Хэнд ямар бэлэг өгөх вэ?

gift

Хонь
Энэ ордонд төрсөн хүмүүс бэлэгний гадаад үзэмж, баглаа боодлыг их анхаардаг. Ийм учраас та хонины ордонд төрсөн хүнд бэлэг өгөхөөр болвол маш гоё үзэмжтэй бэлдээрэй.

Yхэр
Тэд хянуур, хашир тул хямд зүйлийг амархан таньдаг. Орон гэрээ чимэх, илүү тав тухтай болгох тийм бэлгэнд дуртай байдаг.

Ихэр
Энэ ордны төлөөлөгчдөд мэдээлэлтэй холбоотой зүйлс маш унэ цэнэтэй байдаг. Энэ ордныхон голдуу ямар нэгэн хоббитой байдаг. Та хоббитой нь холбоотой бэлэг өгөөрэй. Эсвэл хөгжмийн диск, ном, тамхины асаагуур өгөхөд их баярладаг. Ихрүүдэд цаг өгөх хэрэггүй.

Мэлхий
Зөөлөн байдлыг эрхэмлэгчид. Эртний эдлэл, чанартай юманд дуртай, иймээс хуучны эдлэл, мөнгөн халбага, сэрээ, гоё жаазтай уран зураг, байгалийн зохиомжтой зүйл бэлэглээрэй.

Арслан
Араатны хаан учир түүний түвшинд дүйцэхүйц л зүйл өгөх хэрэгтэй. Хамгийн тохиромжтой хувилбар бол гоёл чимэглэл. Мөн тансаг ор хөнжлийн даавуунаас эхлээд өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг юу ч өгч болно.

Охин
Хэрэгцээтэй, ашиглаж болох бэлгийг таашаадаг. Хамгийн гол нь таны бэлэг түүний гоо зүйн таашаалд нийцэх бас гоё баглаа савтай байх ёстой. Охиныхон тооцоотой, хэмнэлттэй улс тул тэд таныг ашиггүй зүйлд мөнгө үрэхийг зөвшөөрөхгүй.

Жинлүүр
Тэд уян зөөлөн сэтгэлтэй улс. Тааварлашгуй, оньсого мэт ордныхон. Тэдэнд бэлэг сонгохдоо нэг л зарчим баримтлаарай. Энэ бол бэлэг сайхан, уран нарийн байх ёстой. Хүн гайхахаар, анх хараад л сонирхмоор, шохоорхмоор зүйл бодож олоорой. Өвөрмөц байдлыг Жинлүүрүүд их үнэлдэг.

Хилэнц
Ер бусын бэлгэнд дуртай. Африкийн этгээд баг, чамин гар урлалын зүйлс зэргийг ихэд үнэлдэг. Тэд санаанд оромгүй зүйлд их баярлана.

Нум
Орчин үеийн бэлгэнд дуртай. Гоё чийдэн, моодны цамц, алдартай загвар зохион бүтээгчийн гутал зэргийг бэлэглэвэл тохиромжтой.

Матар
Тэдэнд бэлэг сонгохдоо матруудыг ажил хэрэгч, хөдөлмөрч, сониуч гэдгийг байнга санаарай. Өөрт нь хэрэг болох зүйл бэлэглэвэл их баярладаг. Өндөр үнэтэй үзэг, тансаг үнэртэй ус гэх мэт. Гэхдээ бэлгээ хошин маягаар дурсгавал илүү үнэлнэ.

Хумх
Амттанд хамгийн ихээр дурлагчид. Тэд юм юмыг л их сонирхдог. Онцгой өвөрмөц бэлгэнд дуртай. Жишээлбэл багт наадмын хувцас, дорно дахины анхилуун үнэртэй хятад савх гэх мэт.

Загас
Түүнд сайн чанарын дарс зэрэг содон зүйл ч юм уу, дуртай яруу найрагчийн нь бүтээлийн цуглуулга гээд сонгодог зуйл өгч болно. Тэд урлагт дуртай, цамаан улс. Сонгодог хөгжмийн диск, яруу найргийн боть, уран зургийн палитра зэрэг бэлэг өгөөрэй.

Эх сурвалж: Шууд.мн

2 responses to “Хэнд ямар бэлэг өгөх вэ?

  1. 12н тоонд дуртайгаасаа болоод анхнаас нь 1 орд хасцан гэсэн. Тэрнээс болоод бусад ордуудын хугацаа нь жоохон жоохон зөрөөд зарим хүмүүс ордтойгоо таардгүй юм шиг байгаан.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s