Хүчилтөрөгч байхад илүүдэл жингээсээ амархан сална

o2

Хүчилтөрөгчийн дэглэм буюу зөв амьсгал нь илүүдэл жингээсээ салах хамгийн найдвартай аргын нэгд тооцогддог. Хэрвээ бие махбод шаардлагатай хүчилтөрөгчөө авч чадахгүй бол хичнээн сайн хоолны дэглэм ч турааж чадахгүй. Хүний бие махбод нэг грамм өөх тосоо шатаахын тулд хоёр литр хүчилтөрөгч зарцуулдаг байна.

Тиймээс цэвэр агаар хүнд зайлшгүй шаардлагатай. Бие махбодоо шаардлагатай хүчилтөрөгчөөр хангахын тулд зөв амьсгалж сурах ёстой. Үүнийг явган алхаж байхдаа хийх нь зүгээр. Хүн өдөрт 20 мянган удаа амьсгалж, 2000 шахам литр хүчилтөрөгч авч байх ёстой. Гэвч бохир агаар, хаалттай өрөө, тамхидалт, илүүдэл жин хангалттай хэмжээний хүчилтөрөгчөө авч чадахгүйд хүргэдэг.

Хүчилтөрөгчийн дэглэмд юуны түрүүнд гурван хэсгээс бүрдсэн амьсгалын дасгал ордог байна. Эхлээд гэдэс, өрцөө (энэ булчин амьсгалах үед байнга ажиллаж байх ёстой) өргөж гүн амьсгаа авна. Хоёр дахь хэсэг бол уушгиа агаараар дүүргэж, хэсэг хугацаанд барих явдал юм. Гурав дахь хэсэг нь амьсгаагаа бүрэн гаргана. Энэ дасгалыг өдөрт хоёр удаа задгай агаарт хийх нь зүйтэй. Амьсгалаа авах, гаргахыг толгойгоо эргэтлээ хийнэ. Толгой эргэж эхэлбэл тархи, зүрх, булчин, элэг болон бүх эрхтэн хүчилтөрөгчөөр бүрэн хангагдсан гэсэн үг гэнэ. Үүн дээр та өдөрт нэг килограмм ногоо, жимс хэрэглэвэл илүүдэл жингээсээ хагацах боломжтой болно.

Утаатай агаар өөхлүүлдэг
АНУ-ын Огайо мужийн их сургуулийн доктор Сунь Циньхуа (Qinghua Sun) удирдсан эрдэмтдийн хэсэг бохир агаар нь бүсэлхий хэсэгт өөх хуримтлуулж цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг болохыг туршилтын хулганууд дээр тогтоогоод байна. Эрдэмтэд туршилт хийхдээ гурван долоо хоногийн настай хулгануудыг өдөрт зургаан цагийн хугацаанд 2,5 микрометрийн бичил хатуу бодистой бохир агаараар амьсгалуулж байсан гэнэ. “Бидний судалгаа бохир агаар өөхөн давхаргад өөрчлөлт оруулж, сахарын шижин үүсгэх аюултайг харууллаа” гэж Сунь Циньхуа туршилтынхаа арав дахь долоо хоногийн дараа мэдэгдэв.

Сунь Циньхуа ба түүний хэсгийнхэн шинэ хулгануудыг дөрвөн хэсэгт хуваан эхний хоёр хэсгийг өөх тос багатай хоолоор, үлдсэн хэсгийг нь өөх тос ихтэй хоолоор тэжээж байсан гэнэ. Тэднээс нэг нэг бүлгийн хулгануудыг цэвэр ба бохир агаараар амьсгалуулжээ. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр цэвэр агаар ба ердийн хоолтой хулганууд зүгээр л өсч байсан бол өөх тостой хоолтой хулганууд нь бүдүүрч байсан нь мэдээж.

Гэхдээ бохир агаараар амьсгалсан хулгануудаас сонин үр дүн харагдаж байлаа. Арьсан доорх тэдний өөхөн давхарга гэдэсний хэсгээрээ ердийн хулгануудынхаас 1,5 дахин ихэссэн байв. «Манай судалгаа нь энгийн хоол ундтай байсан ч хатуу бичил бодистой агаар өөхөн давхаргыг нэмэгдүүлж байгааг харууллаа» хэмээн доктор Сунь Циньхуа өгүүлжээ.

Эх сурвалж: Бизнесийн мэдээ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s