыг олж мэдээд өнөөх хулгана ихэд цочирдлоо.
Хулгана гадагш гүйн гараад “Байшинд хавх тавьсан байна. Байшинд хавх тавьсан байна.” хэмээн бусдад сэрэмжлүүлэн хашгирлаа.
Үүнийг сонсон тахиа толгойгоо өргөн ингэж донгодов. “Хулгана аа Энэ чинь чамд л тийм чухал асуудал болохоос надад огтхон ч хамаагүй. Энэ чинь миний санааг зовоохгүй байна ” гэлээ.
Хулгана цааш гүйж гахай дээр очин “Байшинд хавх тавьсан байна. Байшинд хавх тавьсан байна.” хэмээн хашгирахад гахай санаа зовсон байдалтайгаар “Хулгана аа намайг уучлаарай. Үнэндээ би чиний төлөө залбирахаас өөр зүйл хийж чадахгүй нь” гэлээ.
Хулгана дахин цааш гүйж үнээн дээр очин дахиад л “Байшинд хавх тавьсан байна. Байшинд хавх тавьсан байна.” хэмээн хэллээ. Хариуд нь үнээ “Намайг өршөөгөөрэй. Энэ чинь надад ямар хамаатай юм бэ?” гэлээ. Энэ бүхэний эцэст ихэд гутарсан хулгана толгой гудайлган байшингийн зүг буцлаа.
Шөнө хулганы хавх тасхийн буух чимээ байшинд сонсогдож фермэрийн эхнэр хавханд орсон зүйлийг харахаар яаран сандран гүйж хүрлээ. Тэнд харанхуй байсан болохоор тэрээр хавханд хортой могой сүүлээ хавчуулсан байгааг олж харсангүй. Өнөөх уурссан могой ч фермэрийн эхнэрийг хатгаж орхив. Фермэр эхнэрээ яаран эмнэлэгт хүргэж өгчөө. Удалгүй эхнэр нь гэртээ буцаж ирсэн хэдий ч өнөөх могойн хорноос болоод маш ихээр халуурч байлаа. Тахианы шөл халуун бууруулдаг гэдэгийг фермэр мэдэх тул шөл бэлдэхээр хутгаа шүүрэн гарлаа. Гэвч эхнэрийнх нь өвчин улам хүндэрсээр түүний найз нөхөд хөршүүд нь түүнийг ээлжлэн сахиж, сувилж байлаа. Тэдгээр хүмүүсийг хооллохын тулд фермэр гайхайгаа нядлав. Эхнэрийнх нь бие улам доройтсоор нас баржээ. Оршуулганд нь маш олон хүн цугласан тул тэдэнд зориулан хоол бэлдэхээр өнөөх фермэр үнээгээ нядалжээ. Энэ бүх үйл явдлыг өнөөх хулгана ханан дахь цоорхойгоор гунигтайгаар харж байлаа.
Хэрэв дараагийн удаа хэн нэгэнд ямар нэгэн асуудал тулгарсан бол өөрт хамаагүй гэж бүү хувиа хичээ. Бидний хэн нэгэнд тулгарсан асуудал бид бүхэнд хамаатай. Амьдрал гэж нэрлэгддэг энэ аялалд бид бүгд өөр хоорондоо ямар нэгэн сэжимээр холбоотой билээ. Тиймээс бусдад санаа тавьж, урам зориг хайрлаж явцгаая.

Хоосон хайрцаг ба бяцхан хайр

Гурван настай охин эцэгтээ том жижиг олон хайрцагийг алтадсан цаасаар бүрж их ажил удаж бас их дэмий зардал гаргажээ. Амьдрал нь тийм ч сайнгүй тул охин нь ингэж дэмий зарлага гаргасанд аав нь ихэд уурлажээ. Гэсэн хэдий ч охин өглөө нь аавдаа алтадсан цаасаар бүрсэн гоё хайрцагтай бэлэг өгөн ” Аав аа, энэ танд ” гэв. Аав нь охиндоо уурласандаа гэмшиж өөрийгөө баахан буруутган боджээ. Ингээд охиныхоо өгсөн хайрцгийг задалсанд дотор нь өөр нэг арай жижиг алтадсан бүрээстэй хайрцаг байв. Тэрийг задалсан дахин нэг гараад ирэв. Ингэж 3 хайрцаг задалсан дотор нь юу ч байсангүй хоосон байлаа.
Аав уурлан: Энэ бэлэг чинь хоосон байна. Ийм багаасаа хүн хуурна гэнээ чи! Хүнийг ингэж горьдоож болохгүй гэдгийг мэддэггүй юм уу чи! гээд дахин уурлав. Охин нулимс дүүрэн нүдээрээ аав руугаа хараад
Үгүй ааваа, хайрцаг хоосон биш ш дээ. Дотор талд нь би зөндөө олон үнсэлт хийсэн шүү дээ. Бүгдийг нь танд өгөх гээд… гэж түгдчив. Аав нь зүүгээр хатгуулсан мэт болж сэтгэл нь тавгүйтэж асар их гэмшин охиноо тэврээд уучлалт гуйж байлаа. Тэр өдрөөс хойш аав тэр хайрцгийг хадгалсаар л байсан бөгөөд сэтгэл нь тавгүйтэх юмуу эсвэл өөр ямар нэг эвгүй зүйл тохиолдоход гаргаж харан охиныхоо хайрыг мэдэрдэг болжээ. Яг үнэндээ бид ч гэсэн найз нөхөд гэр бүлийнхнийхээ хариу нэхээгүй хайрын олон хайрцагтай шүү дээ. Тэднийхээ үнэ цэнийг мэдэрч амьдрах хэрэгтэй. Энэ хорвоод тэдний хайр байгаагүй бол амьдарч чадна гэж үү?

Эх сурвалж: Монгол сүм

One response to “Сургамжит өгүүллэг – 1

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s