Чөлөөт цагт – 10

Хамтралын хурал болж байна.
Үхрээ муу хариулсан үхэрчин Коляд ямар шийтгэл ноогдуулахыг хэлэлцэнэ.
Хамтралын гишүүн Петро босов: – Би Коляг нам цохиод унагачихъя.
Дарга: – Тэгэж арай болохгүй ээ, хамтрал үхэрчингүй болчихно шүү дээ.
Хэсэг чимээгүй. Дахиад л Петро босов: – Би Коляг нам цохиод хаячихъя л даа.
Дарга: – Болохгүй гэж хэлээ биз дээ. Ганц үхэрчнээ алчихвал хамтрал яах болж байна.
Өөр санал хэлэх хүн олдохгүй л байна. Дахиад л Петро босов:
– Дарга аа тэгвэл адуучин Ваня-г алчихъя. Манайх чинь 2 адуучинтай биз дээ.

Танилцах алба.
-Бүсгүй та, анкетан дээрээ “Бяцхан дефекттэй” гэж бичжээ. Түүнийгээ үзүүл дээ.
-Цэцэрлэгтээ байгаа.

Туул голын эрэг дээр хэдэн хүн хувцасаа угааж байв. Гэтэл доохно нь нэг хүн Туулын уснаас уугаад сууж байв гэнэ. Тэдний нэг нь нөгөө хүн дээр очоод:
– Наад уснаасаа ууж болохгүй ээ, бохир ш дээ гэтэл
нөгөө хүн: – хай чи юу гэсэн ба? гэсэнд
– Аан 2 гараараа хутгаж уугаач л гэсийн

-Хэрэв хvн жаахан хvvхэдтэй эхнэрээ нас дээр гарсан эцгийнхээ гар дээр орхиод, олон зуун мянган хvнийг хvнд байдалд оруулан том албан тушаалаасаа татгалзсаныхаа дараа хэдэн удмаараа цуглуулсан гэр бvлийнхээ хєрєнгийг таарсан болгондоо тарааж єгчихєєд юу ч хийхгvй гээд алга болж байгаа этгээдийг бид хэн гэж нэрлэвэл таарах вэ?
-Зєєлнєєр хэлэхэд єєдгvй новш гэх байх даа.
-Уг нь зєв л юм. Гэтэл энэтхэгчvvд тэр хvн гэгээрсэн Будда л гэсэн юм даа.

10-н жилийн багш нар нэгнийхээ төрсөн өдрөөр цугларч гэнэ. Монгол хэлний багш нь “Бүгдээрээ архи гэдэг зүйл ууя” гэтэл математикийн багш “Үнэ нь 11000 болно” гэтэл химийн багш “Наадxийг чинь метилийн спиртээр хийдэг юм” гэтэл газар зүйн багш “Дэлгүүр нь булан тойроод байгаа” гэсэн чинь биеийн тамирийн багш “Би гүйчихээд ирье” гэжээ

Нэр: Эмэгтэй хүн
Тэмдэглэгээ: Fm
Анх нээсэн хүн: Адам
Хувийн жин: Дундаж нь 60 кг. Зарим нэгдлүүд нь 40-120 кг.
Физик шинж чанар: Ихэнхдээ уян зөөлөн. Буруу харьцвал тэр чигээрээ хатуурах нь буй. Бага температурт буцална. Амархан хөрнө.
Химийн шинж чанар: Au, Ag, Pt зэрэг үнэт металлууд мөн үнэт чулуутай нэгдэх дуртай. Гэнэт дэлбэрэх аюултай. Этилийн спиртэд амархан ханадаг. Зарим шинж чанар нь шөнийн цагаар идэвхждэг.
Хэрэглэх салбар: Гоёл чимэглэл

Нэг сайн анчин нутгийн Чукчаг дагуулан анд явжээ. Гэтэл айхтар том баавгай тааралдаж. Чукча баавгай руу чулуу шидэж уурлуулаад анчинг
– Одоо гэр лүү хамаг хурдаараа зугтаарай гээд харвасан сум шиг гүйчихэж гэнэ.
Анчин араас нь бахардатлаа гүйж байснаа
– Би яахлаараа алдартай анчин хүн байж энэ тэнэгийн үгэнд ороод нэг муу баавгайнаас айгаад зугатдаг билээ гээд баавгайг ганц буудаад л алчихав. Тэгтэл Чукча:
– Чи чинь яаж байнаа дөнгөж замын талд орох гэж байхад, одоо наадахаа гэр хүртэл өөрөө үүрээд яваарай гэж ууралжээ.

