“Ozomatli” Монголд

ozomatli
Грэммийн шагналт, латино, хип хоп, рок хамтлаг “Озоматли” Монгол Улсад тоглолтоо хийнэ


Грэммийн 3 удаагийн шагналт, Лос Анжелес хотын латино, рок, хип хоп хамтлаг Озоматли 6-р сарын эхний долоо хоногт Монгол Улсад айлчлан, АНУ-ын Соёлын элч хөтөлбөрийн хүрээнд уран бүтээлээсээ толилуулах гэж байна. Озоматли хамтлаг зургадугаар сарын 4-нд Сүхбаатарын талбайд 19:00 цагт тоглолт хийхээр болжээ.

Өөр өөр үндэс угсааны найман хүний бүрэлдэхүүнтэй, олон талт соёлын тод илэрхийлэл болсон Озоматли хамтлаг Монголчуудад хөгжмийн эрч хүчийг тээн ирэх болно. Ацтек үндэстний хөгжим бүжгийн бич дүрт бурхны нэрээр өөрсдийгөө нэрлэсэн энэхүү алдарт инди хамтлаг Монголд анх удаа ирж байгаа билээ. Озоматли хамтлагийн хөгжим нь бүрэлдэхүүнийхээ нэгэн адил латино-бит, регги, хип хоп, рок зэрэг хөгжмийн олон төрлүүдийн нэгдэл юм.

Грэммийн шагналыг 3 удаа, Латино хитийн шагналыг 2 удаа хүртсэн Озоматли хамтлаг анх 1995 онд Лос Анжелес хотод эсэргүүцлийн хөдөлгөөний нэг хэсэг болж байгуулагдсан цагаасаа хойш нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэж ирсэн юм. Хөгжмөөрөө дамжуулан Озоматли хамтлаг олон талт соёлын нэгдмэл хүч, нийгмийн өөрчлөлтийн үзэл санааг Улаанбаатарт авчрах ажээ.

Озоматли хамтлагийн Монголд айлчлан тоглох энэ ажиллагаа нь Монгол улстай өөрийн орны орчин үеийн соёл урлагаасаа таниулах АНУ-ын Элчин сайдын яамны ажлын хүрээнд явагдаж байгаа юм.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s