Австралийн нэхий гутал эрүүл мэндэд аюултай

uggi

Австралийн гоёмсог нэхий гутал – угги нь эрүүл мэндэд аюултай. Британийн гэмтэл, согог судлаач доктор Йен Дрисдэйл ийм дүгнэлт хийжээ.

Дуу хөгжим, киноны нэрд гарсан одод, тэднийг дуурайгч залуу бүсгүйчүүдийн дотор эрэлт ихтэй болж байгаа энэ гутлыг профессор анхааралтай судалжээ. Зөөлөн дулаан харагддаг, Австралийн нэхий гутал үнэндээ эрүүл мэндэд хортой гэж тэр дүгнэжээ. Хатуу ул, өсгийгүй гутлыг удаан хугацаагаар өмсөх нь тавхай, шагай, нуруунд муугаар нөлөөлнө. “Энэ гутал өдөр тутам өмсөхөд зориулагдаагүй. Угги нийтийн таашаалд нийцсэн, моодны болсон нь ямар нэг чанараараа бусад гутлаас илүү юмуу дутуугийнх биш. Энэ гутал хөлд шаардлагатай тулгуур болдоггүйд асуудал оршино. Зориулалтын бус юмыг гадаа өмсөх хэрэггүй. Та борооноор унтлагын цамцтай гадаа гарахгүй шүү дээ. Хэрэв та тийм байдалтайгаар гадаа гарвал, ер нь дандаа тийм хувцастай явбал хэн нэг нь танд “энэ чинь тийм ч сайхан санаа биш байна” гэж хэлнэ хэмээн профессор Дрисдэйл тайлбарлажээ.

Тавхай, шилбэний өвчнөөр дагнан мэргэшсэн мэс засалч Майкл О’Нейл түүнтэй санал нэг байна. “Угги дотор хөл сул байдаг учир чөлөөтэй холхино. Үүнээс болж явдал илэрхий гажуудаж, янз бүрийн асуудал үүсгэдэг” гэж тэр баталжээ.

Угги /түүнийг бас уггсы гэдэг/ хэдэн жилийн өмнөөс дэлгэрэх болжээ. Хонины цэвэр нэхий гутлыг эхлээд Австралийн серфингчид хөлөө дааруулахгүй гэж өмсөх болжээ. Хожим энэ гутал Холливудын оддын нүдэнд өртжээ. Дараа нь Австралийн нэхий гутлыг шүтэн бишрэгчдээ дуурайгч өсвөр насныхан өмсөх болжээ. Чухам энэ үеэс эмч нар түгшүүр зарлах болсон байна. Насанд хүрч, яс нь бэхэжсэн эмэгтэй жүжигчид тийм гутал өмсөх нь тийм ч аюултай биш боловч өсч яваа насныхан моодны гутал жинхэнэ аюултай ажээ.

Эх сурвалж: Монцамэ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s