Шинэ өглөө бүрийг өөрийгөө магтахаас эхэл

Байнгын стресстэй байх нь амьдрал, эргэн тойрон дахь бүх юм утгагүй мэт санагдаж, сэтгэл санааны гутралд өөрийн эрхгүй татан оруулдаг. Баярлаж хөөрөх юмгүй, ямар ч мэдрэмжгүй, уурлаж бухимдсан, хүйтэн хөндий нэгэн болгодог. Ой тогтоолт муудах, байнга л уурлаж бухимдах нь энүүхэнд.
Стресс хэдий чинээ удаан үргэлжилнэ төдий чинээгээр бие махбодод улам л муу нөлөөлдөг. Ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарч, хоолны шингэц муудах, хоолонд дургүй болох, дотор муухайрах, цусны эргэлт муудах, толгой өвдөх, биеийн дархлаа сулрах зэрэг хамрын ханиаднаас эхлээд элдвийн өвчинд баригдаж эхлэнэ.

Та өвчнөө өчнөөн эм тариагаар бөмбөгдөөд эмчлээд л байдаг, өвчтэй хэвээрээ л. Үнэн хэрэгтээ та өвчнийхөө дөнгөж илэрсэн шинж тэмдэг, зовиуртай нь л тэмцээд байгаагаас бус, үндсэн шалтгааныг нь олж, үүр уурхайг нь устгахгүй байна шүү дээ. Стресс үүсэх, стрессэнд орох шалтгаан, түүний явц зэрэг нь хүн бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд стрессийг эмчлэх нийтлэг, ганц, төгс арга хараахан бий болоогүй байна. Гэхдээ стресснээс гарах, стрессийг эмчлэх энгийн хэдэн жорыг танд толилуулъя.

Та ажил дээрээс
-Өрөөнийхөө хамгийн дуу чимээ багатай, зайдуу буланд ширээгээ тавьчих.
-Өөрийн хүч, толгой хүрэхгүй ажлаас татгалзаж, “үгүй” гэж хэлж сур.
-Онцын хэрэггүй л бол телевизээр гарч байгаа бүхнийг үзэх гэж өөрийгөө бүү албад.
-Үнэхээр ажил чинь таалагддаггүй бол ажлаасаа гар.
-Бусдын өмнөөс өөрөө өөртөө хариуцлага бүү хүлээлгэ.
-Хийж амжаагүй, чадаагүй зүйлийнхээ төлөө өөрийгөө бүү шийтгэ. Амжина.
Хамгийн гол нь та эрүүл, сэтгэл санаа өөдрөг байх ёстой. Тэгсэн цагт бусад нь аяндаа болно.

Сайн хоолло

Бие махбодод хэрэгцээт эрдэс бодис, амин дэмээр баялаг янз бүрийн, чанартай, илчлэгтэй хоол унд хэрэглэ. Өлсөх, их идэхийг цээрлэ. Жимс ногоо, шоколад, мөхөөлдөс зэрэг нь таны туйлдаж ядарсан мэдрэлийг сэргээх болно.

Амарч цэнгэхээс бүү татгалз

Караокед орох, хотоос гадагш салхинд гарах, бааранд суух зэргийн найз нөхдийнхөө урилганд та “Явах уу, байх уу…” хэмээн эргэлзэж, шийдэж ядан байна уу? Хэрвээ эргэлзэж байвал, та заавал яв. Та үнэхээр л хүсээгүй бол эргэлзэхгүй байсан шүү дээ. Тэнд танд арай л өөр байх болно.

Амарсан шиг амарч сур

Та үнэхээр амарсан шиг амрахыг хүсэж байвал, гар утсаа салгаад, бүхнээс дайжиж, ажил төрөл, ар гэртэй холбоотой бүхий л проблемуудыг толгойноосоо бүрмөсөн авч хая. Та удахгүй эргээд л тэдэн дээр очно шүү дээ.

-Спорт танхимд хөлсөө гартал, штанг, гантиль өргө. Багаа бүрдүүлээд, сагс, волейбол, биллъярд, өөрийнхөө чаддаг төрлөөр мөрийтэй ч хамаагүй тогло.
-Ямар ч тэнхээгүй болтлоо сексд.
-Үхтлээ дурла.
-Сэтгэл хөдөлгөм мелодрам, өөрийн эрхгүй нударга зангидам боевик эсвэл шар үс бостол жихүүцэх аймшгийн кино үз гэх мэтчилэн өөрийнхөө чадах, дуртай бүхнээ улайран хий.

Өөрийгөө арчил
Гадаад төрхөө өөрчлөх нь хүнд урам зориг хайрлаж, дахин төрсөн мэт сэтгэгдэл төрүүлдэг.
-Үснийхээ засалтыг өөрчил.
-Шинэ хувцас худалдаж ав.
-Өрөөнийхөө тавилгуудын байрыг өөрчил.
-Бүх биендээ массаж хийлгэ.
-Үнэртэй усаа соль.

Хамгийн гол нь амьдралд хайртай байж, амьдралын сайн сайхныг мэдэрч, баярлаж хөөрч чаддаг бай. Өөрийгөө хайрла. Шинэ өглөө бүрийг өөрийгөө магтахаас эхэл. Таныг гайхалтай үйл явдлуудаар дүүрэн, гэрэл гэгээтэй, сайхан амьдрал хүлээж байна.

Эх сурвалж: БизНетворк

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s