4-р сарын 1-нд төрсөн хүн

Би 4-р сарын 1-нд тєрсєн хvн. Тєрсєн цагаасаа хойш хvмvvст маш их баяр баясгалан бэлэглэж байсан даа…

Эх баригч тас тас хийтэл хєхєрсєєр намайг арай л унагачихалгvй байж ээжид минь харуулахад тэр удаан гэгч нь инээсэн гэдэг. Гэхдээ аавын баярласны дэргэд энэ хоёрын инээд бол юу ч биш гэж болно. Аав маань vе vе эвхэрч унан, євдгєє алгадан vсэрч босохдоо “Vгvй энийг хараач ээ, ёстой элэг хєшмєєр юм” гэж уулга алдаж байсан гэж хожим надад ярьсан.

Миний тєєргийг vзvvлэхээр vзмэрч дээр авчрахад цаадах нь намайг харж инээсээр байгаад єнгєрсєн ирээдvйг хардаг гоц авьяасаа алдчихсан гэсэн.

Арван жилд багш нар хичээлээ vймvvлэхгvй гэсэндээ барагтай л бол самбарын ємнє гаргаж асуудаггvй байлаа. Гэхдээ сургууль бол сургууль, хичээл бол хичээл болохоор заримдаа яах ч аргагvй зvйл болдог байсныг санах юм. Нэг удаа биеийн тамирын багш заалны оройгоос бэхэлсэн олс руу яаж авирах ёстойг биеэрээ vзvvлж байгаад єндєр дээрээс миний царайг харчихаад тэвчилгvй инээж тэр єндєр дээрээс уначихсан. Дараа нь гурван сарын турш биеийн тамирын хичээл орохгvй амар байж билээ.

Харин дээд сургуульд бол бvх зvйл эсрэгээрээ байсан гэхэд болох байх. Шалгалт, шvvлгийг би ядаж зовох юмгvй хамгийн тvрvvнд, хялбархан єгчихдєг байв. Намайг хариулж байх vед багш нар голдуу бушуухан босч, тамхилахаар тэнхимээс гарчихдаг, тэгээд тэндээсээ vе vе гарах “брррссс ха хаха ёо ёо vхлээ” гэсэн авианаас єєр зvйлээр миний илтгэлийг тасалдаггvй байсан.

Нийтийн байрны жижvvрvvд надаас хэзээ ч vнэмлэх энэ тэр асууж байгаагvй. Намайг тасаг руугаа явсны дараа жижvvрvvд инээсээр атирчихаад тэнийж чадалгvй нэлээд ууддаг байсан болохоор манай байрны охидыг эргvvлддэг байсан залуучууд боломжийг ашиглан чєлєєтэй орж гардаг байсан гэдэг. Тэгэхээр би олон ч хvvхдийг ертєнцєд мэндлэхэд тус болсон, нэг ёсны загалмайлсан эцэг гэх юмуу даа.

Дэлгvvрээс пиво, архи авах хэрэг гарахад манай ангийнхан vргэлж намайг явуулна. Намайг дээрэлхдэг эсвэл би явах дуртайдаа биш л дээ. Зvгээр л худалдагч хvvхнvvд, кассчид нь намайг хараад инээсээр мєнгє авахаа мартчихдаг байсан болохоор л тэр .

Хvvхнvvдтэй бол би ямагт бvтэлгvйтдэг байсан. Амьдралдаа анх удаа “Баярмаа би чамд хайртай” гэж зvрхлэн зvрхлэн байж хэлсний дараа Баярмаа тэх дундуураа нугараад, сургуулийн ноолийн єрєє рvv арайхийн мєлхєж орж байсан юм даг.

Нэг удаа намайг хэдэн нєхдvvд дээрэмддэг юм байна. Оройхон тийш байр руугаа алхалж явтал нэг нєхєр гэнэт араас богоод “Хєдєлвєл ална шvv, куртка, гутлаа тайл” гэдэг байгаа. Би арайхийж эргэж харснаа л санадаг юм. Хагас цагийн дараа ухаан орсон чинь байдгаараа хєхрєлдсєн цагдаа нар инээсээр байгаад ямар ч тэнхэлгvй болчихсон дээрэмчдийг цагдаагийн машин руу чихэж байхыг харж билээ.

Гэхдээ муу ч гэсэн эрийн хуйх юм болохоор би 30 хvрээд эхнэр авсан л даа. Найз нар маань тус болсон юм. Тэд миний эхнэрийг “дажгvй хvvхэн” гэж наргиан хийдэг. Хуримыг тєрсєн єдєртэй маань давхцуулан хийсэн болохоор элдэв гэнэдvvлэлт, мэхлэлтээр дvvрэн, сайхан болсон. Сvйт бvсгvйг маань, одоо энэ миний эхнэрийг шvv дээ, нvvрийг нь битvv халхалсан хар гивлvvртэй авчирдаг юм байна. Тэгэхэд харин би зориг гаргаж гивлvvрийг нь сєхєж царайг нь хараад амьдралдаа анх удаа инээсэн юм даг.

Тvvнээс хойш би олон жил сайхан амьдарч, ажилласан. Намайг тэтгэвэрт гарахад дарга маань инээсээр хvрч ирээд “За ингээд танд уйдах боломж гарахгvй боллоо” гэсэн бичигтэй том дугуй толь бэлэглэсэн. Тэгээд би харин нэг их удалгvй гуравдугаар сарын сvvлээр єєд болсон юм. Намайг дєрєвдvгээр сарын эхний єдєр гаргасан болохоор ажил явдал маань хєнгєхєн, элдэв нулимс, гашуудалгvй сайхан болж єнгєрсєн гэхэд болно. Манай даргын хєлсєлж єгсєн хєгжимчид эмгэнэлийн ая тоглож байхдаа vе vе єєрсдєє ч мэдэлгvй хvvхдийн дууны хєгжилтэй ая vлээгээд л… Миний толгой дээр хэлсэн сvvлчийн vг хєгжилтэй, єєрийн эрхгvй инээд хvрэхээр байсан. Тэгээд харж байх нь ээ уншиж дуусахаас нь ємнє энд тэнд хvмvvс эвхэрч унаад л байсан даа…

One response to “4-р сарын 1-нд төрсөн хүн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s