Хоёр залуу ярилцана
– Эцэг эхээрээ байнга тэжээлгээд байгаадаа санаа зовоод байх юма
– Тэгээд ажил олж хий л дээ
– Үгүй дээ. Нэг хэсэг өвөө эмээ дээрээ очиж амьдрахаас

Нэгэн онц ноцтой гэмт хэрэгтэн оргожээ. Гэмт этгээдийн хорих ангийн захирагч нь түүний 3н талаас нь авхуулсан зургийг нь эрэн сурвалжлахад явуулжээ. Хэд хоногийн дараа штабаас ярьж
– Танай 1 оргодлыг уржигдар, нөгөө 2-ыг нь өчигдөр барьсан шүү

Нэг залуу хөршийндөө гүйж орж ирээд
– Найздаа 7н хувин ус зээлээч
– Танайх бас худагтай биз дээ, тэндээсээ л аваач
– Үгүй ээ, манай хадам ээж худаг руу унаад гацчихаад байна аа. Тэгтэл худгийн ус дөнгөж эрүүгээр нь татаад байдаг

Нєхєр нь нэг ойтой охиндоо нvvр амаа шарх сорви болтол маажуулчихсан тул эхнэр нь хурдхан эмнэлэгт очиж vзvvлэхийг байн байн шаардана. Нєхєр:
-Энэ зэргийн жаахан шарх ч гайгvй хэвтэнэ. Эхнэр:
-Миний нэр хvндэд халтай байна аа!

9 сарын 1. Нэгдvгээр ангийн багш:
-Хvvхдvvд ээ, та нар єнєєдрєєс сургуулийн сурагч боллоо… Хэрвээ та нар надаас юм асуухаар бол баруун гараа дээш єргєєрэй. Вовка гараа єргєв.
-За Вовка юу гэсэн юм?
-Зvгээр л шалгасан юм.

Нэг эр ганцад оржээ. Тэгсэн хууччул нь томорч байна гэнэ.
-Манай камерт тусгай дvрэмтэй. Шинээр орж ирсэн болгон бvртгvvлэх ёстой. Бvртгvvлэх хоёр арга бий:. Нэг бол чамайг бид бvгд хvчиндэнэ. Yгvй бол єрєєсєн нvдийг чинь сохолно. Сонго.
Тэгсэн нєгєє эр муухай дуугаар орилон камерийнхаа vvдийг балбаж эхлэв.
-Хєєе намайг эндээс гаргаач ээ. Yхсэнээ хийгээд намайг энэ муусайн гомо нарын камерт хийж байгаа л*лрууд вэ?
-Чи муу одоо vгээ олж яриарай. Хаана гомо байна гэж хараад байгаа юм бэ?
-Тэгвэл яагаад та нарын дунд єрєєсєн нvдтэй хулгайч нэг ч байхгvй байгаа юм бэ?

Хөдөөний охиныг эмч үзэж байна.
-За сарын тэмдэг ирж байна уу?
-Намар таныг ирээд явснаас хойш ирээгүй ээ.

Хөдөөнөөс нэг эр хотод байдаг хамаатныдаа ирэв. Хотын хамаатан нь хэд хоног гэртээ байлгаж чадахаараа л дайлж цайлж юм үзүүлэв. Харих тухай үг дурсахгүй л байлаа. Худалч хүнд бараг сар болов. Аргаа барсан эхнэр нөхөр хоёр нэг өдөр ам нээв.
– Ах аа, танай эхнэр хүүхэд чинь хэцүүдэж байгаа байх даа?
– Харин ээ. Маргаашнаас хот руу дуудая даа…

Нэгэн жаалхvv цэцэрлэгийн хажуугаар єнгєрч явахдаа цэцэрлэгийн насны хvvхдvvд тоглож байхыг хараад би уул нь та нартай тогломоор л байна даанч боловсрол єндєрдєєд байх юм даа.

Хєдєєний эмгэнийд хvн амын тооллогын комисс ирэв.
-Сайн байна уу, эмээ. Бид Монголын хvн амыг хэд вэ гэдгийг гэдгийг л тодруулах санаатай явж байна даа…
-Ээ хvvхдvvд минь цагийн гарз, эмээ нь Монголын хvн ам хэд гэдгийг яаж мэдэх вэ дээ…

Жаал унтахынхаа өмнө ааваасаа асууж байна.
– Яагаад таны ярьж өгсөн үлгэрүүд өөр өөр эхэлчихээд. Жишээ нь: “Нэгэн улсад…”, эсвэл “Эмгэн өвгөн 2..”, харин төгсөхдөө бүгд адилхан “хр-р-р-р” гэж төгсдөг юм?

