FYI: ХХОАТатварын тухай хуулиас

16 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх орлого

16.1.12. хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого.

24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх

24.6. Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.

24.7. Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна.

27/1/ дугаар зүйл. Албан татварт хасалт хийх, буцаан олгох

27/1/.4. Илүү төлсөн албан татварыг дор дурдсан журмаар албан татвар төлөгчид буцаан олгоно:

27/1/.4.1. албан татварыг илүү төлсөн албан татвар төлөгч нь түүнийг буцаан авах хүсэлтээ татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр гаргах;

27/1/.4.2. харьяалах татварын алба энэ хуулийн 271.4.1-д зааснаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан хянаж, буцааж олгох албан татварын хэмжээг тодорхойлон, энэ тухайгаа албан татвар төлөгчид бичгээр мэдэгдэж, албан татвар төлөгчийн нэр, регистрийн дугаар, харилцагч банкны дансны дугаар, буцааж олгох албан татварын хэмжээг тодорхойлсон саналыг ажлын 5 өдөрт багтаан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид хүргүүлэх;

27/1/.4.3. аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал эрхэлсэн нэгж энэ хуулийн 271.4.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох.

27/1/.5. Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

27/1/.6. Буцаан олгох албан татвар нь орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилд орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 20 хувиас хэтрэхгүй байна.

2 responses to “FYI: ХХОАТатварын тухай хуулиас

  1. sain bn u? bi anh udaa bair oorin ner deer shineer avsan yuma. 10%iin butsaaj olgodog gej sonsson haana handaj yamar material burduulj yaj avah ve?

  2. hi, та харьяа дүүргийнхээ татварын хэлтсээс лавлах хэрэгтэй байх, холбогдох журам, бүрдүүлэх материалын жагсаалтыг гаргасан байх ёстой, яг 10% гэж ойлгож болохгүй. орон сууцанд зарцуулсан 30 сая хүртлэх төгрөгийн орлогоос чөлөөлнө гэхээр 30 саяас дээш үнэтэй бол 10% болох 3 саяыг л эргүүлж өгнө гэсэн үг. тэгээд бас энэ нь ХХОАТ-т төлсөн мөнгөнөөс чөлөөлөх учир таны жилд төлсөн татвар 3 сая хүрэхгүй бол тухайн жилд төлсөн татварынхаа хэмжээгээр, жил жилд цувуулж авах болдог

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s