Мерфигийн хууль – 2

– Уучлал гуйх нь, зөвшөөрөл авахаас хялбар байдаг.
– Унтаж байгаа нялх хүүхэд, аав ээж нь яг унтах тэр агшинд сэрдэг.
– Нэг зүйлийг засах зуур гараа тостой хутгачихсан байхад хамрын үзүүр загатнадаг.
– Хүмүүс чамайг харах магадлал нь чиний орсон тэнэг байдалтай шууд хамааралтай.
– Даргадаа дугуй хагарсны улмаас ажилдаа хожимдсоноо хэлсний чинь маргааш жинхэнээсээ дугуй чинь хагардаг.
– Түгжрэлтэй замд эгнээгээ сольсны чинь дараа хуучин эгнээ илүү хурдан явж эхэлдэг.
– Таньдаг хүнтэй таарчихгүй юмсан гэж бодож явахад эзтэй юм шиг тийм хүнтэй таардаг.
– Аймаар загатнасан газар маажихад хамгийн хэцүү газар байдаг.
– Кинотеатрт эгнээний дундуур суудалтай нөхдүүд бүгд байраа эзэлсний дараа орж ирдэг.
– Аливаа шинэ санал хэдий үнэн ч гэлээ найдвартай байх албагүй байдаг шиг найдвартай мэт санагдсан санал заавал үнэн байх албагүй.
– Утас дуугарахыг тэсэн ядан хүлээх зуур утас дуугардаггүй. Харин хүлээхээ болиод өөр юмаар оролдож эхэлмэгц утас хангинадаг.
– Та шалгалтанд бүх хүчээ дайчлан бэлд. Тэртэй тэргүй асуултууд бэлдээгүй сэдвүүдээс чинь ирдэг.
– Өчнөөн удаан хүлээсэн автобус яг таныг тамхиа асаамагц ирдэг.
– Тамхины утаа дандаа тамхи татдаггүй хүнрүү зүглэдэг.
– Идэж байгаа юмны амт нь гоё байвал эрүүл мэндэд хортой, харин муухай байвал эрүүл мэндэд ашигтай зүйл байдаг.
– Ажил хэрэг буруугаар эргэчихээд байхад инээж байгаа хүн байвал тэр нь бурууг тохох өөр хүн олсон учраас тэр.
– Та хир зэрэг яарна замын түгжрэл тэр чинээ их байдаг.
– Аяллаар явахдаа авч явсан хувцас чинь очсон газрын цаг агаартай яг зөрдөг.
– Нэг гартаа дүүрэн юм бариад хаалга нээх болоход түлхүүр дандаа сул гарны чинь эсрэг талын халаасанд байдаг.
– Камер тамирчныг харуулах тэр агшинд тухайн тамирчин нулимж, нусаа нийж эсвэл хамраа ухаж байгаа харагддаг.
– Зэрэг хийгдэж байгаа 4 download байлаа гэж бодоход хамгийн чухал нь хамгийн багаар, хамгийн хэрэгцээгүй нь хамгийн их хурдаар татаж байдаг.
– Аливаа зүйл танд хэрэг болоогүй үедээ дандаа нүдний өмнө ил байдаг боловч хэрэг болох үед олдохоо байчихдаг.
– Хэрвээ ойр хавьд чинь хөөрхөн охин байгаа бол түүний найз залуутай гэдэгт нь эргэлзэх хэрэггүй.
– Гэрэл унтраасны дараа бүх бүсгүйчүүд сайхан харагддаг.

