Зөвлөгөө :)

advice

Царай муутай хvнтэй зодолдож ер болохгvй. Яагаад гэвэл тэдэнд алдаад байх юм байхгvй.
Түүхий ус бүү ууцгаа. Тэнд чинь загаснууд загас наадуулцгаадаг юм.

Бүр багадаа мэдэрч байсан мартагдсан зүйлээ мэдэрмээр байна уу? Тэгвэл чи туулгыг, нойрны эмтэй холиод уучих.

хєргєгчнийхєє дотор талыг бvхэлд нь толиор бvрхвэл дотор нь хадгалагдаж байгаа хоол, унд нь олон болж харагдаад сэтгэл тань vргэлж єег байх болно.

Хэрэв xvvxэн анхны болзоон дээрээ тантай унтахаас татгалзсан бол таны талаар арай урт хугацааны тєлєвлєгєєтэй байгаа гэсэн vг.

Ард тvмэн маань ямар ч эрдэмтэн мэргэдээс илvv ажигч болохоор нийгэмд болж байгаа vйл явдлыг анхааралтай ажигласаар зарим нэг баталгаатай шинж тэмдгийг олж мэджээ. Тэдгээрээс та бvхэнд хvргэе.
1.Хэрэв утаа газраас зулж байвал эргэж очоод индvvгээ унтраа. Харин утаа дээшээ олгойдож байвал эргэж очихгvй байсан ч болно.
2.Зvvн гар загатнавал мєнгє орж ирдэг, хамар загатнавал архи уудаг. Харин хоёул зэрэг загатнавал хvний мєнгєєр архи ууна гэсэн vг.
3. Юм идэж байхдаа толинд харвал аз жаргалаа цуг идчихдэг, ууж байгаа аз жаргалаа ууна гэцгээдэг. Тиймээс ноолийн єрєєнд толь єлгєх хэрэггvй аз жаргалаа яана гэдгийг єєрєє ойлгож байгаа байх.
4.Нєхєр нь эхнэртээ гэнэт ямар ч шалтгаангvйгээр цэцэг бэлэглэж байгаа бол цаана нь ямар нэг шалтгаан байж байгаа.
5.Ирсэн vv тэгвэл баярлалаа. Явсан уу тэгвэл бvр их баярлалаа.
6.Нvдний шил зvvхийн тулд зєвхєн ухаантай байх нь хангалтгvй, бас чихтэй байх хэрэгтэй.
7.Эмэгтэй хvн гэдэг ямар ч авралгvй мєртлєє сул, єєрийгєє хамгаалах чадваргvй амьтан.
8.Од байх ямар байдгийг мэдэрмээр байвал шинэ жилээр гацуур модны орой дээр гарч суу.
9.Эрэгтэй хvнтэй гудамжинд танилцах хэрэггvй учир нь тийм эрчvvд хvvхнvvдийг араар нь тавих нь гарцаагvй. Хэрэв бvсгvй та нєхєртэйгээ гудамжинд танилцсан бол яаралтай сал. Учир нь цаадах чинь аль хэдийн мэхлээд эхэлчихсэн байгаа.
10.Анхны модон завийг ямар ч мэдлэггvй сонирхогч хvн барьсан, харин «Титаник» онгоцыг олон дээд сургууль тєгссєн, мундаг боловсролтой хvмvvс барьсан гэдгийг санагтун. Тиймээс хийж чадахгvй зvйлээ хийхээс хэзээ ч бvv эмээж бай.

