Менежментийн хичээлийг 5 минутад

management

Хичээл #1

Нєхєр нь эхнэртэйгээ зєрєєд шvршvvрт орж явахад хаалганы хонх дуугарав. Дєнгєж душнээс гарсан эхнэр нь биеээ алчуураар ороогоод доошоо бууж хаалгаа тайллаа.
Хажуу айлын Боб хаалган дээр зогсоно. Эхнэр юм асуухаас ємнє Боб – Би чамайг наад алчуураа тайлвал 800 доллар єглєє гэх нь тэр. Хэсэг зуур бодсоны дараа хvvхэн зєвшєєрч алчуураа тайллаа. Хэдэн хормын дараа Боб тvvний гарт 800 доллар атгуулаад яваад єгєх нь тэр.
Хvvхэн ч биеээ алчуураар эргэж ороогоод дээшээ єрєє лvvгээ явлаа. Дээшээ гарахад нєхєр нь хэн байсан бэ? гэж асуув.
Хажуу айлын Боб л байна гэж эхнэр нь хариулахад нєхєр нь цаадах чинь надаас зээлсэн 800 доллароо чамд єгєєгvй биз гэж асуусан байна.

Энэ тvvхээс суралцах нь:
Хєрєнгє оруулагч нартаа зээлийн болон бодит эрсдэлийн талаар мэдээллийг цаг тухайд нь хуваалцвал эрсдэлээ ил тод гаргахаас зайлсхийх боломжтой юм.

*********
Хичээл #2

Нэгэн гэлэнмаа ламтантай машинд явж байж гэнэ. Гэлэнмаа машинд орж суугаад хєлєє ачиж суухад гуя нь ил гарч ламтан золтой л замын осол гаргасангvй. Машинаа бариж яваа ламтан араа солих далимд эвтэйхэн гэлэнмаан хєлийг илж эхлэв.
Гэлэнмаа: Ламтаан та Ариун библийн 129-р ишлэлийг санаж байгаа биз дээ?
Ламтан гараа татаж аваад араагаа солив. Тэр эргээд гуяан дээр нь гараа аваачив.
Гэлэнмаа дахиад л Ламтаан та Ариун библийн 129-р ишлэлийг санаж байгаа биз дээ? гэж асуухад Ламтан: Намайг уучлаарай гэхдээ бие махбодь минь хvчгvйдэж байна гэж хэлэв.
Зорьсон газраа хvрээд гэлэнмаа нууцхан санаа алдаад яваад єгєв.
Ламтан Ариун библийн 129-р ишлэлийг яаран гаргаж ирж уншвал “Улам дээш тэмүүл, гайхамшгийг мэдрэх болно” гэсэн байв.

Энэ тvvхээс суралцах нь:
Ажил дээрээ хэрвээ мэдээлэлгvй байвал гайхамшигтай боломжийг ч алдаж мэднэ.

*********
Хичээл #3

Борлуулалтын тєлєєлєгч, ахлах худалдагч болон дэлгvvрийн менежер 3 єдрийн хоолондоо орохоор алхаж явна. Тэд нилээд хуучны бололтой дэнлvv олоод vрж vзтэл Шидтэн гарч ирэх нь тэр.
Шидтэн: Би та бvхний нэг хvслийг биелvvлье.
Ахлах худалдагч: Би эхэнд нь, би эхлээд гэж хэлээд. Намайг Бахамийн арал дээр аваачаад би тэнд завь худалдан авч сайхан амьдармаар байна гэж хэлэв.
Хvслээ хэлж дуусмагц худалдагч алга болчихов.
Дараа нь би, дараа нь би гээд худалдааны тєлєєлєгч би Хавайн арал дээр хувийн массажист-тай амарч Пина Колада шимэн хайртайгаа баймаар байна гэж хэлээд мєн алга боллоо.
Одоо чиний ээлж гэж хэлэхэд менежер Би энэ 2-ыг цайны цаг дуусмагц буцааж авчирахыг хvсэж байна гэж хэлжээ.

Энэ тvvхээс суралцах нь:
Эхлээд боссоо юу ярихийг сонсох нь чухал юм.

*********
Хичээл #4

Нэгэн бvргэд модны оройд суугаад юу ч хийхгvй байж байв. Жижиг туулай тэр бvргэдийг хараад би бас тань шиг суугаад юу ч хийхгvй байж болох уу? гэж асуув. Бvргэд болно гэж хариуллаа.
Тэгээд туулай бvргэдийн доор суугаад юу ч хийхгvй сууж байв. Гэв гэнэт vнэг гарч ирээд тvvнийг идэж орхиж.

Энэ тvvхээс суралцах нь:
Юу ч хийхгvй суух хvсэлтэй бол маш єндєрт суух нь чухал юм.

*********
Хичээл #5

Нэгэн цацагт хяруул бухтай ярилцана. Би чам шиг наад модон дээр чинь гармаар л байна гээд санаа алдаад даанч надад тийм хvч чадал алга гэхэд бух чи миний бааснаас идвэл хvчтэй болно. Эдгээр нь дvvрэн енергитэй гэж хэлжээ.
Цацагт хяруул бааснаас ч идэж гарч тэрээр эхний єдєр модны хамгын доод талын мєчир дээр гарч чаджээ.
Энэ мэтээр явсаар дєрєв дэх єдрєє модны дээр бахархалтайгаар гарч ирлээ. Тэрээр модны орой гарсантай баярлаж байтал фермер тvvнийг хараад буудаж унагав.

Энэ тvvхээс суралцах нь:
Бухын баас нь чамайг єндєрлєгт гаргаж болно гэхдээ чи тэндээ удахгvй юм.

*********
Хичээл #6

Жижигхээн шувуу євлийн хvйтэнд ємнє зvгт нисэж явна. Маш хvйтэн салхитай байсан тул тэрээр газарт унасан байна. Газар унаад хєдєлж чадахгvй хэвтэж байтал vхэр хажуугаар нь гарахдаа тvvн дээр баачихаад яваад єнгєрчээ. Баасан дунд хэвтэж байхдаа тэрээр ямар дулаан болохыг нь мэдэрч эхлэв.
Баас нь тvvнийг сайхан дулаацуулж байв. Дулаацаж урам орсон шувуухай баярлаад дуулж эхлэв.
Хажуугаар єнгєрч байсан муур дууг сонсоод хvрч ирлээ. Тэр баасан дундаас шувууг олж бааснаас гаргаад идсэн байна.

Энэ тvvхээс суралцах нь:
(1) Чамд дээр баасан хvн бvр чиний дайсан биш юм.
(2) Чамайг бааснаас татаж гаргасан хvн бvр чиний найз биш юм.
(3) Хэрвээ чи баасан дунд гvнзгий орсон бол амаа хамхисан нь дээр!

Эх сурвалж: hicheel.net

4 responses to “Менежментийн хичээлийг 5 минутад

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s