Аядуу намуухан бүжиглэ

Дүүжин даажин дээр тоглох хүүхдүүдийг харж байсан уу?
Дүнгэнэн шуугих бороон дусал газар тогшихыг сонссон уу?
Эргэлдэн нисэх эрвээхэйг даган бүжиж явсан уу?
Элчит шаргал наран жаргахыг ширтэж байсан уу?

Ийм хурдан битгий бүжиглэ
Эгшигт аялгуунд нь намуухан бүж
Цаг хугацаа богинохон шүү
Цангинах хөгжим удахгүй дуусна

Ер нь хүн хариулж байна уу? Сайн байна уу? Гэхэд чинь
Ертөнцийн өдрүүдийг ингээд л анзааралгүй өнгөрөөж байна уу?
Үймээнт өдөр дуусч орондоо ороод хэвтэхэд чинь
Үй түмэн дэмий бодол толгойд чинь эргэлдэж байна уу?

Ийм хурдан битгий бүжиглэ
Эгшигт аялгуунд нь намуухан бүж
Цаг хугацаа богинохон шүү
Цангинах хөгжим удахгүй дуусна

Энхрий бяцхан үрдээ “Маргааш болъё” гэж хэлэхдээ
Эгэл хонгор нүдэнд нь гуниг хурахыг анзаарсан уу?
“Сайн уу? Юу байна?” гээд нэг утасдчих зав гаргаагүйгээс
Сайн найзаасаа холдож, нөхөрлөлөө унтрааж л явна уу?

Ийм хурдан битгий бүжиглэ
Эгшигт аялгуунд нь намуухан бүж
Цаг хугацаа богинохон шүү
Цангинах хөгжим удахгүй дуусна

Хаашаа ингэтлээ яарч, ийм хурдан амьдарна вэ?
Хажуугаар чинь аз жаргал зөрөөд өнгөрч байна шүү дээ
Орчлонгийн өдөр бүрийг яарч, сандарч өнгөрөөх чинь
Онгойлгож үзээгүй бэлгээ хаяж байгаагаас ялгаагүй шүү дээ

Уралдах хэрэг байхгүй ээ
Удаашрах хэрэгтэй
Дуу удахгүй дуусна шүү
Дурлаж, саатаж нэг сонсоорой”

Tim Ferris “The Four hour Workweek” номын хэсэг
Blue Frog Publishing -с удахгүй таны гарт хүрнэ.

Biz др байсныг копидов.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s