Гар утасны талаарх сонирхолтой тоо баримтууд

mobiles

1. Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд ашиглагдаж эхэлсэн анхны гар утсыг “Motorola” компани 1983 онд үйлдвэрлэжээ. Энэ нь 789 грамм жинтэй байжээ. Авч явахад нэлээд хүндрэлтэй тул, нийтэд олон сая ширхэг худалдаагүй. Харин өнөө үед хамгийн бага жинтэй гар утас 45 грамм болжээ. Анхны гар утсаар эмнэлэг рүү залгаад “Байна уу. Би анхны гар утсаар ярьж байна” хэмээсэн гэдэг.

2. БНХАУ-ын гар утас хэрэглэдэг хүний тоо 265 саяд хүрчээ. Өнгөрсөн жил энэ тоо 225 сая байсан аж.

3. Энэтхэгийн нэг иргэнд гурван ширхэг гар утас ногддог. Тус улсын хүн ам нэг тэрбум 100 гаруй сая. Хамгийн ядуу иргэн ч гар утас ашигладаг гэнэ. Үүнийг ядуусын дүүргээс бэлхнээ харах боломжтой юм байна.

4. Дэлхийн хамгийн олон гар утастай хүнээр Их Британийн нэгэн бизнесмэн тодорч байжээ. Тэрбээр 2006 онд хөрөнгийн биржид ажиллаж байхдаа 15 ширхэг гар утас ашигладаг байжээ. Түүнд пин код, утасныхаа дугаарыг андуурах тохиолдол нэг ч удаа гарч байгаагүй аж. Хачирхалтай нь тэдгээр утсаа минут хүрэхгүй хугацаанд пин кодыг нь хийж асаадаг байжээ. Түүнд нэг ширхэг утсыг асаахад ердөө хоёр секунд хангалттай гэсэн үг. Одоо хоёр ширхэг гар утас ашигладаг гэнэ.

5. Хүмүүс гар утсаа олны өмнө ашиглах дуртай байдаг. Ингэхэд насны хязгаар байдаггүй гэнэ.

6. Vibration (silent) буюу гар утсанд чичрэх төхөөрөмж суулгахыг мексик гаралтай, АНУ-ын иргэн Карлос Санчес санаачилжээ. Тэрбээр гар утас руу залгахад дуунаас нь үүссэн чичиргээнээс санаа авсан байна. Гэхдээ тэрбээр зохиогчийн эрхээ батлуулаагүй юм.

7. Минут тутамд дунджаар 66 гаруй сая гар утас хулгайд алдагддаг. Энэ тоогоор БНХАУ тэргүүлж, удаах байрт Бразиль ордог байна. Бразилийн нэг цагдаа өдөрт гар утасны хоёр хулгайч баривчилдаг.

8. Гар утасны хамгийн олон дарагддаг товчлуур нь cancel (end, clear), үүний дараа Ok юм. Хүн гар утсаа дунджаар дөрвөн жил ашигладаг гэж үзвэл cancel (end, clear) товчийг өдөрт дунджаар 40-60 удаа дардаг байна. Харин тоон товчлуураас хоёр, дөрөв, гурав, зургаа хамгийн олон дарагддаг гэнэ.

9. Хамгийн олон утас сольсон хүн бол Финландын иргэн 36 настай Шёлк Арнберг юм. Тэрбээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд 800 гаруй ширхэг гар утас сольжээ. Хачирхалтай нь дэлхий дээр үйлдвэрлэгдсэн бүх загварын утсыг ашиглаж, заримыг нь долоо хоногоос хэтрэхгүйгээр буцаагаад зардаг байсан гэнэ.

10. “Nokia” загварын гар утсаар нэг удаа мессэж бичих стандарт хэмжээ нь 160 тэмдэг байдаг. Үүнийг хэн хамгийн хурдан хугацаанд алдаагүй дүүргэх вэ хэмээх тэмцээн 2005 онд Германд болжээ. Тэмцээнд 39 настай Вульф Ганкшт 11.65 секундын амжилтаар тэргүүн байр эзэлсэн байна. Тэрбээр Бээжингийн олимпын үеэр өөрийгөө дэлхийн аварга Усейн Болтын 100 метрийн гүйлтийн рекорд тогтоосон хугацаанд амжиж 160 тэмдэгт бичиж чадна хэмээн хэлсэн байдаг аж.

