Сургамжит өгүүллэг – 4

Шавь нь багшаасаа ийн асууж гэнэ “Хайр гэж юу юм бэ?”
Багш нь: “Энэ асуултанд хариулахын тулд нэг зүйлийг чи хийх хэрэгтэй. Чи тутарганы талбай руу яваад хамгийн том гэсэн тутаргыг олоод ир. Гэхдээ нэг хажуугаар нь гарсан тутарга руугаа эргэж очиж болохгүй. Талбайн нэг захаас нөгөө зах хүртэл нэг ч удаа эргэж явахгүйгээр ” гэжээ.
Шавь нь талбай руу очоод яваж байтал маш том тутарга тааралдаж. Гэвч дараа үүнээс том олдож магадгүй гэж бодон авсангүй. Тэгэж явсаар тэрээр талбайн гол хавьд нэгэнт ирчиж гэнэ.
Тэрээр талбайн нөгөө зах руу ойртох тусам тутарганы хэмжээ улам бүр жижиг болж байгааг анзаарч гэнэ. Тэгсээр талбайн нөгөө захад ирэхдээ хоосон иржээ.
Тэгээд багш дээрээ иртэл багш нь: “Энэ бол хайр. Чи өөртөө илүү тохирсон хүнийг хайгаад л байдаг. Гэвч чи эргэж харсан цагтаа, өмнө нь тааралдсан хэн нэгнийг чи аль хэдийн санаад эхэлцэн байдаг.” гэжээ.

Шавь нь: “Тэгвэл хурим гэж юу юм бэ?” гэж асуужээ.
Багш нь: “Энэ асуултанд хариулахын тулд чи мөн л нэг зүйлийг хийх хэрэгтэй. Эрдэнэ шишийн талбай руу очоод хамгийн том гэсэн эрдэнэ шишийг аваад ир. Гэхдээ эргэж харахгүйгээр талбайг туулна.” гэж хэлжээ.
Шавь нь энэ удаад их л анхааралтай гэгч нь талбайн дундуур яван хайж гэнэ. Эцэст нь дунд зэргийн хэмжээтэй нэгэн эрдэнэ шиш барин их л баяртай нь аргагүй эргэж иржээ.
Тэгтэл багш нь: “Энэ удаад чи эрдэнэ шиштэй буцаж ирлээ. Чи томыг нь биш, өөрт чинь л том санагдаж байгааг авчирсан. Чамд зөн совин байсан, чи үүнийг хамгийн сайн гэдэгт нь итгэж байсан. Энэ бол гэрлэлт. ” гэж хариулжээ.

———————————————————————–

Цуурай

Найм ес орчим настай хүү эцгийн хамт ууланд аялж явжээ. Гэтэл хүү гэнэт хальтран унаад өвдсөндөө болон “ёо ёо” гэж орилжээ. Гэтэл дуу нь цуурайтан эргэн сонсогдожээ. Хүү хэн нэгэн бас “ёо ёо ” гэж орилохыг сонсжээ.
Өмнө нь ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй тул гайхан:
“Чи хэн вэ”гэж хашгирав.
Хариу ч тэр дороо ирлээ. “чи хэн вэ?”
Харин хүү бухимдан: “хулчгар” гэв.
Хариу бас л ижилхэн: “Хулчгар ” гэж ирэв.
Хүү аавдаа: “Ааваа энэ чинь одоо юу болоод байгаа юм вэ би ойлгохгүй бна.” гэв
Аав нь: “миний хүү сонсож бай” гээд, “Бүх юм сайхан” гэж хашгирав
Уулнаас ирэх дуу нь эргээд “Бүх юм сайхан” гэв.
Аав: “Би чамд хайртай”
Уулнаас ирэх дуу: “Би чамд хайртай”
Хүү гайхсан хэвээр сайн ойлгоогүй байлаа.
Үүнийг харсан аав нь: “Үүнийг цуурай гэдэг юм. Гэвч амьдрал үнэндээ яг цуурай шиг байдаг. Чиний хэлсэн, хийсэн бүр чинь эргээд чамд тэр хэвээр тусдаг. Амьдрал бол бидний өөрсдийн хийсэн, хэлсний цуурай мөн билээ. Амьдралыг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэхийг хүсч байгаа бол өөрийнхөө сэтгэлийг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэх хэрэгтэй. Бусдыг өрөвч, зөөлөн байгаасай гэж хүсч байгаа бол эхлээд өрөвч зөөлөн байх хэрэгтэй. Амьдрал гэдэг чи түүнд юу өгнө, эргээд яг түүнийг чамд өгдөг жамтай”. гэж хэлжээ.