За миний хүү ийм сайн ш дээ, ингээд л уйлахаа больчихдог юм
– Уйлахаа болиогүй, амарч байна…

Статистик судалгаанаас vзвэл дєрвєн Монгол хvний нэг нь сэтгэцийн ямар нэг эмэгтэй болж таарч байна. Тэгэхээр та хамгийн сайн гурван найзынхаа талаар бодоод vз. Хэрэв тэр гурав чинь сэтгэцийн євчингvй эрvvл байгаа бол євчтэй хvн нь та єєрєє гэсэн vг.
Юугаа хvлээгээд байгаа юм бэ, шар хад руу гvйгээч.

-Ааваа сар яагаад одноос том байдаг юм бэ?
-Ёстой чєтгєр бvv мэд.
-Тэгвэл нар яагаад ийм хурц байдаг юм бэ?
-Ёстой чєтгєр бvv мэд.
-Яасан ааваа, та ядраад байгаа юмуу?
-Хаанаас даа хvv минь. Єєр асуух юм байвал асуу асуу аав нь тайлбарлаж єгєхгvй юм бол єєр хэн тайлбарлаж єгєх билээ.

Хэзээ ч зочдыг явахаас ємнє єгсєн бэлгийг нь задалж vзэж болохгvй. Зочдын ємнє задалчихвал дараад нь тэд нарын хэн нэгэнд нь бэлэглэж чадахаа больчихно…

Жаахан охин аав ээж хоёроосоо:
– Хүмүүс гэрлээгүй байж яагаад жирэмсэн болчихдог юм вэ? гэж асуухад ээж нь уурлаж, “Хүүхэд байж том хүний ярианд оролцоод өрөө рүүгээ яв” гэхэд нь охин өрөөнөөсөө гарч хаалгаа хааж байснаа эргэж шагайгаад,
– Унтчихдаг л байхгүй юу даа! гэж хашгирав.

Хүчирхийлэгч этгээдээс өөрийгөө найдвартай хамгаалахын тулд бүсгүй та дараахь зүйлсийг хийх ёстой, үүнд:
1. Хүчирхийлэгч этгээдийг барьц алдуул. Yүний тулд өөдөөс нь огт эргэлзэлгүйгээр шууд явж очоод эелдгээр гар барин мэндчилээд өвдгөөрөө төмсөг рүү нь цохь.
2. Сэхээ орж амжаагүй байгаа дээр нь хуруугаараа нүд рүү нь чичээд, шүхрээрээ салтаа руу нь хатга.
3. Гуйван зогсох хүчирхийлэгч этгээдийг чихнээс нь угз татаад туфлийнхээ шовх үзүүрээр төмсөг рүү нь өшиглө.
4. Хүчирхийлэгч этгээд хуудлаа баашлан ёолохыг үл тоон үснээс татаж өндийлгөөж тохойгоороо төмсөг рүү нь хүчтэй ёвор.
5. Дараа нь хүчирхийлэгч этгээдийн хацраас зулгаан хазаад ёолон хойш болоход нь толгойгоороо салтаа руу нь мөргө
6. Ингэхэд хүчирхийлэгч этгээд өвдсөндөө орилох гээд амаа ангайна. Энэ мөчийг алдалгүй шууд л жавж руу гараа хийн амыг нь ханз татангаа эргэж хараад өсгийгөөрөө төмсөг рүү өшиглөнө.
7. Дараагаар нь хүчирхийлэгч этгээдийн хамар дундуур нь хар хүчээрээ цохиход тэрээр төмсөгөө дарж байсан хоёр гарынхаа нэгээр өөрийн эрхгүй хамраа дарна. Тэр мөчид гараараа хаагаагүй талын төмсөг руу хар хүчээрээ өлгөж цохь.
8. Газар хөсөр унасан хүчирхийлэгч этгээдийг хөмсөгнөөс нь өргөж босгоод төмсөг рүү нь цохь.
9. Хүчирхийлэгч этгээдийг доош харуулаад төмсөггүй болсон эсэхийг нь шалга.
10. Шинэ хүчирхийлэгчийн эрэлд гар.

