Сэтгэл санааны ариун цэвэр

“Бидний амьдрал бол бидний бодол санааны бүтээгдхүүн юм.” Маркус Аурелиус

Бидний бодол санаа нь бидний хаана ямар нөхцөлд байдалд орших болон үйл хөдлөл үйлдэлийг тодорхойлж байдаг хүчин зүйл юм. Эрдэмтийн судалгаагаар хүний тархинд өдөрт ойролцоогоор 50.000-60.000 орчин бодол боловсрогдож байдаг олж тогтоосон байдаг бөгөөд эдгээрийн тал илүү хувь нь бид ямарч үндэслэлгүйгээр өөрийн хийсвэрлэх оюуны тусламжтайгаар бодсон бодол байдаг байна. Тэгэхээр бидний толгой өдөр ямарч хэрэгцээгүй ойролцоогоор 25.000 орчим бодол эргэлдэж үүнээс үүдэлтэйгээр бид ямар нэг үндэслэлгүй зүйлд санаа зовж өөрсдийн сэтгэл санааг хямрааж хүнд бэрх сэтгэл санааны хямралд амьдарч явдаг байна. Энэ үндэслэлгүй хэрэггүй бодол санаанаас болж бид ямар нэг зүйлд санаа зовж,хэн нэгнийг үзэн ядаж, гэр бүлийн хүнээ хардаж, хэрүүл уруул хийж, хэт мухар сүсэгт автаж, өөрийгөө сэтгэл санааны гутралд автуулж өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаж байдаг билээ.
Тиймээс оюун бодол бодлоо цэгцэлж, бодол санааныхаа зөв бурууг ялгаж салгаж сурах нь хүн бүр их чухал зүйл юм. Иймээс дараах сэтгэл санаагаа цэвэр цэмцгэр байлгах аргыг санал болгож байна.

Цэвэр цэмцгэр байдал гэдэг бол бидны амьдралд их чухал юм. Бид өөрсдийн гэр орон,албан тасалгаа, цэцэрлэгт хүрээлэнгээ цэвэр цэмцгэр байлгах болон шүршүүрт, орох шүдээ угаах г.м үйлдэлүүд бидний өдөр тутмын зайлшгүй хийх ариун цэврийн зүйлсдээ зайлшгүй оруулдаг.
Тэгвэл бид бас нэг ариун цэвэрийн асуудлийг маш ховор хийдэг. Энэ бол бидний сэтгэл санаа юм.
Бид хэрэв өөрсдийн толгойг ямарч хэрэггүй асуудал болон дарамтаас ангижруулах нь бидэнд маш ашигтай юм. Сэтгэл зүйд сэтгэл санааны ариун цэврийг тодорхойлохдоо:
Сэтгэл санааны эрүүл байдал болон сэтгэл санааг амар байлгахад авах арга хэмжээ гэж үздэг.
Ямарч үндэслэлгүй айдас ба санаа зоволт нь бидний сэтгэл санааг бохирдуулж байдаг.
Дараах дасгалыг зөвлөж байна. Үүний тулд таньд өглөө оройд 5 минут л шаардлагатай. Та 21 хоногийн турш өглөөд чимээгүй орчинд суугаад дараах асуултанд бичгээр\заавалчгүй бичгээр хариулж бичих шаардлагатай\ хариулж бичээрэй:

* · Өнөөдөр би юунд санаа зовж байна вэ?
* · Өнөөдөр ямар тааламжгүй болон хүсүүштэй бус зүйл тохиолдож болох вэ?
* · Өнөөдөр би юунаас айж байна вэ?
* · Юунаас болж надад өнөөдөр санаа зовсон эсвэл дарамттай юм шиг мэдрэмж төрж байна вэ?

Та нухацтай эдгээр асуултанд хариулаад санаа зовоож буй асуудал,асуулт болон айдсаа жагсааж бичих юм бол таны өнөө өглөөний сэтгэл санааны угаалга боллоо гэсэн үг.
Орой нь та гэртээ хүрч ирээд өнөөх жагсаалтаа аваад хариулт нэг бүр дээр дараах 2 асуултийг тавь:

* · Энэ зүйл миний болгоомжилж байсан шиг болж өнгөрөв үү?
* · Болсон бол миний бол бодсон шиг муу зүйл болов уу?

Энэ мэтээр өдөр бүр бичсэнээр та өөрийн бодол санаанд байгаа айдас тань хэр их үндэслэлтэй болох,бас хэр их нь зөвхөн таны бодол санаанаас гарсан хийсвэрлэл болохыг олж тогтооно.
Үүнээс гадна та орой бүр нэмж өөрөөсөө дараах асуултуудыг асууж хариулж бич?

* · Өнөөдрийн сайхан нь юу байв аа?
* · Өнөөдөр би юунд баярлах хэрэгтэй вэ?
* · Юу намайг өнөөдөр баярлуулав?
* · Өнөөдөр би юу мэдэж авсан вэ?

Ингэснээр та бас амьдралын сайхан талыг харах болно.

Эх сурвалж: БизНет

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s