Унтахаасаа өмнө суралцвал ихийг мэднэ

sleep


Эрдэмтдийн тодорхойлсноор зүүдэлж байхдаа сэрвэл шинэ сурсан зүйлүүд толгойд үлддэг болохыг тогтоожээ.
Тэдний хэлж буйгаар зүүдэлж байгаад сэрсэн болон зүүдлээгүй сэрсэн хүмүүсийн хооронд том ялгаа бий гэнэ. Зүүдэлж сэрсэн хүмүүс бусдыг бодвол илүү сэргэлэн, ухаантай байдаг аж.

Уг судалгаагаар сайн дурын иргэдийг гурван талт компьютерийн орчинд бэлтгэгдсэн тоглоомоос гарц олох даалгавар өгчээ. Хэсэг хугацааны дараа үзсэн зүйлээ бодож унтах даалгавар өгсөн байна. Харин унтсан багийнхан толгой эргүүлсэн гарцыг төвөггүй олжээ.

Судлаачдын тодорхойлсноор зүүд нь тархины идэвхгүй хэсгийг сэргээж өгдөг байна. Тус судалгааны гишүүн Харвардын их сургуулийн Анагаахын салбарын доктор Роберт Стиколь хэлэхдээ зүүд нь тархийг нэг асуудалд олон янзын талаас хандаж шийдэхэд тусалдаг гэжээ.

Эрдэмтэд эл судалгааны ажлаа “Cell Biology” хэмээх академийн сэтгүүлд нийтэлсэн аж. Нөгөөтэйгүүр
судалгааг ой санамжийг хөгжөөх талд чухал ач холбогдолтой гэж дүгнэжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар оюутан залуус унтахаасаа өмнө хичээлээ сайн давтах нь үр дүнтэй гэнэ. Мөн үдээс хойш хичээлээ давтсаныхаа дараа унтах сайн нөлөөтэй аж.

Эх сурвалж: Үнэн

4 responses to “Унтахаасаа өмнө суралцвал ихийг мэднэ

  1. хөөх… өглөө л хичээл хийвэл сайн гээдээдэг биздэээ…
    би аймар хууртаал унтаал байдаг байсан байшд… хаха

  2. ugluu hiih sain shdee.. gehdee oroi n beldeed dawtaad teriigee ugluu n erguulen sanaj sergeedeg bolohoos bish.. kkk..

  3. За за завсар зайгүй ном уншаад аюул болохын байна. Одоо бол цаг нь хэзээ тулна тэр үед номондоо салхи оруулна гэж хэхэ ….

  4. уншсан номоо зүүдлэхээр амарсан болохгүй юм байна лээ би үзсэн хэхэ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s