Бямба гаригийн эчнээ хөтөлбөрийн танилцуулга

Олон улсын түвшинд хүрсэн бизнесийн удирдлагын бакалаврын сургалтын хөтөлбөрөөр богино хугацаанд мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулж байна.
Та бүхэн хүч, авъяас чадвар, ухаалаг мэдрэмжээрээ өнөөдрийн их амжилтанд хүрцгээлээ. Эдийн засаг, бизнесийн орчин байнга өөрчлөгдөж, бизнесийн үйл ажиллагаа явуулахад туршлага чадвараас гадна системтэй мэдлэг улам бүр шаардагдаж байна.
Иймд бизнес эрхлэгч та болон туршлага бүхий ажилтнуудаа ажил төрөл, орон нутгаас нь хөндийрүүлэхгүйгээр сургах нь бизнесийн амжилтанд тань түлхэц болно.
Тус сургуулийн Бизнесийн удирдлагын бакалаврын хэргэм олгох бямба гаригийн эчнээ сургалтын үйл ажиллагаагаа 1997-1998 оны хичээлийн жилээс эхлэн явуулж эхэлсэн.
Элсэгчдэд тавих шаардлага: Санхүү, эдийн засгийн дунд буюу эдийн засгийн бус дээд боловсролтой иргэд.
Суралцах хугацаа: 2,5 жил буюу сургалтын 5 улирал

Улирал Хичээллэх хугацаа
1,3,5-р улирал Жил бүрийн 9-р сарын 1-нээс 16 долоо хоног
2,4-р улирал Жил бүрийн 2-р сарын дунд үеэс 16 долоо хоног

Хичээллэх цаг:
Бямба гариг бүр 8.00-18.00 цагийн хооронд хичээллэнэ.
Суралцах мэргэжил:
Нягтлан бодох бүртгэл
Санхүүгийн менежмент
Бизнесийн менежмент
Элсэгчдийн тоо: Сургалтын алба тухайн жилийн элсэгчдийн тоог тогтооно.

Сургалтын онцлог:
Нийт цуглуулах кредит-90 кр
Улирал бүр батлагдсан төлөвлөгөөний дагуу 6 хичээл үзнэ. 1 хичээл 3 кредит байна.
Улирал бүр сургалтын ном сурах бичгээр үнэгүй хангана.
Сургалтанд хамрагдсан бүх оюутнууд ном сурах бичгээс гадна сургалтын нэмэлт материал, интернет болон номын сангийн үйлчилгээгээр бүрэн хангагдаж, оюутанд үзүүлдэг үйлчилгээний хөнгөлөлтийн эрх эдэлнэ.
Үзэж судлах хичээлүүд:
Бүх мэргэжлийн ангиудад орох суурь хичээлүүд:

  • Эдийн засгийн онолын үндэс
  • Англи хэл
  • Эдийн засгийн математик
  • Бизнесийн статистик
  • Компьютерийн үндэс ба хэрэглээ
  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  • Санхүүгийн бүртгэл
  • Зардлын бүртгэл
  • Удирдлагын бүртгэл ба хяналт
  • Банк санхүүгийн үндэс
  • Санхүүгийн менежмент
  • Менежментийн үндэс
  • Маркетингийн үндэс
  • Байгууллагын зохион байгуулалтын зан төлөв
  • Маркетингийн менежмент
  • Хүний нөөцийн менежмент
  • Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент
  • Бизнесийн үйл ажиллагааны менежмент
  • Бизнесийн эрх зүй
  • Бизнесийн харилцааны соёл

Санхүүгийн менежментийн мэргэшүүлэх хичээлүүд:

  • Банк санхүүгийн байгууллагын бүртгэл, аудит
  • Олон улсын санхүү
  • Төрийн санхүү
  • Эрсдлийн удирдлага ба даатгал
  • Санхүүгийн байгууллагын эрсдлийн менежмент
  • Хөрөнгө оруулалт

Бизнесийн менежментийн мэргэшүүлэх хичээлүүд:

  • Стратегийн менежмент
  • Борлуулалтын менежмент
  • Маркетингийн судалгаа
  • Бизнес төлөвлөгөө
  • Сурталчилгаа
  • Төслийн менежмент
  • Олон улсын бизнес
  • Кейс сургалт

Нягтлан бодох бүртгэлийн мэргэшүүлэх хичээлүүд:

  • Дунд шатны нягтлан бодох бүртгэл
  • Бүртгэлийн мэдээллийн систем
  • Ахисан шатны нягтлан бодох бүртгэл
  • Аудит
  • Татварын бүртгэл
  • Төсөвт байгууллагын бүртгэл
  • Кейс сургалт

4 responses to “Бямба гаригийн эчнээ хөтөлбөрийн танилцуулга

  1. Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
    http://www.ife.edu.mn/ сайтаар нь ороод бусад мэдээллийг авч болно.
    энэ блог бол ерөнхийдөө манай ангийн блог юм л да😀

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s