Та бохь зажилдаг уу?

gum

Хүн төрөлхтөний хэрэглээ болсон бохь нь эртний Грекээс үүсэлтэй. Олон мянган жилийн өмнө хүмүүс резин болон модны давирхайг зажилсаар иржээ. Дэлхий 1, 2-р дайны үед АНУ-ын армийнхан бохь нь ам цангалтыг багасгадаг болохыг тогтоожээ. Ийм ч учраас армид өдөр бүр норм болгон бохийг тавьж өгөх болсон байна. Америк цэргүүд Европт байлдаж явахдаа уулзаж, учирч байсан хүмүүсдээ бохийг өгдөг байсан байна. Ингэж бохь нь Европт амархан тархжээ. Өнөөдөр бохийг дэлхийн аль ч өнцгөөс олж болох ба бохь зажилдаггүй хүн гэж үгүй болжээ.

Бохь шүдэнд тустай юу?
Бохь нь амны хөндийг эрүүл байлгахыг дэмжиж шүд цоорох өвчин үүсгэхийг багасгадаг. Учир нь бохь зажилсанаар шүлсний ялгаралт сайжирдаг. Шүлс нь шүдийг цэвэрлэх, бактерийн ялгаруулж буй хүчлийг саармагжуулахаас (хүчил нь шүдний пааланг гэмтээж шүд цоорох өвчинг үүсгэдэг) гадна шүлсний найрлага дахь эрдэс бодис шүдэнд нэвчдэг байна. Орчин үеийн бохь найрлагандаа ксилтол /xylitol/ агуулсан байдаг. Ксилтол нь амны хөндий дэх бактерийн өсөлт болон шүдэнд стрептокок мутанс нэвчихийг барьж байдаг байна.

Ямар бохийг хэрэглэх хэрэгтэй вэ?
Та дэлгүүрээс бохь авахдаа бохины гадна савнаас найрлага, хугацааг харж аваарай. Гол нь найрлагандаа сахар агуулаагүй ксилтол агуулсан бохийг сонгох хэрэгтэй. Сахар нь шүдний цооролтыг нэмэг-дүүлдэг.

Бохийг удаан хугацаагаар зажилж болох уу?
Эмийг зөв уувал эм, буруу уувал хор гэдэг шиг бохийг мөн л зөв зохистой хэрэглэх хэрэгтэй. Бохийг зуршил болгон байнга зажилах хэрэггүй. Зөвхөн хоол идсэний дараа 10-15 минут л зажилах хэрэгтэй. Бохийг амны эвгүй үнэр дарах зорилгоор зажилах нь тийм ч сайхан арга биш юм. Амнаас эвгүй үнэр гарах нь олон шалтгаантай байдаг учраас эмчид хандаж оношлуулах хэрэгтэй. Бохийг 15 минутаас илүү зажилахад эрүүний үений ачаалал нэмэгдэж үенд өөрчлөлт ордог тул хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. Өлөн элгэн дээрээ зажилсан бохь таны ходоодыг шархлуулах дайсан болдог. Тамхи татаж байх үедээ ч бохио амнаасаа аваарай. Учир нь тамхины ялгарах хорт хавдар үүсгэгч бодис нь бохинд шингэж улмаар таны ходоод гэдсэнд нэвтрэх уршигтай. Иймээс бохийг тодорхой хугацаагаар хоол идсэний дараа шүдэнд наалдсан хоолны үлдэгдлийг цэвэрлэх, бактерийн ялгаруулж буй хүчлийг саармагжуулахын тулд л зажилах хэрэгтэй. Гэхдээ бохь зажилах нь хэзээ ч шүд угаалтыг орлохгүй гэдгийг санаарай. Учир нь бохь шүд болон буйлан дээр тогтсон өнгөрийг арилгаж чадахгүй. Бохийг зөв хэрэглэж сурваас таны амны хөндийн эрүүл мэнд болоод бусад эрхтний тань үйл ажиллагаанд ашиг тусаа өгөх болно.

Орбит

1. Ямар ч Орбит бохин дээр Сахароз гэсэн бичиг байхгүй! Бүх Орбит дээр Без сахара буюу Сахаргүй гэсэн бичиг байдаг.
2. Орбит бохь хадгалах хугацаа хамгийн бага байдаг бохь. Үүгээр юуг илэрхийлж байна вэ гэвэл байгалийн гаралтай орц илүү их хийгдсэн гэсэн үг. Ер нь аливаа хүнсний бүтээгдэхүүнд хадгалах хугацааг уртасгахын тулд химийн нэмэлтүүдийг хийж өгдөг. Харин Орбитонд уг химийн хольц бараг байдаггүй.
3. Манайд борлуулагдаж буй зарим нэг, өөр брэндийн бохин дээр цагаан дээр тодоос тод хараар “Жирэмсэн болон Хөхүүл эхчүүдэд зажлахгүй байхыг зөвлөж байна” гэсэн утгатай бичээс байдаг. Энэ нь тус бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгахаар хийсэн химийн нэмэлтүүдээс үүдэлтэй.
4. Wrigley-ийн бүтээгдэхүүнийг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн байдаг. Хамгийн нэр хүндтэй бүтээгдэхүүн.

Эх Сурвалж: БизНет

One response to “Та бохь зажилдаг уу?

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s