Сөрөг зурхай

Зурхай

Энэ зурхай єєрийн болон єрєєл бусдын vргэлж нууж, далдалж явдаг хамгийн муу, муухай, сєрєг зvйлсийг рентген туяагаар харж байгаа мэт байгаа чигээр нь харах боломж олгоно гэж зохиосон хvн нь нотолж байгаа юм. Тиймээс ямар нэг зvйл нь таарчихвал уурлах хэрэггvй зvгээр л бодит vнэнийг байгаа чигээр нь хvлээн авч анхааралтай уншна гэдэгт найдаж байна.

Хонь
Арай дэндvv тvрэмгий, хэрцгий, дээрэнгvй нь дэндсэн бvдvvлэг. Оюун ухааны сааталд ордог, хамгийн энгийн зvйлсийг арай гэж тогтоох нь олонтаа. Хэрэв чаддаг байсан бол дэргэдэх хvнээ ямар ч эргэлзээгvй чадах байсан. Гэвч гол тєлєв мэлрээд зогсож байхад тохьтой элдэв хачин сонин зvйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргvй, ний нуугvй, шар айраг, бvдvvлэг наргианд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансарын нисгэгч эсвэл мисс болохыг мєрєєддєг байсан болохоор гол тєлєв хаа ч явсан зодоон хийж явдаг байсан. Гэр бvлийн амьдралд аль болох мєнгє, тєгрєгнєєс хол байлгаж байхгvй бол нvд ирмэхийн зуур єєрєє ч мэдэлгvй vрэн таран хийгээд хаячихдаг. Согтуу vедээ агсам согтуу тавих магадлал єндєртэй.

Yхэр
Нарийндаа хатсан яншаа, долигнуур, матаасчин. Амьдралдаа «салхи хаашаа хамхуул тийшээ» гэсэн зарчмыг мєрдлєгє болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг нь хийдэг «бууны нохой» нь байдаг. Тєрєлхийн жvжиглэх авъяастай болохоор эрчvvд нь єгєємєр хvн, хvvхнvvд нь бусдын тєлєє зовсон хvн болж жvжиглэдэг. Гэхдээ сэтгэлийнхээ гvнд бvгдийг vзэн яддаг бєгєєд єєрийгєє ертєнцийн тєв гэдэгт нэг ч хором эргэлздэггvй. Мєнгє, эд баялагт дуртай гэхдээ хэнд ч мэдэгдэлгvй чимээгvй мєртлєє уйгагvй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сvvлчийн «гаагааг» нь тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг, «добрый» байв ч vнэн хэрэг дээрээ садист хандлагатай хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа єгсvvлээд хєгширтлєє гэр бvлээ vргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч, єєртєє ч итгэдэггvй. Хvрч, авч чадах бvх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгvй зєвхєн ганцаар ашиглахыг хичээдэг.

Ихэр
Оюун ухаан болон мэдрэмжийн хувьд мєнхийн хvvхэд. Насанд хvрч, бvх хариуцлагыг єєрєє vvрнэ гэхээс боож vхсэн нь дээр гэж боддог болохоор хэн нэгний хvзvvн дээр сууж аваад єєд болтлоо паразитлах дуртай. Ганц хийх дуртай зvйл нь vхэр холдтол vг олшруулах. Ном бага уншдаг мэдлэг нимгэн атлаа ертєнцийн гарал vvслээс авахуулаад улс тєр хvртэл бvх юмны талаар єєрийн гэсэн бодолтой байх бєгєєд тvvнийгээ долоо хоногт багаар бодож арван удаа єєрчилж явдаг. Нас ахиад ирэхээр юу ч хамаагvй бясалгаж суух дуртай болдог. Жvжигчин эсвэл зохиолч болох нь цєєнгvй. Оюун ухааны ч тэр , биеийн ч тэр ачааллыг даадаггvй. Зочид хvлээж авах дуртай ч их бодож л єєрийнхєє чалчаа яриагаар дайлдаг.

