Хоёр үнээ

2 үнээ

СОЦИАЛИЗМ
Та хоёр үнээтэй.
Төр засаг нэгийг нь хурааж аваад хөршөд тань өгнө.

КОММУНИЗМ
Та хоёр үнээтэй.
Төр засаг хоюуланг нь хурааж авна, харин та үнээг саах цагыг дөхүүлэн олон цагаар дугаарлан зогсоно.

ФАШИЗМ
Та хоёр үнээтэй.
Төр засаг хоюуланг нь аваад Таньд сүүг нь зарна.

НАЦИЗМ
Та хоёр үнээтэй.
Төр засаг Таныг буудчихаад хоюуланг нь авна.

ХҮНД СУРТАЛ
Та хоёр үнээтэй.
Төр засаг хоюуланг нь авна, нэгийг нь буудаж алаад, нөгөөгөөс нь саасан сүүгээ цацаж орхино.

СУРРЕАЛИЗМ
Та хоёр анааштай.
Засгийн газар Таныг аман хуурын хичээлд суухыг шаардана.

УЛАМЖЛАЛТ КАПИТАЛИЗМ
Та хоёр үнээтэй.
Та нэгийг нь зараад, бух худалдаж авна.
Таны сүрэг өсөж үржихийн хэрээр эдийн засаг тань дээшилнэ.
Та тэднийгээ зарж олсон орлоготойгоо тэтгэвэртээ сууна.

АМЕРИК КОМПАНИ
Та хоёр үнээтэй.
Та нэгийг нь зараад, нөгөөдхөөс нь 4 үнээтэй дүйцэхүйц хэмжээний сүү гаргуулахаар хүчилнэ.
Үлдсэн ганц үхэр тань гэнэт үхэхэд Та алмайрч хоцорно.

ФРАНЦ КОМПАНИ
Та хоёр үнээтэй.
Та гурван үнээтэй болох хүсэлтэй тул ажил хаялт зарлан, эмх замбараагүй байдал үүсгэнэ.

ЯПОН КОМПАНИ
Та хоёр үнээтэй.
Та тэднийг ердийн үнээнээс аравны нэг дахин бага биетэй, хорь дахин илүү сүү үйлдвэрлэдэг болгож өөрчилнө.
Түүгээр зогсохгүй ‘Cowkimon’ хэмээх ухаантай үнээний тухай хүүхэлдэйн кино бүтээж, дэлхий даяар цацана.

ГЕРМАН КОМПАНИ
Та хоёр үнээтэй.
Та үнээнүүдээ сард нэг л удаа тэжээл иддэг, өөрөө өөрийгөө саачихдаг, 100 жил амьдрах чадвартай болгон өөрчилнө.

АНГЛИ КОМПАНИ
Та хоёр үнээтэй.
Тэд хоюулаа галзуу.

ИТАЛИ КОМПАНИ
Та хоёр үнээтэй боловч тэднийг хаана байгаа нь мэдэхгүй.
Та ямар ч л байсан үдийн гүнцэгээ зооглохоор завсарлах нь илүү гэж үзнэ.

ШВЕЙЦАРИ КОМПАНИ
Та 5,000 үнээтэй, харин тэдний ганц нь ч таных биш.
Та тэдний харж хамгаалсаныхаа төлөө бусдаас төлбөр нэхэмжлэнэ.

ХЯТАД КОМПАНИ
Та хоёр үнээтэй.
Таньд тэднийг саах 300 хүн бий.
Та ажилгүйдэл огт байхгүй, үхрийн аж ахуй өндөр ашигтай хэмээн нотолно.
Та тоо толгойн талаарх сэдвийг хөндөж бичсэн сэтгүүлчийг баривчилна.

ЭНЭТХЭГ КОМПАНИ
Та хоёр үнээтэй.
Та үнээнүүдээ сэтэрлэж тахин шүтнэ.

ОРОС КОМПАНИ
Та хоёр үнээтэй.
Та тэднийг тоолтол 5 үнээтэй байна.
Дахиад нэг тоолтол бүр 42 үнээтэй болсон байна.
Та эргэн нэг тоолоод үзтэл 2 үнээтэй болохоо мэднэ.
Та тоолохоо больж, дахин нэг шил архи задална.

МОНГОЛ КОМПАНИ
Та хоёр үнээтэй.
Та тэднийгээ нядлаад, идэж орхино.
Тэгээд маргааш нь бусдаас дахиад хоёр үнээ өгөхийг гуйна.

МАХН КОМПАНИ
Та хоёр үнээтэй.
Та тэднийг цээж бөгс, хаа гуя, хүзүү сээр, толгой сүүл хэсгээр нь хуваан эзэмших тусгай зөвшөөрөл олгон зарж борлуулна.
Таны шунал тачаал маш их тул үнээнүүдээс гарах сүү, хөөвөр, аргал зэрэгт ашиглалтын лиценз олгож орлого олно.
Дахиад л дутуу мэт санагдах тул үнээнүүдийг нядалсаны дараа хүртэх ашиг болох шир, эвэр туурай, мах, ясыг тендер зарлан борлуулан улам их ашиг хийнэ.

АН КОМПАНИ
Та хоёр үнээтэй.
Та МАХН компаниас илүү гарахын тулд Америкаас бух худалдан авна.
Худалдаж авсан бух ажлаа үл хийх тул Та гомдол гаргаж Америкаас мэргэжилтэн ирнэ.
Америк мэргэжилтэн бухтайгаа ганцаарчлан уулзахдаа “Хөгшөөн чи яагаад байгаа юм бэ? Харалдаа хичнээн сайхан тал нутаг, экологийн цэвэр өвс ногоо, үзэсгэлэнтэй монгол үнээнүүд байна шүү дээ” гэхэд Америк бух “Хөгшөөн, хөгшөн нь зөвхөн зөвлөх бух шүү дээ” гэж пээдэлзэнэ.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s