11. Кувейтын бизнесмэн 55 настай Махман Аль Завири Аль Хамин Hyp Аль Шабах гар утсаа 12 жилийн турш ердөө гурван удаа батерейгаа солих шаардлагаар унтрааж байжээ. Түүнийг гар утас худалдан авахаар дэлгүүрт очтол худалдагч залуу хэзээ ч унтрааж болохгүй хэмээн захижээ. Тэрбээр өнөөг хүртэл худалдагчийн захиасыг сайн биелүүлж байна.

12. Их Британид гар утсаараа ярихаас өөр үйлдэл хийдэггүй 7.6 сая иргэн байдаг. Тэдгээрийн дийлэнх нь 60-аас дээш насныхан аж.

13. Бразилийн иргэн Роберто Хулионас хэмээх жаал гурван нас 10 сартайдаа гар утсаар мессэж бичиж сурчээ. Тэрбээр тухайн үед ээж рүүгээ “Сайн уу. Ирэх болж байна уу” хэмээн испани хэлний дуудлагаар латин үсгээр бичдэг байжээ. Түүнд өвөө нь зааж өгсөн байна. Хулионас одоо 10 настай. Компыотерийн хэрэглээний программыг чадварлаг ашигладаг. Харин гар утсаараа ёстой л нааддаг гэнэ.

14. Тайланд Мяньмар, Бангладешт хүрэлцэн ирсэн жуулчдын зургийн аппарат, тэр дундаа гар утсыг нь хулгайлдаг сармагчин олон байдаг. Тэдгээрийг заримыг нь циркт ажиллаж байсан хүмүүс хулгайд сургасан нь илэрч байжээ. Харин ихэнх нь нэг нэгнийгээ дуурайж сурдаг аж.

15. Попын хаан агсан Майкл Жексон гар утсыг зөвхөн 2001-2003 онд ашиглаж байжээ. Тэрээр гар утсыг хэрэггүй зүйл хэмээн үздэг байсан тухай түүний дүү Жанет Жексон ярьсан байдаг.

16. “Nokia” компани Финдландаас гаралтай. Дэлхий нийт тус улсын иргэдийг “Nokia”-гийн хамгийн сүүлийн үеийн технологийг харуулсан гар утсыг ашигладаг хэмээн үздэг аж. Гэтэл Герман, Франц, ОХУ-ын иргэд уг компанийн шинэ загварын утасны анхны хэрэглэгчид болдог гэнэ.

17. Их Британийн хатан хаан II Елизавет нэг ч удаа гар утас ашиглаж байгаагүй. Түүнд гадаадын зочид төлөөлөгчид гар утас бэлэглэдэг ч хатан хаан музейд тавихыг хүсдэг байна.

18. Гар утасны “Могой” тоглоомыг Францын иргэн Алберт Шмейн анх зохион бүтээжээ. Тэрбээр уг тоглоомоо “Эриксон” компанид худалдсан байдаг. Гэвч тус компани дампуурснаар “Nokia” эзэмшдэг болжээ. Зохиогч тоглоомноос хоёр сая гаруй евро олсон байна.

19. Хумсны завсар 20 мянган бактер байдаг бол гар утасны товчлуур дээр 80 мянга гаруй бактер байдаг аж. Үүнийг Английн Манчестер хотын Микробактер судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд нотолжээ.

20. Мексикийн нэгэн хар тамхины бүлэглэлийн гишүүн Маркус эргүүлийн цагдаад буудуулжээ. Хачирхалтай нь бууны сум энгэрт нь байсан гар утсыг оносноор амьд гарсан байна. Түүний гар утас Мехико хотын цагдаагийн музейд хадгалагддаг гэнэ.

21. Хамгийн удаан хугацаанд олон тоогоор хэрэглэгдэж байгаа гар утас бол “Nokia-3310” гэнэ. Уг загвар 2000 онд үйлдвэрлэгдэж эхлээд дэлхийн өнцөг булан бүрт ашиглагдсанаараа бусад гар утаснаас онцлог аж.

Эх сурвалж: НийгмийнТоль

3 responses to “Гар утасны талаарх сонирхолтой тоо баримтууд

  1. Их сонирхолтой мэдээлэл байна шүү. 55 настай Махман Аль Завири Аль Хамин Hyp Аль Шабах ямар ёс зүйтэйгээр худалдагчийн захиасыг сайн биелүүлсэн хүн вэ? хэхэ

Сэтгэгдэл бичих