Чөлөөт цагт – 9

Ажил дээрээ єєрийгєє ямагт 100% дайчилж бай. Vvнд: даваад 12%, мягмарт 23%, лхагвад 40%, пvрэвт 20%, баасанд 5% гэх мэт хуваарилах хэрэгтэй.

10 жилийн сургууль. Нэгэн ангиас шалгалт авч байна гэнэ. Багш нь vе vе шипигээс хуулж байгаа нєхдvvдийг илрvvлэн ангиас хєєж гарган завгvй. Хэсэг хугацааны дараа хичээлийн эрхлэгч ангиар шагайлаа: -За шалгалт авч байна уу? Хуулж бичих сонирхолтой нєхдvvд ч зєндєє л байгаа биз дээ? Багш: -Хуулах сонирхолтой сонирхогчид нь аль хэдийн баригдаад хєєгдєєд гарсан. Энд дандаа єндєр мэргэжлийн хэд нь л vлдчихээд байна…

Нэгэн Африк хүүхэд захиандаа:
Би төрөхдөө хар, том болоод хар, наранд гараад хар, үхэхдээ ч хар. Гэтэл та нар муусайн цагаан арьстангууд төрөхдөө ягаан, том болоод цагаан, наранд гараад улаан, өвдөхөөрөө ногоон, даарахаараа хөх, үхэхээрээ саарал болдог байж яагаад намайг өнгөт арьстан гээд байдаг байнаа гэжээ.

Шүдний эмч орж ирсэн өвчтөнийг хармагцаа баярлан дуу алдав.
– Сайн байна уу? Та өчигдөр намайг торгосон цагдаа мөн шив дээ.
За ийшээ суу, тухтайхан үзнээ хоёулаа

– Вовка миний хүү аавтайгаа юу хийж байв, хэмээн ээж нь асуув.
– Аав бид хоёр өдөр болгон нуурын гол хүртэл завиар яваад би эрэгрүү сэлж ирдэг байсан
– Ээ бурхан минь, тэр чинь маш том нуур шүү дээ
– Сэлэх нь ч гайгүй ээ, харин нойтон шуудайнаас гарах л гэж жоохон зовдог байсан

– Чи юунаас хамгийн айдаг вэ?
– Шүдний эмч, харанхуй хоёроос
– За шүдний эмч ч яахав аймар, харанхуйгаас юунд нь айдаг юм бэ?
– Харанхуйд хичнээн ч шүдний эмч нуугдаад сууж байх юм билээ

Манай эриний өмнөх 2000 он: – Бие чинь таагүйтвэл өвс ид.
Манай эриний 1000 он: – Бие чинь таагүйтвэл бөөд очиж бөөлүүл.
1800 он: – Бөөгөөр бөөлүүлэх нь буруу номтны ёс. Лам багшаар ном уншуул.
1921 он: – Ламд очиж ном уншуулах нь бурангуй ёс. Эм уу.
1980 он: – Наад эм чинь хуучирсан, энэ антибиотикийг сайн уу.
2000 он: – Антибиотик дэмий лам дээр очиж ном уншуул.
2002 он: – Лам дэмий, бөө дээр очиж бөөлүүл.
2010 он: – Бөө дэмий, өвс идчих. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн нам эдгээнэ.

Дэлхийн сонин хачинаас: Оросууд газраа 100 м ухсан чинь UTP кабель гарч гэнэ тэгээд оросууд 100 жилийн өмнө UTP хэрэглэгдэг байсан болжээ. Америкууд 200 м ухсан чинь шилэн кабель гарч иржээ тэгээд америкчууд 200 жилийн өмнө шил хэрэглэдэг байсан болжээ. Монголчууд 300 м ухсан ч юу ч гарч ирээгүй гэнэ тэгээд монголчууд 300 жилийн өмнө wireless хэрэглэдэг байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн гэнэ.

Эхнэр уурлан загнана
– Согтуу толгой минь, сэрээгээр шөлтэй хоол иддэг юм уу?
– Хутгаар идэж үзсээн, болохгүй байна шд..

