Сайн муу сайхан муухай янз бүрийн л багш нар

Намайг цэцэрлэгт байхад байсан 4 багшийг би сайн санадаг. Өөр багш байсан үгүйг мэдэхгүй. Анхны багш Даваасүрэн гэдэг хижээл эмэгтэй. Тэр багш надад том халбагаар хэрвээ шөл уух гэж байгаа бол хажуугаас нь сорж, хоол идэх гэж байгаа бол урдаас нь иддэг ёстойг зааж өгсөн. Бас элгэн дээрээ гараа тавьж унтуул хар дардаг юм гэж хэлж өгсийн.
-Хар дарна гэж юүвий?
-Мангас зүүдэлнэ, гараа хажуудаа тавиад унт миний хүү.
Шүлсээрээ тоглох муухай гэсэн бас. Нартай өдөр гэрээсээ шар сүү ацраад биднийг гадаа наранд гаргаж нүцгэлээд тэрүүгээрээ норгоод тоглуулдаг байв. Энгэрт нь асаад суумаар ээж шиг дулаахан тэр хүн миний мэдээ орсноос хойшхи анхны багш. Хуучин намын дээд сургуулийн нэг давхарт байсан цэцэрлэгийн бацаан байлаа л даа би.

Дараа жил нь цэцэрлэгээ сольдийн. Тэгсэн чинь юу вээ сурган хүмүүжүүлэгч нь япь явдаг байшд. Хэрэндээ л хүйсийн ялгааг ойлгодог болсон, охидын хажууд нэр төрөө бодох ёстойг ухаарах жижхэн дохио тархинд нь үүсчихсэн байсан 6 настай банди нарыг сахилгагүйтлээ гэж охидын хажууд чармай шалдлан зогсоож шийтгэдэг байлаа даа миний 2 дахь багш. Нэг удаа над дээр ирсэн тэр шийтгэлийн үеэр үхмээр санагдаж билээ. Хүүхэд тулдаа мартаад гүйж байсан байх даа дараа нь.

Тэрээр өөрийнх нь чимээгүй гэсэн тушаалын дараа тэсэлгүй ярьчихсан хүүхдийг чихдэн шүүрч шуудайтай мах шиг газар хөсөр шиддэг байв. Тэр битгий хэл дургүй хоолоо идэж байгаад хоол руу гаа бөөлжчихсөн нэгэн туниа муутай охиныг наадхаа ид гэж аймшигтайгаар загнаж байж билээ. Тэр идлүү яалаа сайн санахгүй л байна. Бас өмдөндөө баачихсан нэг хүүхэд өдөржин нэг газраа суугаад өнжсөн. Хүүхдүүд үнэр танараас нь болоод түүнтэй тоглохгүй байсан юм.

Би одоо багын ховдог байсных юм уу нэг удаа товч залгичдын. Тэгээд багшдаа очоод, “багшаа би товч залгичлаа” гэсэн чинь зүгээр л “хохь чинь чи, одоо ингээд үхнэ гэж мэд!” гэж наасышд. Хүүхэд тулдаа л…. ай. Тэхээс сэтгэл санаагаар үхүүл үххээр л эд. Мөн ч олон гөвүүлсэн дээ, ёооё чих дагз 2 өвджээнэ.

Энэ багштай бид нэг жил болсон байхаа. Нэрий нь хэлээд юүхүү дээ, одоо юу ч хийж явдым байгаан, нас нь лав 60 шахаа биз одоо. Хориод жилийн өмнө дуулах нээ хүүхэд нь тогтож өгдгүй золгүй амьдрал туулж яваа байсан.

Харин энэ үед Цэрэндорж гэдэг томоо чихтэй ахлах тогооч шар өвгөн байсан нь хүүхдүүдэд жигтэйхэн сайн байв. Аварга том коструулнаасаа компотны жимс хутгаж атган дээр тавьдаг өөр тогооч байсиймуу гүй юу мэдкүү л юм байна. Алий наашр гээ л. Яаж ч ширүүн хараад яагаад ч хүүхэд айлгаж чадахааргүй царайтай өвөө. Бурхан чөтгөр зэрэг оршдог хорвоо юу энэ?