-Аав аа, та намайг єнєєдєр цирк vзvvлнэ гэсэн чинь яасан.
-Єє, энэ ямар даварчихсан гар вэ чи аан. Уржигдрын цаад єдєр би чамд гудамжны зодоон vзvvлсэн vv? Vзvvлсэн. Уржигдар машинд дайруулчихсан эмгэнийг харуулсан уу? Харуулсан. Єчигдєр Таван шард гарсан тvймрийг дагуулж очоод vзvvлсэн vv? Vзvvлсэн. Ингээд байхад чинь бvр давраад цирк мирк энэ тэр гээд эрхэлчих бололтой юм аа…

– Миний хvv чи удахгvй дvvтэй болно. Дургvйцэхгvй биз дээ.
– Одоо дургvйцлээ гээд ч яах вэ дээ. Нэгэнт оройтчихсон юм бол.

-Аав аа, цирк үзье л дээ. Тэнд сургуультай бар байдаг гэсэн.
-Надад цирк үзэх зав алга аа.
-Бас нүцгэн эгч нар байдаг гэсэн.
-За за, тэр сургуультай барыг чинь явж үзэхээс дээ…

Цэцэрлэгийн бага анги. Жаал хvv гутлаа ємсєх гэж байгаад хєлдєє талд нь хvртэл углаад наашаа ч vгvй цаашаа ч vгvй болчихожээ. Багш нь хараад сууж байсан болохоор аргагvйн эрхэнд туслахаар болов. Vйлээ vзэн хар хєлсєє дуслуулан байж арайхиж жаалын гутлыг ємсгєєд дуустал жаал харин:
-Буруу хєлєнд ємсєєлчихсэн байна ш дээ гэх нь тэр. Багш хvvхэн зєв харж инээж, буруу харж уйлж байгаад хартал vнэхээр гутлыг нь буруу хєлєнд нь ємсvvлчихсэн байна гэнэ. Уур нь аймшигтай хvрч байсан ч биеэ барьсаар гутлыг зєв хєлєнд нь ємсvvлж дуустал жаал хvv:
-Наадах чинь уг нь миний гутал биш байхгvй юу гэх нь тэр. Багш хvvхэн жаалыг шууд алгадаад авчихалгvй биеэ барьж, ярвайснаа гутлыг тайлж эхлэв. 15 минут орчим ноцолдож байж гутлыг арайхийн гутлыг тайлтал жаал хvv:
-Наадах минь манай дvvгийн гутал байгаа юм аа. Ээж намайг ємсєж сунгаад ир гээд ємсvvлчихсэн юм гэлээ. Багш хvvхэн уйлах гэхээр ухаан алдах гээд, инээх гэхээр галзуурчих гээд болдоггvй эцсийн хvчээ шавхан байж гуталтай ахин 20 минуты орчим байлдаж байж арайхийн ємсvvлэв. Ємсгєж дуусаад мэргэжил нь юм болсон хойно:
-Гадаа цасаар шуурч байхад чи бээлийгээ хаана хийчихсэн юм бэ гэж асуулаа. Жаал хvv хариуд нь:
– Бээлийгээ гутлынхаа єлмий рvv чихчихсэн юм аа гэж хэлж амжив.
Багш хvvхний шvvх хурал дараагийн долоо хоногийн баасан гарагт болно.

Ээж нь хоёр ихэр хvvхдээ усанд оруулж дуусахад хоёр ихэр нь инээлдэхийг сонсов.
– Та хоёр чинь яагаад инээгээд унав аа?
– Ээж ээ. Та ахыг хоёр дахин угаагаад намайг угаасангvй шvv дээ гэж хэлжээ.

Нэг хүүхэд дэлгүүрээс консерв худалдаж авахаар яваад хоосон лаазтай ирэв. Аав:
-Чи хаана идчихээд ирэв?
-Дэлгүүрт.
-Яагаад?
-Дэлгүүрээс худалдаж аваад харсан чинь консерв дээр нь “Энд онгойлгоно” гэсэн бичиг байсан шүү дээ.

Зурагтаар зар явж байна гэнэ.
-5,6 настай хүүхдийг уншиж, бичүүлж, бодуулж сургана.
Зурагтыхаа өмнө нэг жоохон 5 настай хүүхэд үзэж сууснаа.
Хнн, Зодох л гэж байгаа биз

3 responses to “Чөлөөт цагт – 10

  1. hahaha, sto ioh ineelee, gantsaaraa yavjaahad sanaand orood pis pis geed ineegeed baihku l bol …

  2. :)))) тэр хүчирхийлэгч, цэцэрлэгийн багштай онигоо ёстой янзтай ккк

  3. Tsetserlegiin basghtai onigoo, “end ongoilgono” gesen 2 bur ineed hurgeed hayachlaa. udiin hoolnii dara unshsan chin goyo sergechlee:) bas hamtraliin hural hugjiltei bailaa. er ni bugd l huurhun yumaa

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s