Эрдэмтдийн хийсэн сонирхолтой нээлтүүд

puppy

“The Daily Mail” сонин янз бүрийн орны эрдэмтдийн хийсэн сонирхолтой нээлтийн талаар мэдээлжээ. Нохой тэжээдэг эмэгтэйчүүд хөхний хавдартай болох магадлалтай гэсэн дүгнэлтийг Мюнхений их сургуулийн судлаачид хийсэн байна. Хөхний хорт хавдар туссан эмэгтэйчүүдийн дийлэнх нь гэртээ нохойтой байсныг эрдэмтэд тэмдэглэжээ. Тодруулбал тийм өвчтөнүүдийн 79,7 хувь нь аймшигтай онош илрэхээс өмнө нохойтой их ойр байдаг байжээ. Харин ердөө 4,4 хувь нь гэртээ огт амьтангүй байсан гэнэ. Тэгвэл Норвегид хийсэн судалгаагаар нохойтой эмэгтэйчүүдийн 53,3 хувь нь хөхний хорт хавдартай болсон байна. Шалтгааныг нь эрж хайх явцад эрдэмтэд хүний болон нохойн цуснаас ижил вирус илрүүлжээ. Энэ вирус хулганыг ч бас хөхний хорт хавдартай болгодог. Уг өвчний вирусыг тараагч нь нохой байж болзошгүйг нохой тэжээдэг хүмүүсийн дунд өвчлөл өндөр байгаагаар тайлбарлаж болох юм.

Умард Каролины шүдний эмч хушны самарт агуулагддаг анакардын хүчил шүдийг өвчлүүлдэг стрептококк бактерийг устгадаг. Энэ хүчил биед орсноос хойш 15 минутын дараа бактерийг устгаж эхэлдэг гэсэн дүгнэлт хийжээ.

30 нас хүрсэн эрэгтэйчүүд спортоор хичээллэж, хоолны дэглэм сахиж байгаа ч гэдэс нь бүдүүрдэг. Жам ёсоор эрэгтэйчүүд 20 наснаас хойш жин нэмж, 50 настай болоход хэвийн хэмжээнээс 10-15 кг-аар илүү жинтэй болдог. Израилийн эрдэмтэд үүнийг урт наслахын баталгаа гэж үзэж байна. Тэдний тайлбарласнаас үзвэл булчинлаг болохын хирээр жин нэмсээр 30 наснаас хойш булчингийн эзлэх хувь 15 хувиар багасч оронд нь аажмаар өөх тосны хэмжээ ихэсдэг. Энэ нь булчингийн эзлэх хувийн алдагдлыг нөхөх арга болж, урт наслахын баталгаа болдог гэнэ.

Амьсгалын замын архаг халдвар хамрыг битүүрүүлж, амьсгалахад хүндрэлтэй болгож, үнэр мэдрэх чадварыг сулруулж, хоргүй хавдар үүсэхэд хүргэдэг. Энэ бүхэнд хамар доторх мөөгөнцрүүд буруутай гэж үздэг. Мөөгөнцрийг устгах гэхдээ хүний дархлалын систем нус гоожуулж, ханиалгуулж, толгой, шүд өвтгөдөг. Мөөгөнцрөөс ангижрах аргуудын нэг нь азотын исэл хэрэглэх явдал юм. Азотын ислийн үйлчлэлийг хангалттай хэмжээнд хүргэхийн тулд нусаа хүчтэйхэн татах хэрэгтэй. Техасын судлаачдын үзэж байгаагаар, хамрын хөндий дэх азотын ислийн хэмжээ нус татах үед 20 дахин нэмэгддэг.

Тараагуур судасны хатуурал үүсэх шалтгааныг судлахдаа Израилийн эрдэмтэд энэ өвчний тархалтад нөлөөлдөг газар зүйн онцлогийг илрүүлжээ. Шимэгч хорхойн халдварын тархалт өндөр түвшинтэй газруудад зүрх судасны өвчлөл ховорхон тохиолддог байна. Учир нь цагаан хорхой хүмүүсийг зүрхний өвчин болон цус харвалтаас хамгаалдаг аж. Олон жилийн турш түгээмэл хатуурал өвчний /рассеянный склероз/ тархалтын газар зүй эрдэмтдийн гайхлыг төрүүлж байна. Олон судалгаанаас үзвэл өвчлөлийн түвшин Умард болон Өмнөд туйлд ойртох тусам үлэмж өндөр болжээ. Экваторт түгээмэл хатуурлын өвчнөөр бараг өвчилдөггүй байна. Оттавагийн их сургуулийн судлаачид үүнд гахайн махыг буруушаажээ. Гахайн мах хүнсэндээ өргөн хэрэглэдэг орнуудад өвчлөл өндөр байгаа бол шашин нь гахайн махыг хориглодог орнуудад тийм өвчнөөр ховорхон өвчилдөг байна. Үүний сацуу үхрийн мах голчлон хэрэглэдэг Бразил, Австри улсад энэ өвчин тусах нь ховорхон аж. Гахайн болон үхрийн маханд агуулагддаг тосны хүчлүүд хоорондоо өөр гэнэ. Үүнтэй холбоотойгоор тархины мэдрэлийн судлуудыг хүрээлэгч хамгаалалтын бүрхүүлд өөр өөрөөр нөлөөлдөг. Тиймээс гахайн маханд агуулагддаг тосны хүчлүүд бүрхүүлийн эмзэг байдлыг ихэсгэдэг байна.

Гутал үйлдвэрлэгчид өндөр өсгийтэй гоё гуталгүйгээр амьдралаа төсөөлөхөө больсон эмэгтэйчүүдийн бүхэл бүтэн үеийг буй болгосон төдийгүй солио өвчтэй хүмүүсийн тоо өссөний хариуцлагыг хүлээх хэрэгтэй болжээ. Өндөр өсгийтэй гутал өмссөнөөр шилбэ, өлмийн идэвхижлийг сулруулж, мэдрэлийн төгсгөлүүдийн идэвхижлийг эрс бууруулдаг байна. Энэ нь тархин дахь допамины нейроингибиторын түвшинийг нэмэгдэхэд хүргэдэг. Тэгвэл солио өвчтэй хүмүүсийн тархи эрүүл хүнийхээс хамаагүй илүү допамин ялгаруулдаг байна. Допамин сэтгэлийг хөөрүүлж, нойргүйдүүлж, хооллох дуршлыг алдагдуулдаг.

Эх сурвалж: Түлхүүр.ком

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s