Роберто Карлосын гоолын нууц илэрчээ



Бразилийн алдарт хөл бөмбөгчин Роберто Карлосын 1998 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх нэгэн нөхөрсөг тоглолтонд хийсэн гоол эрдэмтдийн анхаарлыг ихэд татжээ.
Түүний 1997 онд өшиглөсөн бөмбөг маш хачирхалтайгаар муруйн эргэж гоол оржээ. Тэр үед Францын хамгаалагч Фабиан Бартез газраасаа нэг алхам ч хөдөлж чадаагүй юм.
Харин хөлбөмбөгийн ажиглагчид Р.Карлосыг физикийн томъёоллыг эвдлээ хэмээн дүгнэж байсан. Тиймээс эрдэмтэд эл амжилтыг тохиолдлын зүйл биш болохыг тогтоожээ.
Тэд эхлээд бөмбөг шидэгдсэн талбайн замыг шинжилж тэнцлийн томъёолол үүсгэснийг олж мэджээ. Уг шинжилгээ хөл бөмбөгийг хаалганаас тодорхой талбайн зайд, хангалттай хурдаар, зөв хэсэгт нь онож өшиглөвөл Роберто Карлосын гол дахин давтагдах боломжтойг харуулсан байна.
Ажиллагааг ахлан зохион байгуулагч Парисын Ecole Политехникийн эрдэмтэн Кристоф Клонет бөмбөг эргэх үед муруй хэлбэр үүссэн бөгөөд бөмбөг урагшлах тусам илүү муруйсч эргүүлэг хийснийг дахин сануулж байна.
Түүнчлэн эрдэмтдийн тодорхойлсноор хөл бөмбөгчин хаалганаас 35 метр зайнаас өшиглөсөн нь спираль хэлбэрт ороход нь боломж олгосон гэнэ.
Судалгааны ахлагч Кристоф Клонет болон түүний багийнхан Бразилийн хөл бөмбөгчний ер бусын гоолд шинэ нээлт хийхдээ үнэн хэрэгтээ сумны чиглэлийн аргачлалд тулгуурласан аж. Тэд усан доторх хуванцар бөмбөгийн хөдөлгөөнийг ажиглан шинжилжээ.
Усан доторх бөмбөг таталцал, түлхэлцлийн хүчээс ангид бөгөөд гадны нөлөөлөлд авталгүйгээр шинжлэх боломж олгосон байна.
Парисын эрдэмтэн Кристоф Клонет хэлэхдээ “Газрын таталцах хүч гоол хийхэд чухал үүрэгтэй ч Роберто Карлос шиг бөмбөгийг хүчтэй өшиглөвөл таталцах хүчийг бууруулах боломжтой” гэсэн байдаг.
Эрдэмтдийн хувьд хийсэн бүхий л судалгаанд бөмбөгийн хаалга буюу бай хоорондын зай чухал үүрэг гүйцэтгэжээ.

Эх сурвалж: Үнэн

One response to “Роберто Карлосын гоолын нууц илэрчээ

  1. Roberto Carlos da Silva Rocha (born 10 April 1973 in Garça, São Paulo, Brazil) commonly known as simply Roberto Carlos, is a Brazilian footballer. He was a member of the Brazil national team in three World Cups, helping the team reach the final in 1998 and win the 2002 tournament. He is also known for his trademark free kicks with powerful speed, especially the one in 1997 against France. With explosive running speed (34km/h, 0-100 meters 10.6 seconds), powerful curling banana trajectory shot of 170km/h and hand throwing shot of 36 meters, Carlos has definitely dominated the position of left wingback.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s