“Супер сар” ертөнцийн төгсгөлийг хойшлуулна

supermoon

Сүүлийн хэдэн жилд сансар огторгуй хүн төрөлхтөнд өршөөлгүй хандаж байна. Огторгуйн уудмын нэгээхэн хэсгийг гийгүүлэгч нар хурдтай идэвхжиж буйн улмаас хүчтэй соронзон шуурга үүсч буй. Энэ нь дэлхийн хүн амд зүрхний шигдээс, толгой өвдөх зэргээр нөлөөлж байгаа аж.

Соронзон шуурга эдгээр өвчнийг өдөөн, сэдрээдэг байна. Сансар судлаачдын айдсыг төрүүлж буй гол зүйл нь энэ бүхэн ердөө эхлэл гэнэ. Тэдний тооцоолсноор наран дээр толбо үүсэх, дэлбэрэх зэрэг нь нар сэрэхийн зөвхөн эхлэл. Нарны энэ шинж байгалийн гамшгийн давтамж ихсэх болсонтой холбоотой.

Австралийн одон оронч Дэвид Ренк, Ричард Нолл нарын энэ удаагийн сар ойртох үзэгдэл газар хөдлөлт юм уу галт уул дэлбэрэх зэрэг гамшиг дагуулна гэж “зөгнөсөн” нь биеллээ олж, энэ нь интернэт аймшигт сүйрлийн зөгнөлөөр дахин дүүрэхэд хүргэв. Гэхдээ тэдний таамаглал шинжлэх ухааны үндэслэлтэй юм.

Саяхны нэг өдөр огторгуйд айдас хүргэм зүйл үзэгджээ. Нарны идэвхжлийн нөлөөгөөр нарны хурц цацраг ойр ойрхон үзэгдэх болж. Хурц туяаг хүн эмзэг хүлээн авдгаас гадна тэдний биед сөргөөр нөлөөлдөг. Энэ нь зөвхөн эхлэл, нар нойрноос бүрэн сэрэх нь тодорхой бөгөөд энэ үед хэрхэх талаар эрдэмтэд “мөрөө хавчжээ”.

Нар унтаа байдлаа таягдан хаяж, илүү хурдтай идэвхжсээр дээд цэгтээ хүрэхэд дэлхий гэх их айл аюултай гүрэн болж хувирна. Дэлхийд үнэхээр юу болоод байгааг одоо хэр нь бодитоор тайлбарлаж чадахгүй л байна.

Ямартаа ч австрали эрдэмтдийн “Сар ойртоход соронзон орноос хамаарах гамшиг нүүрлэдэг” гэсэн онолыг олон улсын эрдэмтэд хүлээн зөвшөөрөв. Энэ онолыг дэлхий нийт хүлээн зөвшөөрөх нь цаг хугацааны асуудал болжээ. Учир нь шинэ сар гарах, бүтэн сар гарах үзэгдлийн үеэр далай тэнгисийн давалгааны түрлэг наанадаж 30 хувиар ихэсдэгийг далайчид мэддэг байсан ба баталсаар ирж.

Эртний аялагчид шинжлэх ухааны талаас тайлбарлаж чадаагүй ч сар ойртох үзэгдэл хэзээ ч сайн мэдээ авчирч байгаагүй гэж хэлдэг байж. Дэлхийн байгалийн дагуул гэгдэх сарны нууцыг бүрэн тайлаагүй.

Вангагийн хэлснээр 2304 онд хүн төрөлхтөн сарны нууцыг тайлна. Бид сар бөөрөнхий биш зууван хэлбэртэй, нарны аймгийн аль нэг гаригтай мөргөлдсөн жижиг гаригаас бутарч үлдсэн хэсэг юмуу эрт цагт дэлхий шиг гариг байгаад сөнөсөн гариг буюу эрхэс гэдгийг л мэднэ.

Түүнээс гадна дэлхий нийт Роберт Э.Хайнлайны “Сар бол цэвдэг авхай” гэх зохиолыг сая л ухаан орсон юм шиг хайх болж. Уг номон дээр сарны зөгнөл, бүтэн сар, жилийн хамгийн том сарны тухай өгүүлжээ.

Эрдэмтэн Ричард Ноллын үзэж буйгаар саяхны цунамигаас дутахааргүй байгалийн гамшиг болох эрсдэлтэй. Учир нь 19-ний “романтик шөнө” дуусаагүй бөгөөд дэлхийн байгалийн дагуулын аялал өөр гэнэтийн явдал авчирч болзошгүй гэнэ. Сар холдох үзэгдлийн үеэр л цуврал байгалийн гамшиг намжих гэнэ.

Энэ удаагийн сарны ойртолт жирийн бус үзэгдэл аж. Учир нь сар сүүлийн 20 жилд байгаагүйгээр дэлхийд ойртож байна. Саяхны цунамийн дараа “Аполло” сансрын хөлгийнхний судалж эрдэмтэд итгэх болов. Мөн сар ойртоход үргэлж соронзон орны нөлөөгөөр үүсдэг байгалийн гамшиг болж байжээ. Сар ойртох үзэгдэл сард нэг удаа тохиодог ч энэ удаагийнх 1992 оноос хойш болоогүй.

Эрдэмтэн Ноллыг баярлуулж буй ганц зүйл нь сар ойртох үеэр ганц л удаа гамшиг болдог байдал. Сардаа нэг удаа таагүй зүйл авчирдаг учир эрдэмтэн Нолл эл үзэгдлийг “сарын тэмдэг” гэж нэрлэжээ. Тэрбээр үүний учрыг бүрэн тайлаагүй ч сарны соронзон орны нөлөө дэлхийд хамгийн ойр цэгт хүрэхээс хоёр долоо хоногийн өмнө хүчтэй үзэгдээд өнгөрдөг аж.

“Хэт ойртохоос илүүтэйгээр тодорхой зайд сансрын хоёр биетийн нэгэндээ хүчтэй нөлөөлдөг эсвэл саранд хуримтлагдсан соронзон нөлөө дэлхийд нэг удаа үзүүлээд шавхагддаг” гэж Р.Нолл таамаглажээ. Түүнийг эргэлзүүлж буй бас нэг зүйл бол дэлхийн тэнхлэг. Тэнхлэг өөрчлөгдөж байгаагаас өдрийн үргэлжлэх хугацаа 1.26 бичил секундээр богиносч байгаа аж. Бичил секунд секундыг мянга хуваасантай тэнцүү. Р.Ноллын үзэж буйгаар дэлхийн тэнхлэг хазайж байгаагаас огторгуйтай харилцах харилцаа өөрчлөгдөж буй. Тэнхлэг энэ байдлаар хэлбийсээр байвал өдөр шөнийн харьцаа алдагдах аж.

Тэрбээр Сэндайн цунамийг үүсгэсэн газар хөдлөлт дэлхийн түүхэнд тав дахь хүчтэй газар хөдлөлт болсон ч эл гамшигт нэрвэгдсэн бүс нутгийнхан хамгийн бэлтгэлтэй байсныг онцлов.

Эх сурвалж: Монголын үнэн

One response to ““Супер сар” ертөнцийн төгсгөлийг хойшлуулна

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s