Сургамжит өгүүллэг – 3

Онгоцны буудал дээр нэг эмэгтэй өөрийн хуваарьт хөлгийг хүлээн сууж байлаа. Онгоц нисэх хүртэл нэлээд урт хугацаа байлаа. Тиймээс онгоцны буудлын дэлгүүрээс нэг жигнэмэг нэг ном худалдаж авав. Ингээд өөртөө нэг суудал олж аваад номоо шимтэн уншихын зэрэгцээ хааяа нэг гараа сунган жигнэмэгээ нэг нэгээр нь авч идэж байлаа. Хэдийгээр хамаг анхаарлаа номондоо төвлөрүүлсэн байсан ч хажууд нь ирж суусан нэг залуу өөрийнх нь жигнэмэгээс хээв нэг аван идээд байгааг анзаарахгүй байх арга байсангүй.
Залуу хээв нэг идээд байхаар нь бүр дүргүй нь хүрч эхлэв. гэж бодож байлаа. Эмэгтэй жигнэмэг рүү гээ гараа явуулах тоолонд залуу ч гэсэн ичих ч гүй гараа сунгаж байлаа. Тэр хоёр ийнхүү уралдаж идсээр байгаад ганц жигнэмэг үлдэв. Бүсгүй , одоо энэ яах бол гэж бодож ч амжаагүй байтал нөгөө айхтар залуу гараа сунгаад үлдсэн ганц жигнэмэгийг аван дундуур нь хоёр хуваагаад талыг нь эмэгтэйд өгөв. Залуугын энэ байдалд хүүхний уур маш их хүрсэн ч арай хийж биеэ барилаа.

Яг энэ үед эмэгтэйн явах чиглэлийн онгоц зорчигчдоо дуудан зарлаж эхлэв. Эмэгтэй залуугаас салахын түүс болон баярлаж хурдхан босон цүнх номоо аван босчээ. Залуу руу эргэж ч харсангүй . Ингээд онгоцондоо ороод сандал дээрээ тухлан суугаад цүнх рүүгээ гараа явуулснаа өөрийн эрхгүй дуу алдав. Учир нь онгоцны буудал дээрээс авсан жигнэмэг нь цүнхэнд нь байж байлаа.  Залуу жигнэмэгийг нь дураараа авч идсэн эмэгтэйд юу ч хэлээгүйгээр барахгүй сүүлийн жигнэмэгийг хүртэл хуваажээ.

————————————————————————————————-

Нэгэн залуу хүү байв. Харамсалтай нь хорт хавдар өвчин туссан түүнд амьд явах ердөө л нэг сарын хугацаа үлджээ. Хүүд гудамжны буланд байх чихэрийн дэлгүүрт ажилладаг нэг охин маш их таалагддаг байлаа. Гэхдээ тэр, түүнд сэтгэлтэй гэдгээ мэдэгдэлгүй, хайраа зөвхөн дотороо л хадгалдаг байв. Тэгээд охинтой ойр зуур юм ярихын тулд, хүү өдөр бүр чихэрийн дэлгүүрт орж чихэр худалдан авдаг байлаа.
Нэг сарын дараа, хүү хорвоогоос халин оджээ. Хүүг ирэхгүй болохоор нь нөгөө охин учрыг асуухаар учрыг асуухаар гэрт нь очжээ. Хүүгийн ээж болсон явдлыг дуулгаад түүнийг дагуулан хүүгийн өрөөнд оров…
Түүнээс худалдан авч байсан бүх чихэрнүүд нь тэнд өрөөтэй байх боловч, тэднээс нэгийг нь ч задлаагүй бүтнээрээ байхыг хараад охин гашуунаар уйлж эхлэв. уйлсаар л байлаа…
Охин юуны учир уйлав…?
Хөөрхий охин өөрийн хайрын захиануудаа чихэрийн хайрцагт хийж өгдөг байжээ. Охин бас өнөөх хүүг сэтгэлдээ хайрладаг байсан юмсанж…