– Танай аав ээж хоёр хүүхэлдэйн киноноос айдаг уу?
– Үгүй ээ
– Сонин юм аа, манай аав ээж хоёр аймаар айдаг шд
– Яаж байна?
– Хүүхэлдэйн кино эхлэхээр л хөнжилдөө гүйж орцгоогоод чичрээд эхэлдэгийн

Нэг залуу утсаар хайр сэтгэлээ илчилж байна гэнэ.
-Хайрт минь, би чамгvйгээр цаашид vнэхээр байж чадахгvй нь. Би чамайгаа амьдралын бvх хар бараан бvхнээс хамгаалахад бэлэн байна. Хэрэв чи намайг орхивол би чамтайгаа ахин уулзахын тулд бvх дэлхийг тойрон, элсэн цєл, ширэнгэн ой, тэнгис далайг ч гатлахад бэлэн байна
Хариуд нь бvсгvй нь мєн л гал халуунаар:
-Хайрт минь, чи минь одоохон хvрээд ирээч. Яг одоо хvрээд ир би чинь хувцсаан тайлчихаад чамайгаа хvлээж байя гэж тачаадвал нєгєє залуу харин:
-Гадаа бороотой байна маргааш, бороо татрахаар болъё хайрт минь.

– Надад хайртай гэж хэлэхгvй бол би цонхоор vсэрлээ.
– Бид чинь нэг давхарт байгаа шvv дээ.
– Тэгвэл таван удаа vсэрнэ.

Шєнє паркад хос 2 сууж байна. Залуу нь хүүхнийхээ нуруугаар л оролдоод байна гэнэ. Хүүхэн тэсэлгүй:
– Чи юу хийгээд байгаа юм бэ?
– Хөх хайж байна.
– Хөх чинь урд талд байдаг юм!
– Би аль хэдийн хайгаад үзчихсэн, алга байна лээ…

Чи чєтгєрт итгэдэг vv?
– Vгvй чшш…
– Тэгвэл цаадуул чинь чамд итгэж байгаа шvv. Итгэлийг нь алдав аа…

Орос, Монгол, Хятад 3 элсэн цөлд явж байжээ. Тэгтэл бирд гарч ирэн:
– Би та 3-ын нэг нэг хүслийг чинь биелүүлье гэж хэлэв.
Эхлээд Орос гэртээ харьмаар байна гээд явчихав, дараа нь хятад мөн л гэртээ харьмаар байна гээд явчихав хамгийн сүүлд Монгол үлдсэнд бирд хэлэхдээ:
– За яахав чамайг хамгийн сүүлийнх гээд 2 хүслийг чинь биелүүлж өгье гэжээ.
тэгсэн Монгол:
– 1 шил архи тэгээд нөгөө 2-ыг дуудчих гэжээ …
[Хэсэг хугацааны дараа]
Нөгөө 3 чинь архиа ууж дуусчаад явж байтал дахиад л бирд тааралдав гэнэ.
Тэгээд бирд дахиад л нэг нэг хүслийг биелүүлж өгье гэжээ.
Тэгтэл орос хятад 2:
– Эхлээд Монголыг хэлүүлье тэгэхгүй бол дахиад бид 2-ыг дуудчихна гэж бодоод Монголыг хэлүүлэхээр болжээ.
Монгол хэлэхдээ:
– 1 шил архи тэгээд чи яв яв.

Хоёр халзан эр маргана:
-Чи надаас илүү халзан!
-Үгүй чи!
-Яагаад?
-Яагаад гэвэл чиний толгой минийхээс том!

Математикийн багш биднийг хамгийн бага ерөнхий хуваарийг ол гэсэн хэмээн хүү хэлэхэд аав нь ихэд гайхаж:
– Намайг бага байхад л тэрийг чинь ол гэдэг байсан. Одоо болтол олоогүй юм уу?

– Би танайхаас өчигдөр сандал худалдаж авсан чинь өнөөдөр хугараад уначихлаа, та нар юу гэх вэ?
– Хүн л сууж дээ.

Осама бин Ладен Италид жуулчилж байна гэнэ. Пизаний унаж байгаа байшингийн дэргэдүүр явахдаа мань эр толгойгоо сэгсрэн:
-Чаддаг хүмүүст нь захиалахгүй дээ гэж толгойгоо сэгсэрчээ.

-Та яагаад эхнэрээ живж байхад нь авраагvй байдаг билээ
-Би тэрнийг живж байна гэж яаж мэдэх юм бэ? Хаа явсан газраа орилж хашгирч хэрvvл хийж явдаг болохоор голын усан дотроос л намайг загнаад хашгичаад байгаа юм байх л гэж бодсон.

Нэгэн модел зургаа авхуулах гээд зогсож байтал зурагчин нь:
– алив хонгор минь гvн бодолд автсан дvр эсгээрэй. За за би туслая 9-ийг 8-аар vржvvлээд хэд билээ 8-аар vржvvлээд хэд билээ?

