Интернэт “Кока-Кола”-тай адил үйлчилгээтэй

fbchild

Хүмүүс нүүр тулсан уулзалтаас илүүтэй интернэтээр харилцахыг эрхэмлэх болсон нь сэтгэл зүйчдийн санааг зовоож байна.

Дани Улсын Эрүүлийг хамгаалах үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд хүмүүс хоорондын харилцаанд цахим ертөнц том байр эзлэх болсон нь тархинд маш аюултай гэж үзжээ. Тэд орчин үеийнхэн 20 жилийн өмнөх үеийнхнийг бодвол бодит харилцаанд 50 орчим хувиар бага орох болсныг тогтоосон байна.

Өсвөр насныхан “Twitter”, “Facebook” -т холбогдон хэдэн цагаар ч хамаагүй компьютерийн ард суух болж. Найзынхаа царай, биеийн хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг бодитоор мэдэрдэггүй тэдний энэ харилцаа хийсвэр төсөөллөөр тархиа хуурахад хүргэдэг. Ингэснээр өсвөр насныхан “амьд” харилцааны дадал, зуршлаа гээх аюултай гэж судалгааны багийн ахлагч ярьжээ.

“Кока-Кола” уухад тэжээлийн бодис, амин дэм хангалттай авч байгаа мэт мэдрэмж төрж, бие сэргэх шиг болдогтой адил цахим харилцаа бусадтай харилцах шаардлагыг бүрэн хангаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн тархийг хуурдаг аж.

Гэхдээ энэ чиглэлээр судалгаа хийсэн Копенгагены их сургуулийн эрдэмтэд цахим хуудас томчуудад сайн нөлөөтэйг баталсан байна. Харин бага, өсвөр насныханд хөгжөөнтэй цахим хуудсууд ч хорт зуршил авчирна гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Эх сурвалж: Монголын үнэн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s