Арслан
Хар багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн. Єєр бусад ажилд дєр муутай. Багадаа эцэг эхээсээ мєнгє шаналгадаг бол, том болоод ирэхээрээ найз нєхєд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа хичээсэн байдал нь дурын хvний амьдралыг баллах чадалтай бол ховдог, хомхой зан нь ямар ч зузаан хэтэвчийг хоослож чадна. Гэхдээ яаж ч идлээ гээд таргалдаггvй гэж болно. Юу ч болсон зєвхєн єєртэй нь холбогдож, єєрийнх нь эргэн тойронд болж байх ёстой гэж vздэг болохоор ямар ч юманд манлайлагч, тэргvvлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь бvтэхгvй болоод ирвэл сэтгэлээр унаж, овор хэмжээгээр мэдэгдэхvйц багасдаг. Єєрийгєє агуу, хамгийн лагг, алдаа мадаг огт гаргадаггvй тєгс хvн гэдэгт vнэн голоосоо итгэдэг.

Жинлvvр
Аз нь харьчихсан гэж болохоор хvмvvс л энэ ордонд тєрдєг. Хоёр нь гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр тєрєє хамгаалах, наргианы мэдрэмж нь жаахан хvvхдийнх шиг. Тэд мєнгєтэй, єндєр албан тушаалтай, бvтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргаж ёстой нэг чаддаггvй хvмvvс болохоор єчvvхэн тєдий шийдвэр гаргах хэрэг болоход гар хєл нь салаганан, хар хєлс нь цутгасаар ухаан самуурдаг болохоор ямагт єєр хэн нэгэн нь тэдний ємнєєс шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггvй мєртлєє єєрийгєє урлагийн талаарх нарийн мэдрэмжтэй хvн болгож харуулах дуртай. Єєрийгєє єрєвдєж, дєвийлгєх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.

Хилэнц
Хол эсвэл ойр байна гэлтгvй маш аюултай. Таныг vзэн яддаг эсвэл ялах гэсэндээ бус зvгээр л vгvй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, «боов vмхvvлж», будаа болгоно. Зорьсондоо хvрэхийн тулд ямар ч арга ашиглаж мэдэх улс. Тєрєлхийн садистын дээр бас мазохист. Дараа нь хэрэг гарсан vед ар нуруунаас vхлийн цохилт єгєхийн тулд ємнє нь ямар ч хамаагvй vнээр сайн нэр, имижтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал тав алхаад л нэг vхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж боддог гэж хэлж байгаа бол цагийн ємнє алтан хошуу хvргэчихсэн хэрэг. Заваан онигоо, садар кинонд дуртай. Єєрийн секс ялалтын талаар элдэв цуу тараах, єєрт нь сайн хvмvvсийг даапаалах дуртай.

Нум
Юу ч болж байсан баясгалантай инээж явдаг. Аваарт орж, трубадуулж байсан ч єєдрєг зан, дайчин чадвараа алддаггvй нь давуу тал гэлтэй. Тав арван минут vг сольсны дараа чимээгvйхэн нам цохих хvсэл аяндаа тєрєєд ирдэг. Хар багаасаа л єєрийнхєє тэнэг хvсэл, vзэл бодлоо бусдад тулган хvлээлгэх дуртай, нойтон хамуу шиг этгээд. Дээрэнгvй єєдрєг зан нь бvх л амьдралынх нь туршид єєрт нь яршиг тvвэг удаж байгааг мэддэг ч vгvй. Гол тєлєв сайн сайхны тєлєє гэсэн бодолдоо хєтлєгдєн худал ярьж, санаанаасаа зохиох дуртай. Yнэгvй хоол идэж, уух боломжтой олон хvн цугларсан чимээ шуугиан ихтэй газраар явах хоббитой.

Матар
Хэрцгий, цэвдэг, мєсєн уул шиг хvйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ дарангуйлагч. Бусдын хvсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга учир гэж боддог болохоор єчvvхэн тєдий зvйлээр нээнтэглэж, єєлєх дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггvй. Хvvхдээ зодож, хань ижлээ зовоодог. Биеийн болон сэтгэлийн илvv хvнд дарамттай тулахаараа л ухарч, бууж єгдєг. Оюун ухааны хувьд ямар ч уран сэтгэмжгvй, бvдvvлэг боловч єс санаж, хорхойтой араандаа зууж чаддаг. Єєрийнх нь эсрэг нэг л удаа хєдєлсєн байхад насанд туршдаа мартахгvй. Єєрийгєє хэт дєвийлгєх ба єєртєє vл итгэх гэсэн хоёр эсрэг тэсрэг vзлийн санаанд оромгvй нийлбэр байдаг болохоор vргэлж удирдах албан тушаал єєд мацаж байдаг.