———————————————————————–

нэгэн тосгонд бие биеэндээ юунаас ч илүү хайртай хосууд амьдарч байжээ. гэтэл нэг өдөр нөхрийнхөө ажлын дагуу өөр нэгэн газар нүүж очих хэрэг гарав гэнээ. тэгээд тэднийх нүүж хамаг юмаа ачаад дуусав. гэрийн эзэгтэй бүсгүй нэлээд сандарсан байсан тул байшингаа цэвэрлэж амжсангүй. тэд ч шинэ байрандаа ирлээ бүсгүй шинэ байшингийнхаа хаалгыг нээтэл өмнө нь хэн ч амьдарч байгаагүй юм шиг үнэхээр сайхан цэвэрхэн байлаа бүсгүй уулга алдан ванныхаа өрөөнд ортол нэгэн зурвас байхыг олж үзээд тэр зурвасыг унштал:
шинээр нүүж ирж байгаа айлын эзэгтэйд гэсэн захидал байсан юм за би энэ байшингаа сайтар угааж цэвэрлэлээ гэхдээ танай гэр бүл нүүж орохынхоо өмнө хөнгөн цэвэрлэгээ хийнэ биз дээ танай гэр бүлд аз жаргал хүсье гэсэн зурвасыг уншаад бүсгүй хуучин гэрээ цэвэрлээгүй ирсэндээ нүүрээ хийх газаргүй болон, нөхөртөө би хуучин гэртээ нэг юмаа үлдээчижээ түүнийгээ хурдан аваад ирье гээд ум хумгүй хуучин гэртээ очоод бүгдийг цэвэрлэж орхиод өмнөх уншсан захидал шигээ нэг сайхан захидалыг дараагийн нүүж ирэх айлд зориулан бичиж үлдээв.
тэр бүсгүй хүний нинжин сэтгэл гэдэг ийм сайхан байдгийн байнаа гэдгийг ухаарсан юм.

———————————————————————–

Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг өдөр ордон руу ордог зам дээр том хад тавиулаад өөрөө цонхоор харан юу болохыг харан суужээ.

Өглөөнөөс vд хvртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хvмvvс өнгөрчээ. Тэд бvгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоожээ. Ихэнх нь хааныг их л өндөр дуугаар шүүмжилж байжээ. Ард олноосоо авсан татвараа замын засварт хэрэглэсэнгүй гэцгээж байлаа.

Эцэст нэг тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс хvнсний ногоо авч ирж байжээ. Үүрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг тvлхэж эхэллээ. Эцэст нь ихэд ядарч хөлс нь гарсан боловч хүнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин эр сагсаа үүрээд босох гэтэл тvvний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нvхэнд ууттай зүйл байхыг харжээ. Онгойлготол дүүрэн алт… Мөн хажууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст “Хадыг замаас зайлуулсан хүн энэхүү алтыг авна” гэжээ. Тариачин эр болсон явдлаас их зүйл сурчээ. “Саад болгон таны амьдралыг илүү сайжруулах нэгэн боломж юм…”

3 responses to “Сургамжит өгүүллэг – 4

  1. “Саад болгон таны амьдралыг сайжруулах илүү нэгэн боломж” энэ үг үнэхээр таалагдлаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s