Чөлөөт цагт – 4

Нэг эр диван худалдан аваад гэртээ оруулах гэтэл шатан дээр ганцаараа бардаггүй. Харин ашгүй хөрш нь гараад ирж. Мань эр туслахыг хүссэнд хөрш нь ч зөвшөөрч. Хоёулаа баахан чангаацалдаж хөлсөндөө хутгалдаад диван худалдан авсан эр:
– За за больё. Та бид хоёр ч хэзээ ч оруулж чадахгүй юм байна гэтэл хөрш нь ихэд гайхсан дуугаар
– Өөө өөөөө оруулах байсан юм уу гэжээ.

Ээж нь хүүхдүүдээ баахан загнаж байгаад “үгэнд орохгүй юм бол битгий ээж гэж дуудаж бай” гэж л дээ. Тэгсэн чинь бага хүүхэд нь гал тогооны өрөөнийхөө хаалгаар шагайгаад “Хүүе эгчээ, юм асууж болох уу”

“Орохдоо бал бурам, гарахдаа аюул гамшиг” тэр юу вэ? гэсэн оньсогоны асуултад эрчүүд “Архи” гэж хариулсан бол эмэгтэйчүүд “Хүүхэд” гэж хариулжээ.

9-р сарын 1 Вовка эцэг эхдээ чирэгдээд байдгаараа чарлана -Яагаад, яагаад надад 10 жил өгч бга юм бэээ

Нэг залуу гудамжаар явж байгаад гэнэт гэдэс нь өвдөөд нийтийн 00-д орж гэнээ.Тэгээд ороод суутал хаалган дээр нь баруун тийшээ хар гэсэн бичиг байв. Баруун тийшээ хартал зүүн тийшээ хар тэгээд зүүн тийшээ хартал дээшээ хар дээшээ харсан чинь үхсэндээ ийшээ тийшээ хараад байдийн зүгээр баагаач

Шєнє шинэ баян эрийн утас дуугарна:
-Байна уу, танд “Мерседес” хэрэгтэй юу?
-Vгvй, хэрэггvй. Єглєє босоод хартал машин нь алба болсон байлаа.

Багш: – XVIII зууны vеийн алдарт эрдэмтдийн талаар чи юу мэдэх вэ?
Сурагч: – Тэд бvгдээрээ нас барчихсан.

Гадил барьсан эрийг цагдаа саатуулав.
– Дархан цаазтай газраас гадил тvvх хориотой.
– Хэзээ энд гадил ургаж байсан юм бэ?
– Тэгвэл самар тvvгээд ир.

Залуу эмэгтэй машинаараа учир зvггvй хурдалжээ. Тэгэхэд нь дэргэд нь сууж явсан бvсгvй:
– Чи жаахан аяар явахгvй юу. Хамаг юм жирэлзээд байна.
– Чи над шиг байгаач.
– Яаж чам шиг байх гэж?
– Хоёр нvдээ тас аньчих.

Нэг залуу автобусанд сууж амжсангvй хөдлєєд явчихжээ. Залуу хойноос нь дунд хуруугаа гозойлгохыг жолооч хараад өөдөөс нь гараа зангидан заналхийлэв. Залуу ч өөдөөс нь салаавч өгөв. Жолооч уурлан бууж ирээд
– Юу, юу гэнэ ээ? гэтэл
– Би ганц хvн аваад явчих л гэж хэлсэн ш дээ.
– Би дvvрэн хvнтэй гэж хэлээ биздээ.
– Ганц хvн чихээд аваад яв л даа гэж хэлсэн шvv дээ.

Япон тэрэг “Хаммер” жийпний араас нь орчихжээ. Хаммерийн жолооч саак баян залуу гарч ирэнгvvтээ япон тэрэгний жолоочийг гаргаж ирээд vг дуугvй зодож эхлэв. Хєєрхий нєгєєх нь цохиулахынхаа хооронд “Vгvй нєгєє…” гэхээс єєр юм хэлж чадахгvй байна гэнэ. Тэгсээр Хаммерийн жолооч бага зэрэг ядраад:
– Чи мал минь яах гээд дандаа “Vгvй нєгєє …” гээд байгаа юм бэ?
– Vгvй нєгєє япон тэрэгний жолоо нь буруу талдаа байдаг ш дээ гэж хэлэх гээл

Нэг бяцхан жаал шинэ жилийн орой vvнээс хойш єдєр болгон тєрсєн єдєр нь болж байгаасай гэсэн хvслээ Євлийн євєєд хэлжээ. Тэр явдлаас хойш 3 сарын дараа мань жаал 100 хvрээд хєгширч vхжээ.

