Таны эрvvл мэндэд зөвлөж байна

health

Хэрвээ хоолой загатнаад байвал.
Хэрвээ таны хоолой загатнавал vvнийг тэсээд чихээ мааж гэж зөвлөж байна. Хvний чихний мэдрэлийн систем ажиллах vед хоолойн булчинд таталт өгдөг. Харин тэр нь тавгvй загатнааг хөнгөрvvлдэг аж.

Хэрвээ тантай харилцагчийн яриа сул, бувтнасан сонсогдож байвал
Та тvvнрvv баруун чихээ хандуулах хэрэгтэй. Хvний баруун чих тvргэн хэмнэлтэй яриаг барьж авахдаа сайн байдаг гэнэ. Хэрвээ ямар нэг аажуухан хэмнэлтэй хөгжим сонсохыг хvсвэл дуу өсгөгчрvv зvvн чихээ хандуулах хэрэгтэй. Хvний зvvн чих хөгжмийн авиаг сайн ялгадаг байна.

Эрчvvдэд: хэрвээ бие засах хэрэгтэй болох vед ойрхон 00 байхгvй бол.
Сексийн талаар бод. Энэ таны бодлыг маш сайн саатуулах учраас гэнэтийн хэрэгцээг тэвчихэд тус болно.

Хэрвээ тариа хийлгэхээс айдаг бол
Зvvг хатгах vед ханиалгах хэрэгтэй. Ханиалгах нь хvний цээжний эсэнд болоод нугсанд огцом даралт өгдөг. Ингэснээр өвчин мэдрэх эсvvд мөн дарагддаг аж.

Хэрвээ хамар битvvрвэл
Хэлээ тэнгэрлvv гаргаад дараа нь хуруугаараа хоёр хөмсөгнийхээ хооронд дар. Vvний дvнд хамарны хойно байрлах трапец хэлбэртэй яс хөдөлгөөнд орж хvндэрлийг багасгах болно. Ойролцоогоор 20 секvvндийн дараа таны хамар ойнгож эхлэнэ гэнэ дээ.

Хэрвээ шөнөөр шар хөөрвөл
Ийм vед та зvvн тал дээрээ унтах хэрэгтэй хэмээн мэрэгжилтнvvд зөвлөж байна. Судалгаанаас vзэхэд ийм байрлалд хvн хоол боловсруулалтанд их хэмжээний хvчил ялгаруулахад ариа бага зовдог байна. Тайлбарлаж хэлвэл улаан хоолой болон ходоод хоёр нь хоорондоо нэг тодорхой өнцөг vvсгэн байрлаж байдаг бөгөөд хэрвээ та баруун талаараа хэвтэж байвал ходоод дээр нь гардаг байна, харин зvvн талаараа хэвтэж байвал доор нь ордог аж. Тиймээс ходоодноос тэр vеэр хvчил ялгарах нь маш бага байх магадлалтай болдог юм гэнэ.

Хэрвээ шvд өвдөөд байвал
Амаа нээлгvйгээр өвдөлтийг багасгах арга бий гэнэ. Шоо дөрвөлжин мөс аваад гарынхаа алган доторх эрхийн хуруу болон долоовор хуруу хоёрын хоорондох хэсгийг vрэх хэрэгтэй. Ингэснээр шvдний өвчний тал нь алга болох болно. Учир нь гарын алганы энэ хэсгийн мэдэрлийн эсийг өдөөх vед тархинд очих өвдөлтийн дохионууд хаагддаг байна.

Хэрвээ та хуруугаа тvлсэн бол
Ийм vед та нөгөө гарынхаа цэвэрхэн хурууны өндгөөр тvлэгдэлтэн дээрээ дарах хэрэгтэй. Хэрвээ мөс хэрэглэвэл өвдөлтийг хурдан намдаах ч цэврvv vvсэх болно. Харин хуруугаараа дарах нь тvлэгдсэн арис эргээд хэвийн хэмдээ орж бvvр цэврvv vvсэхгvйгээр асуудал өнгөрөх боломжтой юм.

