IELTS амжилттай өгөх зөвлөгөө

ielts

Сонсгол:
* Асуултуудад хариулах заавруудыг сайн анхааралтай унш. Урьд нь хийж байсан дасгал, practice test-үүдтэй чинь адил байх албагүй.
* Ярьж буй хүний юу хэлэх гэж буйг урьдчилан тааварлахыг оролд. Үүний тулд анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэх нь эх хэл дээр амархан ч, English дээр хэцүү нь мэдээж.
* Нэгэнт л өндөр оноо авах гэж энэ тестийг өгч байгаа учраас аль ч хэсгийг орхигдуулж болохгуй. Өөрт амархан гэсэн хэсгүүдэд санамсаргүй, тоомжиргүй алдаанууд гаргахаас сэргийл.
* Жижиг алдаанууд нийлээд оноонд чинь сөргөөр нөлөөлох учраас үг үсгийн алдаа зэргээ сайтар хяна.
* Хэрвээ сонсч буй сэдэв чинь хэцүү ойлгомжгүй эсвэл ярьж буй хун нь хэт түргэн яриад байвал сандрах хэрэггүй. Тайван анхааралтай сонс.
* Сонсонгоо, уншиж бичиж сурах нь хэцүү ч маш хэрэгтэй тактик. Тиймээс сургуулилт хий.
* Хариулаагүй асуулт үлдээж болохгүй. Таагаад ч хамаагүй хариул.

Уншилт:
* Хариулж чадахгүй байгаа асуултыг орхи. Нэг асуултан дээр хэт удаан цаг зарах нь тун осолтой. Сүүлд нь илүү цаг гарвал тиймэрхүү асуултуудыг дахиж харж болно.
* Уншиж буй текстэд чинь огт мэдэхгүй сэдвийн тухай гарвал сандрах хэрэггүй. Асуултын чинь хариу текстээс чинь олдохоор зохиогдсон байдаг бөгөөд ямар нэгэн тусгай мэргэжлийн мэдлэг шаардагдахгүйгээр ойлгогдох ёстой. (Тиймээс ойлгохгүй байвал хэлэндээ илүү сайн анхаарах хэрэгтэй байх нь ээ?)
* Шалгалтын өмнө чадлынхаа хирээр их унш (сонин, сэтгүүл г.м). Зөвхөн нэг сэдвээр уншиж өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Өргөн сэдвээр унших тусмаа сайн.
* Тухайн уншиж буй текстийн чинь параграфууд яаж хоорондоо уялдаж байгааг хар. Учир нь параграфтай холбоотой асуултууд их ирдэг.
* Ямарваа параграфын эхний өгүүлбэрээс юуны тухай параграф болохыг нь урьдчилан тааварлахыг хичээ. Үргэлжлүүлж уншихад амар байх болно.
* Уншсан параграф болгондоо өөрөө гарчиг өгөхийг хичээ. Гарчиг өгөх асуултууд түгээмэл байдаг.
* Мэдэхгүй үгэн дээрээ цаг алдах хэрэггүй.
* Тоомжиргүй байдлаасаа болж алдсан алдаанууд сүүлд оноог чинь доош татна. Хэрвээ хариулт нь текст дотор чинь байвал яг тэр хэвээр нь бич.
* Үг үсгийн алдаагаа хяна.
* Хэрвээ 1 хариулт шаардсан асуулт байвал 1 л хариулт өг. Олныг өглөө гээд илүү оноо авахгүй.
* Олон тоо/ Ганц тоон дээрээ анхаараарай.

Бичилт:
* Чухал үгнүүдийг тодруул, тэмдэглэ.
* Параграфуудаа маш тод томруунаар ялгаж харуул.
* Нэг санааг олон талаас нь бичээд нэмэргүй.
* Сэдэвтэйгээ уялд, хадуурч болохгүй.
* Цагандаа анхаарал хандуул, тэр тусмаа бичилтийн 2-р хэсэгт яарах хэрэггүй. Учир нь энэ хэсэг нь илүү урт бас өндөр оноотой.
* Параграфаа энгийнээр ялган харуул, 1 параграфт 1 л санаа гарга.
* Өөрийн гараар бичихэд 150 орчим үг ямархуу хэмжээтэй харагдахыг багцаалж сур. Үг тоолох цаг гарахгүй байж мэднэ.
* Бичсэнээ дахин уншиж, засах цаг гаргаж сурах хэрэгтэй.
* Урьдчилан бэлдсэн загвар хариултуудыг цээжилж цаг алдах хэрэггүй, учир тэдгээр нь ирсэн сэдэвтэй чинь таарахгүй байх магадлал өндөр бөгөөд цаашлаад олон алдаа гаргахад хүргэнэ. Зүгээр өөрийн толгойгоороо сэтгээд бич.

Яриа:
* Ярианы хэсэг нь зөвхөн дүрмийн дагуу ярихаас гадна, ер нь хүнтэй хир харилцаж чаддагийг чинь шалгана гэдгийг анхаар.
* Урьдчилан бэлдэж цээжилсэн хариулт өгөхөөс зайлсхий. Учир нь шалгалт авч буй хүн нь иймэрхүү хариултуудыг олж илрүүлж чаддаг байхаар сургагдсан байдаг учир асуултаа дор нь өөрчлөх болно.
* Хариултаа аль болох баяжуулахыг хичээ, бод.
* Шалгалт авч байгаа хүнээсээ илүү их ярихыг хичээ. (Наад захын шаардлага байх шүү!)
* Энэ нь таны мэдлэгийг шалгах шалгалт биш гэдгийг байнга санах хэрэгтэй. Асуулт болгонд ямраар ч хариулж болно, тиймээс өөрийн хувийн үзэл бодлоороо хариулахыг хичээ. Хариулт чинь хангалттай “cүртэй” биш гэж санаа зовох хэрэггүй!

Эх сурвалж: Unknown

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s