Хэдийгээр Цэрэндорж гуай байсан ч гэсэн би бусад хүчин зүйлсээс болоод цэцэрлэгт явахыг хүсдгүй, цэцэрлэгийн хоолны компптныхоос бусад дуршил нь нойл заацан, каашы нь (дотроо бөөгнөрцөн бүхлүүдтэй, заримдаа ялаатай) бүр үзэн яддаг, харин багш нарын цээрлүүлэлт, гараа өвдгөн дээрээ тавьж суух ёстой ёсыг бол тэх л ёстой гэж боддог байсан жирийн л нэг наяад оны 6 настан болцон байлаа л даа. Яг энэ үед шинэ багш манай ангид ирэв.

Тэр өглөө бидний анхны уулзалт болхоор анхны уулзалт ёсоор л бид түүнийг гөлрөөд сууж байлаа. Тэр биднийг тойруулж суулгаад харж байснаа, би 22 настай, намайг .. гэдэг гээ л эхний яриа эхэлсэн. Тэгээд дараа нь бүгдийнх нь нэрийг, бас бус юмтай асуусан. Тэр өдөр бол том хүн жижхэн нусакуудтай ингэж жинхнээсээ нэр усаа хэлж танилцаад, жинхнээсээ ярилцаад байгаа ер бусын өдөр байлаа.

Тэр биднүүсийг харж харжээснаа үнэнгээсээ инээгээд, би сургууль төгсчөөд анх удаа та нар дээр иржийнэ, таануус багшийн сургууль гэж мэдхүү…. гэж байсан нь санаанд байж л байна. Харин нэр нь орж ирэхгүй юм😦.

-Та нарын хамгийн хайртай хүн чинь хэн бэ? гэж тэр биднээс асуугаад жоохон байснаа, “аав ээж чинь үү тээ, харин миний хамгийн хайртай хүн бол энэ, Цогоо гэдийн” гээд нэг цээж зураг гаргаж үзүүлсэн. Тэр дурласан, хүүхдэд хайртай, ажилдаа дуртай, цэл залуухан л бүсгүй байж.

Маргааш нь ч билүү тэр биднийг “хэдүүлээ бүжиглий” гэж заал руу дагуулж яваад чанга хөгжим дээр шавайгий минь ханатал үсэргэж наадуулсан юм. Харин удалгүй хаалгаар нөгөөх тамаас ирсэн гэлтэй багш маань цухуйж тэр 2 гадаа нэлээд ширүүн ярилцах шиг болсон. Хаалганы завсраар шавилхан биетэй шинэ багшийн маань ташаагаа тулсан бие харагдаж байлаа. Удалгүй багш маань баргар царайлан буцаж орж ирээд хөгжмөө багасгаж, биднүүсийг аяархан бай гэнээ гэж билээ. Тэгээд тэр багш маань удаагүй, одоо бодоход нэг л долоо хоносон байх. Хөөгөөд явуулсан уу яасан. Тэгээд л би нэрийг нь санахгүй байгаа юм. Нүдний шил, богиновтор үстэй, одоо бодоход Ангирмаархуу тэр эмэгтэй багш бол миний амьдралд таарсан хамгийн гайхалтай хүмүүсийн нэг. Одоо хаана юу хийж явдаг юм бол доо, сайн л яваа

Өөр нэг багш бол Энхтуяа багш. Уг нь манай ангийн жинхэнэ багш боловч сүүлдээ доголж явдаг болоод ирэхээ байснаас болоод бид тэр залхаан цээрлүүлэгчийн гарт орцон хэрэг. Тэр бидэнд зөндөө үлгэр уншиж өгдөг байсан. Гэхдээ шинэ багш шиг маань сэтгэлээсээ ханддаг байгаагүй ч хэзээ ч ширүүн загнаж байгаагүй. Ер нь уурлаж, бидэнтэй дээрэнгүй харьцаж байсны нь сандгүй ээ. За сэтгэлгүй нь ч юу юм хүүхэдтэй л харьцах стандарт нь ер нь тэр л дээ. Би асуусан юм мөнөөх цээрлүүлэгчээс:
-Энхтуяа багш яагаад ирэхгүй байгаан?
-Яаж ирдийн, өцийчөөд доголчоод байгаа хүн!!!

Би айгаад гялс зугтаагаа наассс :Р.

Эх сурвалж: Артаньяаны блог

2 responses to “Сайн муу сайхан муухай янз бүрийн л багш нар

  1. ямар зэвүүн багш нар вэ? миний багш нар харин ч гайгүй байсийм байнаа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s