Хэрвээ та толгойгоо эргэтэл уусан бол
Хэрвээ та толгойгоо эргэтэл уусан бол гараа ямар нэг тогтвортой юман дээр тавих хэрэгтэй гэнэ. Энэ нь хvний тархиний ажилгаатай шууд хамааралтай. Хvний чихэн дотор байрлах тэнцвэрийн эрхтэн нь нэгэн шингэн дотор хөвж байдаг бөгөөд тэр шигэн нь хvний цустай ижилхэн нягттай аж. Харин согтууруулах ундаа нь уг шингэнээс цусыг салгадаг. Тэгсэнээр уг шингэний нягт багасаж тархийг мангартуулдаг байна. Харах мэдэрхvй нэгэнт хуурамч болсон ийм vед тэнцвэрээ тархи, хvрэх мэдэрхvйгээрээ олох хэрэгтэй болдог бөгөөд хөлөөрөө газар дээр зогсох нь хангалтгvй байдгаас vvдээд гарны мэдэрхvй их vvрэг гvйцэтгэдэг аж. Өөрөөр хэлбэл гараараа тэнцвэртэй юманд хvрсэнээр та тэнцвэрээ олох болно гэнэ.

Хэрвээ гvйсний дараа нуруугаар хатгавал
Та зvvн хөл дээрээ гишгэх vедээ амьсгаагаа гаргаж бай. Ихэнх хvмvvс баруун хөл дээрээ гишгэх vедээ амьсгаагаа гаргадаг бөгөөд харин энэ нь баруун талдаа байрлах элгэнд даралт өгдөг байна. Vvнээс vvдээд элэг ясандаа даралт өгч тэр нь нуруунд өвдөлт vvсгэдэг.

Хэрвээ хамарнаас цус гарвал
Жижиг хөвөнгийн хэсэг авч хамарны доор уруулын дээд хэсэгт тавиад сайн дарах хэрэгтэй. Ихэнхдээ цус хамарны урд хэсэгийн хананаас гардаг бөгөөд цусыг тогтоохын тулд яг энэ хэсэгийг дарсанаар зогсоох боломжтой.

Хэрвээ зvрх хvчтэй цохилоод байвал
Эрхийн хурууруугаа vлээ. Зvрэхний цохилтын хэмнэлийг багасгахад хvний амьсгалах мөчлөг их чухал vvрэгтэй. Амьсгаа авахад төөрөлдсөн нервийг дарж мөн цохилтын хэмнэлийг хурдасгадаг, харин гаргахад төөрөлдсөн нервийг өдөөж зvрхний ажилгааг сааруулдаг байна.

Хэрвээ таны гар бадаарсан бол
Толгойгоо эргvvлэх дасгал хийх хэрэгтэй. Vvний vр дvнд гар минут хvрэхгvй хугацаанд эргээд хэвэндээ орно. Хvзvvний булчин хавчигдахаар иймэрхvv мэдрэмж гаранд их тохиолддог аж.

Хэрвээ та бассейны гvнрvv шумбаж чадахгvй байвал
Хэрвээ та сэлдэг бас сэлэх дуртай бол энэ зөвөлгөө танд тус болно байх. Хэрвээ та сэлэх vедээ бассейны гvнрvv шумбаж чадахгvй байвал та vvнийг хийхээсээ өмнө хэдэн удаа богино амьсгаа ав. Тэгвэл тархи танд нөөцөнд хvчил төрөгч байгаа гэж бодох болно (vнэндээ бол цусандах хvчил багасдаг аж), тэгээд танд нэмэлт 10 секvнд бий болно.

Хэрвээ та ямар нэг юм цээжлэх гэж байгаа бол
Цээжилж байгаа текстээ унтахаасаа өмнө нэг харах хэрэгтэй. Хvний тархи зvvдэндээ ой санамжаа цэхцэлдэг учраас таны унтахаасаа өмнө тогтоох гэж оролдсон бvх юмыг маш сайн тогтоох өндөр магадлалтай аж.

Хэрвээ та далайн өвчнөөр шаналж байгаа бол
Хэрвээ та далайд аялаж байхад далайн өвчнөөр шаналвал онгоцны доод тавцан дээр гарч тэнгэрийн хая өөд харах хэрэгтэй. Vр дvнд нь таны эргэн тойрондоо юу харж байгаа болоод юу мэдэрч байгаа хоёрын хоорондох зөрчилөөс vvдээд танд жаахан ч гэсэн тус болох болно. Мөн та аялал эхлэхээс өмнө цагаан гаа идвэл зvгээр.

Эх сурвалж: Саак.мн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s