Хачирхалтай мэргэжлүүд

Мэргэжилтнүүд 2011 оны хөдөлмөрийн зах зээл дээрх хамгийн хачирхалтай мэргэжлийн саналуудыг жагсаажээ.

Бөмбөг цуглуулагч
Гольфийн тэмцээний үеэр талбайгаас гарч “тэнэж алга болсон” бөмбөгийг алдалгүй харж олж авах нь амархан мэт ажил. Гэвч залуучууд энэ ажил дээр хоёр сараас ил үү тогтдоггүй ажээ.

Үхрийн педикюрийн мастер
Туурай нь гэмтэж, лагшин муу байвал үхрийн бие тавгүйрхэж, өсч үржих чадварт нь хүртэл нөлөөлдөг. Европ, Америкийн элит фермүүдэд үхрийн хуруу хумсыг арчилж байх бүхэл бүтэн баг ажиллаж байдаг.

Мебелийн чанар шалгагч
Ийм мэргэжилтнүүдийг дизайнерийн томоохон компаниуд, мебелийн үйлдвэрүүд хөлсөлдөг. Мэдээж ширээ, номын тавиурыг хэн ч шалгахгүй. Харин сандал, буйдан, орыг заавал шалгадаг ажээ.

Оцон шувуу эргүүлэгч
Туйлын станцтай ойрхон амьдардаг оцон шувууд нисдэг тэрэгнээс ихээхэн айж цочдог. Богино хүзүү, эргэдэггүй биетэй эдгээр амьтад дээшээ өлийж хараад доошоо тонгойхдоо нуруугаараа унах нь элбэг. Оцон шувууд өөрсдөө эргэж, босч чаддаггүй тул онгоц бууж, хөөрсний дараа заавал мэргэжилтнүүдийн тусламж хэрэгтэй болдог. Эс бөгөөс энэ шувууд үхдэг ажээ.

Шоргоолж сонгон үржүүлэгч
Шоргоолж барьж, шилдгүүдийг нь ялгаж шоргоолжны фермд шилжүүлэх. Анагаах ухаанд хэрэглэдэг хор гаргаж авахын тулд энэ шавьжийг үржүүлж ашигладаг байна.

Суга үнэрлэгч
Дезодорант болон эвгүй үнэр дарагч үйлдвэрлэдэг компаниуд энэ ажлыг санал болгодог. Тэд сонгож авсан бүлэг хүмүүсийн суганд бүтээгдэхүүнээ цацаж, нэг өдрийн дараа сугыг нь үнэртэж үнэр нь хэрхэн өөрчлөгдөж байгааг шалгадаг ажээ.

Тархи сугалагч
Энэ содон мэргэжил сэтгэл судлалтай холбоогүй. Тархи сугалагч мал нядалгааны газарт ажиллаж, нядлуулсан амьтны тархийг гавалнаас нь гэмтээлгүйгээр гарган авч зоогийн газруудад нийлүүлэх үүрэгтэй.

Үрчлээ атирааг толийлгогч
Энэ бол элит гутлын дэлгүүрийн ажилтан. Тэд худалдан авагчдын өмсөж үзсэн гутлын үрчлээ, атираа, нугалаасыг гаргаж гөлгөр, толигор болгох үүрэгтэй.

Өндөг тусгаарлагч

Амттан бэлтгэх үйл явцад тусгай багажийн тусламжтайгаар өндөгний шарыг цагаанаас нь салгах. Амархан мөртлөө ядаргаатай ажил.

Стриптиз судлаач
Энэхүү ердийн бус ажлыг Америкийн судалгааны нэгэн хүрээлэн өнгөрсөн жилээс зарлах болжээ. Ажилтан стриптиз бүжигчдийг 60 хоногийн турш ажиглаж, бичлэг хийж, санаа бодлоо тэмдэглэж үлдээх үүрэгтэй. Ажлын хөлс 10 мянган доллар.

Цохиур өнгөлөгч
Гольфийн клубын чухал ажилтны нэг. Тэр тусгай бодисоор вип-үйлчлүүлэгчдийн цохиурыг зүлгэж гялалзуулах ёстой.

Дэр, бүтээлэг тэнийлгэгч
Унтлагын хэрэгсэл зардаг үнэтэй тавилгын дэлгүүрт зайлшгүй шаардлагатай орон тоо. Тэрээр худалдааны танхимаар эргэлдэж үрчийж нугаларсан дэр, орны бүтээлгийг тэнийлгэх үүрэгтэй.

Бэлгэвч туршигч
Бэлгэвч үйлдвэрлэдэг компаниуд бүтээгдэхүүнийхээ найдвартай байдлыг шалгахыг хүсч байгааг гайхах хэрэггүй. 1000 орчим “хөлсний ажилчдыг” сонгон авч, туршилт дор хаяж нэг жил үргэлжилдэг.

Тоглоомын шоо шинжээч
Лас-Вегас, Монте-Карлогийн казинод байж байх шаардлагатай мэргэжилтэн. Хэрвээ казиногийн шоо тэнцвэргүй, мурий далий бол үүнийг үйлчлүүлэгчдийг мэхлэх, хуурах оролдлого хэмээн үздэг аж. Энэ шоо хүмүүсийн сая сая долларын хувь заяаг шийдэж байдаг билээ.

Өндөг үнэрлэгч
Амттаны үйлдвэр, элит зоогийн газруудад байдаг ховор мэргэжил. Хоолонд муудсан өндөг орж байгаа эсэхийг энэ хүн хамараараа хянах ёстой.

Дэгдээхэйн хүйс тодорхойлогч
Өндөг гарсан эхний өдөр л дэгдээхэйн хүйсийг алдалгүй тодорхойлох ёстой. Үүнээс хооллолт, арчилгаа ихээхэн хамаардаг ажээ.

Хөлсний найз, хамаатан
Хөлсний найз, төрөл төрөгсдийг “цуглуулж” үйлчлэх албан ёсны үйлчилгээ өнгөрсөн онд Хятадад дэлгэрчээ. Ихэвчлэн хурим, төрсөн өдөр болон бусад баяр ёслолын өмнө энэ үйлчилгээ эрэлттэй байдаг. Баярын эзэн статусаа дархлахын тулд “олон олон найзтай” байх ёстой. Харин албан бус ийм үйлчилгээ дэлхий даяар аль дээр үүсчээ.

Жорлон газарчлагч
Энэ нь Японы төрийн албан хаагчид тооцогддог. Хамгийн ойр байгаа “00”-ийг зааж өгөх үйлчилгээ. Газарчны үйлчилгээ дөрвөн центийн үнэтэй.

Дугаарлагч
Энэ бол бүртгэлгүй, албан ёсны бус явж ирсэн ажил. Харин саяхнаас Британид хүний өмнөөс оочерлодог албан ёсны үйлчилгээ нээгджээ. Тус фирмийн ажилтнууд зорьсондоо хүрэхийн тулд түлхэлцэж, ёвролцож, хэрэлдэхээс ч буцахгүй. Тэдний нэг цагийн хөлс 40 доллар.

Тампон туршигч
Хувийн ариун цэврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг компанийн нэн чухал ажилтан. Тампон бүрийн уусгалт хангалттай сайн, оосор нь бөх эсэхийг шалгадаг. АНУ-ын Бараа бүтээгдэхүүний чанарт хяналт тавих алба ийм шаардлага тавьдаг ажээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s