-Үйлчлэгч ээ, энэ тахиаг арай дутуу шарсан байна.
-Яаж байна?
-Хамаг будааг минь идчихлээ…

Шөнө нэг эмэгтэй миний хөнжлийг татаж,
-Чамд ганцаараа унтахад аймаар биш байна уу, гэж асуугаад…
-Тэгээд?
-Аймаар байлгүй яахав гэж хэлээд оруулчихсан. Өглөө нь харин ямар хүүхэнтэй унтсанаа хараад айх шиг болсон шүү.

Хоёр еврей:
-Абрам, хэдэн жилийн өмнөөс миний хөл өвддөг болсныг санаж байна уу?
-Санаж байна аа, тэгээд яагаав?
-Өчигдөр арай том гутал авч өмссөн чинь өвдөхөө больчихлоо

Анагаах ухааний сургууль. Євгєн профессор хичээл заахаар орж ирээд:
– Єнєєдрийн сэдэв “Тэмбvv євчний тухай” гээд халааснаасаа гялгар ууттай зvйл гаргаж ирээд:
– Энэ бол тэмбvvгээр vхсэн хvний бэлэг эрхтэн.
Оюутнууд нирхийтэл инээлдээд хэн нэг нь:
– Багшаа, наадах чинь хиам л байна шvv дээ! гэхэд Профессор:
– Тэгвэл би vдийн цайндаа юу идсэн болж таарав аа?

Нэг залуу дэлгvvрт ороод нохойны хоол авъя гэхэд худалдагч нохойгоо авч ирээд харуулаад ав гэлээ. Залуу нохойгоо харуулаад хоолыг нь авчээ. Хэдэн єдрийн дараа залуу дэлгvvрт хайрцагтай юм барьсаар орж ирэв. Тэгээд худалдагчийг гараа энэ рvv хий гэв. Худалдагч гараа хийсний дараа залуу юу байна гэв. Тэгэхэд худалдагч нэг нялцгай шингэн юм байна гэхэд залуу аан тэгвэл би нойлын цаас авъя гэжээ.

чебурашка Гена матраас:
-Үзэм хөлтэй байдаг юм уу?
-Хөл байхгуй.
-Аа муу Буратино надад жоом өгчихсөн байна гэжээ

-Би гурван харштай. Гэтэл хүмүүс намайг надтай адил гурван харштай Изя шиг хүндлэхгүй юм. Би дөрвөн онгоцтой байтал хүмүүс намайг надтай адил дөрвөн онгоцтой Изягаас дутуу хүндлэх юм. Би аялалын таван усан онгоцтой. Гэтэл хүмүүс надтай адилхан таван усан онгоцтой Изягаас ямагт дорд үзэх юм. Яалаа гэж ингэж байгаа юм бэ, яах вэ би амьдралдаа ганц удаа хоньтой ойртчихсон юм л байгаа биз, сүртэй ш дээ.

-Театрт суун кино, дуурь vзэж байгаа хvмvvсийн ємнvvр явахдаа биеийнхээ яг аль хэсгийг vнэртvvлбэл зvгээр вэ гэдгээ би одоо хvртэл сайн мэддэггvй юм.

Нэг залуу нөгөөдөө : – Чи аялалд яваад шөнө гэнэт сэртэл шалдан, тэгээд хошногыг чинь вазелиндчихсан байвал хэн нэгэнд энэ тухай хэлэх үү? – Юу гэж дээ. Галзуурсан биш дээ? – Тэгвэл хоёулаа аялалд явах уу?…

Нэгэн айлын 00 нь бєглєрєєд сангийн слесарь дууджээ. Нєгєєх нь ирээд vзэж харснаа бєглєє гаргадаг “бантуз”-аараа нааж качалдаж качалдаж байгаад “хєєп” хийтэл нь татаж орхитол пvл хийгээд баахан хог гарч ирснээ бєглєє нь гарчээ.
-За, энэ хогноос болоод танай 00 бєглєрчихсєн байж гээд заатал 00-ийн єрєєний шалан дээр жаахан охин атиралдчхсан хэвтэж байна гэнэ. Тэгснээ нєгєє хvvхэд
-Би бєглєєс биш ш дээ ахаа. Би танай доод давхарт зvгээр бие засаад сууж байсан хvvхэд байна гэж тайлбарлажээ.

One response to “Чөлөөт цагт – 9

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s