Хямралыг хэрхэн давах вэ?
Габров эзэгтэй:
-Урагдсан жинсийг утас болтол ємсєж болно.
-Мєн, урагдсан гялгар уутнуудыг битгий хая. Давхарлаад баривал яах ч vгvй.
-Амралтанд явахаар бол явган яв. Биед сайн, мєнгєнд хэмнэлттэй.
-Майонезийг сvvгээр шингэлээд л идээд бай. Хэд хоногийн дараа майонезны vнэтэй биш сvvний vнэтэй маш хямд майонез идэх болно.
-Давсыг хэд хэдэн хилээр нь нєєцєлж бай. Гэнэт vнэд орж юуны магад.
-Оймсыг бvтэн дээр нь єсгийг нь нєхвєл удаан эдэлгээтэй.
-Ямар ч хувцасны моод хэдхэн жилийн дараа эргэж ирдэг гэдгийг сана.
-Ажилд орохоор шийдсэн бол талх б**вны цех, гуанз цайны газар ор. Єдєржингєє vнэгvй хоол идэхээс гадна орой ч гэр бvл чинь vнэгvй хооллоод байж болно.
-”Талх сонгино давсаар хийх 100 хоолны жор” гэдэг ном худалдаж ав. Баяр ёслол, зочид гийчид ирэхэд хамгийн их хэрэг болно.

Габров эр:
-Таргалалтаас сэргийлэх нь олон талын ач холбогдолтой.
-Том хотод амьдарснаас жижиг хотод амьдарвал автобусанд мєнгє vрэхгvй, машин худалдаж авах шаардлагагvй. Харин гутлын улаа гамнахын тулд том том алхаж явах хэрэгтэй.
-Мєн томоохон гуанз ресторан, хvнсний vйлдвэрийн ойролцоо байр авахад єег байдаг.
-DVD тоглуулагч авснаас сайн дуран авсан нь хамаагvй хямд. Хєрш айлын цонхоор шинэ киноноос гадна єєр ч аятайхан юм vзэж болдог юм.
-Мєн хєршvvдээ хєгжим чанга тавьлаа гэж битгий паар нvд. Харин ч сайн бvжиглээд авах хэрэгтэй.
-Шатсан зурагтыг хогонд хаяхдаа сайн эвдэлж бай. Хєршvvд чинь аваад гоё авдар хийчихэж болзошгvй.
-Тамхи асаасан шvдэнзээр шvд чигчийлж болдог.
-Тагтаанууд хооллоход талхны vртсэнд гарлагатай боловч хааяа шєл уугаад байж болдог юм шvv.
-Мєнгєє тольны ємнє тавьбал сэтгэлд єег харагддаг юм.

АШИГТАЙ ЗӨВЛӨЛГӨӨ
1. Та ямар нэгэн найр, хурим ч юм уу аль эсвэл томоохон хүлээн авалтанд явахдаа согтохгүйн тулд урьдчилаад бие халаалт хийн 2-3 шил архи уучих. Нэгдэж ирэхэд олны нүдэн дээр шунахайрч их ууж байгаа харагдахгүй, хоёрдож ирэхэд согтсон ч согтож байгаагаа мэдэхгүй маш их тайван байх болно. Бүүр тасарсан ч тасарсанаа огт мэдэхгүй маш сайн талтай.
2. Хэрэв хүүхэд чинь хөтөвч /горшок/ -ноосоо уначихаад уйлбал том хүний жорлон үзүүлээд “Чи ийм том хөтөвчнөөс унаагүйгээ их юм гэж бод” гээд сэтгэл зүйн дайралт хий. Хүүхэд чинь шууд л нам болно. Хэрвээ ингээд дуугүй болохгүй уйлаад байвал гадаа жорлон үзүүлээд “Энэ хоёр банзны завсраар уначихаагүйгээ их юм гэж бод” гээд үз дээ, шууд л дуугүй болно доо.

One response to “Зөвлөгөө :)

  1. herwee zaluu bolzoond uriad kino uzeed daraa n heseg hamt suuj dars uuy gewel to be continued tuluwluguutei gesen ug, herwee kino uzelgui shuud uuya gewel shuniin tuluwluguutei gesen ug, harin bolzoond uriad yu ch hiilgui gaduul alhaad baiwal oyutan gesen ug… hahahaha

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s