Хумх
Бодит амьдралаас дэндvv тасарсан хоосон мєрєєдєгч. Мєнгє зээлвэл тэр дороо vрээд хэнээс зээлснээ мартчихдаг болохоор эргvvлж єгдєггvй. Амлалтаа байнга зєрчдєг, ажил хийх дургvй. Ойр дотныхоо хvмvvсийн ар хударгаар элдэв балиар цуу тараадаг. Гуанзны хоол, бэлэн гоймон ба бvдvvлэг зєгнєлт зохиолд дуртай болохоор аль алиныг нь таарсан vедээ гар таталгvй худалдаж авдаг. Мєнгє хурааж чадлаа гэж бодоход нэг л мэдэхэд тvvнээ дэлхийг аврах аль нэг тєлєвлєгєєгєє хэрэгжvvлэхэд vрээд vгvй хийчихдэг. Ядаж байхад тийм тєлєвлєгєє ихтэйг яана.

Загас
Хуурч мэхлэн, хулхидалгvйгээр амьд явж чаддаггvй. Заримдаа хаана нь худал, хаана нь vнэн байгаагаа єєрєє мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан vргэлж єєрєє єєртэйгээ зєрчилдэж, vргэлж єєгvй мултарч байдаг ч vvнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цєєн. Учир нь энэ бvхнийг ашиг хонжооны тєлєє бус харин «урлагийн тєлєєх урлаг» буюу сэтгэлийн кайф авах зарчмаар хийж байдаг юм. Мєн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хєндєх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгvй. Ажил хийх дургvй, чаддаг ч vгvйн дээр ямар ч барьцгvй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо.

Охин
Заан шиг бахдам эелдэг ч , туулай шиг ухаан багатай хєлдvv. Нарийн, харамч, vглээ, хэрvvлч. Ямар ч юмыг ном журмаар нь, шат дарааллын дагуу хийх гэсэн хvсэл нь хаа ч явсан хvмvvсийн дургvйг хvргэдэг. Yглээ єєнтєгч зангаараа ямар ч ажлыг нурааж, хэнийг ч байсан дэлбэртэл нь уурлуулж чадна. Хэзээ ч хар ухаанаараа, нєхцєл байдлалдаа тааруулан ажиллана гэж байдаггvй болохоор єєртєє болон єрєєл бусдад зориулсан дэндvv дэлгэрэнгvй тєлєвлєгєє бичиж суудаг. Хvмvvст тэр тєлєвлєгєє нь хэрэгтэй байна уу vгvй юу ер хамаагvй. Бvх зvйлд нарийн тооцоотой ханддаг болохоор хийж байгаа бvхэн нь уйтгартай, нvсэр болдог. Гэхдээ нэг зvйл дээр буюу хор найруулахдаа гарамгай болохоор дайсан гарч ирвэл долоон vеэр нь далд оруулах хор найруулахаас нааш санаа нь амрахгvй.

Мэлхий
Бvтэл муутай нєхєр. Єєрийгєє тал бvрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу vзэлтэн. Yзэл бодлыг нь юу ч байсан єєрчилж чадахгvй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хvнийг даапаалж, єєрєє єєрєєсєє кайф авах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндvv их айснаасаа болоод хvн рvv тvрvvлж дайрч магадгvй ч гол тєлєв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хамгаас хайртай нvх рvvгээ харайлгадаг. Дур нь хvрвэл баруун солгойгvй бvгдийг муулж, єєрийгєє нєхцєл байдлыг хянаж байгаа хvчтэй, єєртэй итгэлтэй хvн гэж харагдуулах дуртай. Гэвч vнэндээ бол жинхэнэ туулайн зvрхтэй этгээд бєгєєд орь ганцаар тайван байх сонирхолтой.

One response to “Сөрөг зурхай

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s