Вовка! Єчигдєр яагаад хичээлдээ ирсэнгvй вэ?
– Гэрт гал гараад. Євєєд золгvй явдал учирчихлаа.
– Євєє чинь шатчихаа юу?
– Vгvй ээ, гал командынхан ирээд манай гэрийг усаар дvvргэчихсэн.
– Євєє чинь живчихээ юу?
– Vгvй ээ. Цонхоор vсэрчихсэн.
– Бяц унаа биз?
– Vгvй ээ, доор нь брезент дэлгэсэн байсан. Євєє ойгоод буцаад орчихсн.
– Живсэн vv?
– Vгvй ээ, ахиад vсэрчихсэн, ойгоод буцаад орсон, vсэрсэн, ойсон, vсэрсэн ойсон …
– За одоо болно оо, эцсийн эцэст ямар золгvй явдал учирсан юм бэ?
– Хvмvvс євєєгєєс залхаад буудчихсан.

Алт хулгайлаад нуусан чукча эрийг орчуулагч ашиглан байцааж байна гэнэ.
-За, чукча, чи тэр алтыг хаана нуусан бэ? Чукча:
-Хэлэхгvй ээ. Орчуулагч: -Наадах чинь хэлэхгvй гэнээ.
-Алт хаана нууснаа хэлэхгvй бол буудаж ална гэж хэл. Орчуулагч:
-Чамайг алтыг нь нуусан газраа зааж єгєхгvй бол эд нар буудаж ална гэж байна. Чукча:
-Би алтыг урцныхаа vvдэнд булчихсан. Орчуулагч:
-Наад муу чинь буудвал бууд би хаанаа нууснаа хэлэхгvй гэж байна аа.

Нэг эр ламтантай бильярд тоглож байна гэнэ. Тэгснээ нєгєє эр алдааж цохичихоод: -Ээ, чєтгєр гэж ингэж алдах гэж гээд уулга алджээ. Ламтан: -Чєтгєрийн нэрийг дуудаж хамаагvй бvv хараал хэл. Нvгэл болдог юм. Бурхан чамайг гэсгээнэ шvv, Хэсэг тоглож байтал нєгєє эр ахиад алдаад цохичихов. -Ээ, чєтгєр гэж ингэж алдах гэж -Чєтгєрийн нэрийг дуудаж хамаагvй бvv хараал хэл. Нvгэл. Бурхан чамайг гэсгээнэ шvv Цааш vргэлжлvvлэн тоглож байтал нєгєє эр ахиад л алдаад цохичихов. Тэгээд мань эрийг хараал хэлж амжаагvй байтал нь vvлс хурж тэнгэрээс аянга тас хийтэл буугаад ламтанг ниргичихэж байна гэнэ. Тэгснээ тэнгэрээс: -Чєтгєр гэж ингэж алдах гэж гэсэн дуу гарчээ.

Зогсож байсан автобусны үүдэнд нэг хүн ирж асуув гэнэ.
-Энэ нисэх үү?
-Нисэхгүй газраар явах байх
-Үгүйэ би хаанахын автобус вэ гэж асуусан юм.
-Баазынх л байлгүй.
-Хаашаа явахын гэж асууж байна шүү
-Урагшаа л явах байлгүйдээ
-Та яасан овгор эр вэ?
-Үстэй дээл өмсчихөөд тэр байлгүй
-Өөрөө надтай үзэх гээд байна уу
-Үгүй ээ би циркт 2 билет авчихсан эмгэнтэйгээ л үзэх санаатай

Хоёр хvvхэн хэрэлдэнэ.
– Би чам шиг элдвийн хов жив цуглуулж айлаас айлд, орцноос орцонд, байрнаас байр дамжиж гvйдэггvй ээ.
– Мэдээж ш дээ. Чи гэртээ утастай юм чинь.

Охин нь ээжээсээ асууж байна гэнэ.
-Ээж, аавын толгойд яахаараа нэг vс байдаггvй юм бэ?
-Яагаад гэвэл аав чинь маш их зvйл бодож, шийдэж болохоор тэр.
-Тэгвэл таны толгойн vс яагаад ийм их байгаа юм бэ?
-Чи хэл ам сугалчих гээд байлгvй наад хоолоо дуугvй идээч…

Нэгэн мартамхай залуу таксинд суугаад, жолоочид 3, 4-р хороолол явна гэж хэлжээ. Такси хэлсэн ёсоор хөдөллөө. Тун удалгүй мань мартамхай залуу хаашаа явж байгаагаа мартчихжээ. Тэгээд жолоочийн араас цохиод Уучлаарай би хаашаа явж байгаа билээ гэхэд,
Жолооч: Ээ бурхан минь хүн сууцан байгаа юм уу гэж ээ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s