1. Тэнэг хүнтэй бүү маргалд. Хүмүүс та хоёрыг ялгахгүй байж мэднэ.
2. Хумсаа авсны дараахан хумс хэрэгтэй ажил гардаг.
3. Шургуулга онгойлгоод халбага авах гэхэд гарт чинь эхлээд хутга, дараа нь сэрээ тааралдана. Эцэст нь халбаганы хэсгээс нэг юм авахад тэр нь халбаганд холилдсон сэрээ байдаг.
4. Хоолны давсыг амсалгүй давс хийсэн бол шорвог болсон гэдэгт нь эргэлзэх хэрэггүй.
5. Эмчийн зөвлөсний дагуу гам барих хэдэн өдрүүдэд урьд урьдаас илүү ууж идэх үйл явдлууд болдог.
6. Хэн нэгнээс мөнгө зээлсэн бол зээлдүүлэгч хамгийн боломж муутай үед тань мөнгөө нэхдэг.
7. Бид шинээр хувцас авсан өдрөө адилхан хувцасыг өөр дэлгүүрт илүү хямд байхтай тааралддаг.
8. Шүдээ угаасны дараахан татгалзахын аргагүй сайхан амттан өмнө чинь ирдэг.
9. Улаан гэрэлд зогсож байгаа автобусруу гүйж очвол амжих болов уу үгүй болов уу гэж бодох зуур ногоон гэрэл астал 48 секунд байгааг хараад алгуур гүйж очиход чинь автобус өөрөөс чинь зугтаах мэт улаан гэрлээр явчихдаг.
10. Айлд зочилж очоод жорлонг нь хэрэглэсний дараа ялгадас чинь хэдий бага ч гэлээ ус татаад татаад доошоо ордоггүй.
11. Завсарлагааны цаг хичээлийн цагаас илүү хурдан өнгөрдөг.
12. – Яарч явах үед суусан автобус/такси чинь бүх улаан гэрэл дээр зогсож маш удаан явдаг. Харин –Яагаа ч үгүй эрт очоод тэнд юу хийхэв гэж бодсон газарт чинь автобус/такси нэг ч улаан гэрэлд баригдалгүй хамгийн хурдан хүргэж өгдөг. Энэ үед та Мэрфийг хараах болно.
13. Халтар машинтай хэдэн өдөр явсны эцэст машинаа угаасан даруйд бороо ордог.
14. Оймсоо цоорсон байхыг үзээд, -За ямар гутлаа тайлах биш гэж бодоод гадагш гарахад заавал гутлаа тайлах шаардлага гардаг.
15. Баян хүний азарган тахиа нь хүртэл өндөглөдөг. /Энэ гэхдээ зүйр цэцэн үг шүү/
16. Машины арын суудал дээр тавьсан гадуур хувцасаа авахаар гараа сунгахад гарт чинь хувцасны хормой хэсэг баригдаж халаасанд нь байсан хамаг юм талаар нэг тардаг.
17. Гэрт 00-ын цаас дууссаныг анзаарсан тэр агшинд гэдэс чинь базалж эхэлдэг.
18. Гудамжинд идэж уусан юмныхаа үлдэгдэл/хогийг хогийн саванд л хаях гэж удтал авч явсны эцэст тухайн зүйл хогийн савны гадуур шидэгддэг.
19. Robbie Williams, Supreme дуундаа Мэрфигийн хуульд хамаарч болох мөрүүдийг оруулсан байдаг. all the best women are married all the handsome men are gay.
20. Маш чухал гарын үсэг зурах, эсвэл тэмдэглэж авах зүйл гарах үед гартаа авсан эхний бал/үзэг чинь гардаггүй.
21. Эмэгтэйчүүдийн хувьд: Андуурч мэссеж бичсэн дугаарын чинь цаана ёс юм шиг хүүхэмсэг, утасны донтой эрэгтэй байдаг. Эмэгтэй юм уу, эрүүл саруул эр хүн байх нь үгүй.
22. Дурлал чинь бүтэлгүйтээд яг шинэ дурлал эхлэх тэр үед хуучин дурлал чинь чамайг сонгож байгаагаа хэлж, толгой чинь эргэж гүйцдэг.
23. Үнэхээр сонирхолтой өрсөлдөөнтэй хөл бөмбөгийн тэмцээн үзэж байхдаа түрхэн зуур зурагтнаас холдох үед чинь гоол ордог.
24. Зурагийн аппаратанд эзнийх нь зураг хамгийн цөөн байдаг.
25. Хаалга нээх үед хэрвээ гарт чинь 2 ижил түлхүүр байвал эхэлж оролдсон түлхүүр дандаа буруу түлхүүр байдаг.
26. Хэрвээ та зурсан шүдэнзний модоо буцааж хайрцаганд нь хийдэг зуршилтай бол шүдэнзний хайрцаганд ганц ширхэг зурсан шүдэнз байлаа ч тэр нь хамгийн түрүүнд гарт баригддаг.
27. Таалагдсан охин/залуутайгаа болзох гэж байна уу гэсэн шиг нүүрэн дээр батга гарчихдаг.

Эх сурвалж- Бизнет

One response to “Мерфигийн хууль – 2

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s