————————————————————————————————-

Түүнийг гэртээ ядарч сульдаад ирэхэд 5н настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс:
– Ааваа, та нэг цагт хэр их мөнгө олдог вэ? гэж асуужээ. Тэрээр:
– Энэ чамд хамаагүй гэж уцаарлан хэллээ. Хүү нь:
– Гэхдээ ааваа, үнэхээр мэдмээр байна гэж шалав.
– За яахав 20 доллар олдог хэмээн хариуллаа. ГЭтэл хүү нь:
– Та тэгвэл надаа 10 доллар өгөөч гэх нь тэр. Аав нь учиргүй уурлаж
– Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом, янз бүрийн зүйлд зориулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод хаалгаа хаа гэжээ. Хүү нь чимээгүйхэн өрөөндөө ороод хаалгаа хаав.
Аав ч ууртайгаар “Энэ хүүхэд яаж ийм зүйлийг зоригтой асууж байнаа?” гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй хүүд нь үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ:
– Унтаж байгаа юмуу? гэж асуулаа. Хүү нь “үгүй” гэж хариулахад
– Май энэ 10 долларыг ав. Түрүүн миний аашилсаныг уучлаарай, өнөөдөр их хүнд өдөр байлаа гэжээ. Хүү нь баяртайгаар үсрэн босоод:
– Баярлалаа ааваа гээд орон дотроосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцгаа гарган аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов. Аав нь мөн л уурлаж:
– Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ? гэж хэлэхэд хүү нь:
– Ааваа би таньтай нэг цаг хамт баймаар байна. Энэ 20 доллараар таны нэг цагийг авч болох уу? гэжээ

————————————————————————————————-

Нэгэн өвгөн өөр шиг нь хөгширч газар налан бөхийсөн модны ойр уйлж суулаа. Түрүүхэн нь нэг залуу ирж, архины мөнгө нэхээд өгсөнгүй хэмээн хөшиглөж цохисон юм байжээ. Хөгшнийг газар унахыг нь харсан хүмүүс яаран гүйж очиж:
– Яасан бэ? Та гайгүй юу? Тэр таныг яагаад ингэж байгаа юм бэ? гэцгээв.
Хөөрхий өвгөн юу ч болоогүй юм шиг байдал гаргахыг хичээн:
Би өртэй байсан юм л даа. Тэрнийгээ л нэхэж байна. Хийх ёстой л юмаа хийлээ гэв.
Цугласан хүмүүс өвгөнийг босгон таягийг нь гарт нь бариулаад тарцгаав. Бүх хүн явсны дараа болсон явдлыг эхнээс нь дуустал нь ажиглаж байсан өөр нэг залуу өвгөнийг сугадан:
– Сэтгэл тань баахан хямарчихлаа. Хоёулаа энэ модны дэргэд жаахан сууцгаах уу? гэхэд:
Өвгөн ядарсан нүдээр залуу руу харан:
– Би энэ модны сүүдэрт суух эрхгүй хүн. Үнэхээр надад тийм эрх байхгүй. Би би … гээд чимээгүй болов.
Залуу өвгөний хэлсэн үгийг ойлгосонгүй гайхан зогсож байтал өвгөн эхэр татан уйллаа.
Өвгөн гунигтайгаар:
– Тавиад жилийн өмнө … гээд, би ааваасаа тамхины мөнгө нэхэж, загнасан юм. Яг сая миний хүүгийн намайг зодсон газар …
Залууд хэлэх үг олдохгүй гайхан хэсэг зогсов. Дараа нь ядарсан байдалтай байгаа өвгөнийг машинаараа гэрт нь хүргэж өгье гэв.
Өвгөн тэмтэчсэн алхаагаар цаашлангаа:
-Хэрэггүй дээ хүү минь. Би алхаад явцихья даа. Яг о надаар загнуулж гомдсон эцэг минь явган буцаж байсан шиг. Явган явангаа хотын захад байдаг оршуулгын газраар дайран эцгээсээ уучлал гуйя гэлээ

7 responses to “Сургамжит өгүүллэг – 3

  1. uneheer goy yum iim saihan surgamjit oguulleg hiisen humeest talarhaj bna . MONGOL ulsaa hogjuulj bh heregtei shuu bi barag uillaa mash goy yum

  2. uneheer goy yumaa mash saihan yum modnii dergedeh ovchton ene uneher orovdmoor yumaa naizuuddaaa helj ushuulna . mash goy yumaa humuus eniig uhaarch oilgoosoi gej hucey

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s