Энерги сорогчид

energy

Жирийн нэгэн ажлын өдөр эхэллээ. Та өглөө эртхэн босож, цайгаа уугаад, ажилдаа очиж, даргынхаа уурэг даалгаврыг хичээнгуйлэн гуйцэтгэнэ. Байдаг л нэг өдөр. Гэтэл та яагаад ч юм ядарч сулъдан, нойр чинь хурч, ажил хийх хусэл төрөхөө болъж, нозоороод эхэллээ. Юу болох нь энэ вэ хэмээн гайхаж болох юм. Гайхах хэрэггvй. Таны хvч чадлыг энерги сорогч “идэж” байгаа хэрэг.

Энерги сорогч гэж хэн бэ?
Тэд жирийн л хүмүүс. Кинонд гардаг шиг тэд өдрийн гэрэл, загалмай, саримсны үнэрээс айхгүй. Харин хаа нэгтээгээс гэнэт гарч ирээд, бусдын амьдралын хүч чадлыг сорчихоод л алга болно. Та инээж ханиаж, ажиллаж хөдөлмөрлөхийг хvсэж байлаа ч нэг л мэдэхэд стресстээд, унжийгаад эхэлнэ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энерги сорогчдыг хоёр ангилж болох гэнэ. Эхний хэсгийнхэн санаатайгаар хүмүүсийн сзтгэлийн энергийг сордог бол нөгөө хэсэг нь өөрсдийгөө “сорох өвчтэй” гэдгээ мэдэхгуй. Хоёр дахь хэсгийн сорогчид төдийлөн аюултай биш. Гэхдээ ямар ч хүн өөрийн мэдэлгүй сорогч болох vе бий. Санаатайгаар сорогчид үнэхээр аюултай. Тэдний эргэн тойронд сөрөг энерги хуралдан, багахан оч үсэрвээс түймэр болон дүрэлзэх нь олонтаа. Сорогч эргэн тойрны хүмүүсийнхээ амьдралын энергийг сорж авсан хойноо инээд алдан, баярлаж эхэлдэг. Энерги сорогчдын эхний алхам хэруул маргаан. Мэдээж тэр эхэлж хэрүүл өднө. Тэгээд л таныг галзууртлаа уурлах хуртэл чинь салахгуй гэж мэд. Тэд заавал таньдаг хүн байх албагуй, нийтийн унаанд хөл дээр чинь гишгичихээд, тан руу дайрч байгаа эмгэн ч энерги сорогч мөн. Гэр бvлийн энерги сорогчдын томоохон төлөөлөгч бол хадам ээж, аав бөлгөө. Хэрэв эмээ өвөө нь сорогч байвал та хvvхдээ тэдэнтэйтэй ойр дотно байлгаад хэрэггүй. Хөөрхийсийг хайрлахгvй гэж мэд. Хvvхдээ эмээ өвөөтэй нь хамт унтуулж болохгvй. Яагаад гэвэл нойрон дундаа хамаг энергиэ алдана гэсэн vз. Удаан он жил өвдөж байгаа хамаатан садан чинь бас л сорогчид. Тэд ойр дотныхноо уурлуулж, бухимдуулж байж амьд явах энергиэ олдог. Хартай улсууд ч нэг төрлийн сорогч. Тэд хохирогч болон хувирч, уйлагнан гомдоллож байгаад эс бөгөөс хэруул өдөн, турхирч байгаад энергийг чинь залгиж орхино. Янз бvрийн осол, золгvй явддыг ойроос харах дуртай этгээдууд бас л сорогч. Яагаад гэвэл тэд vхсэн хvний энерги хэвгийн гязарт хоогогддог гэдгийг мэ дэж байгаа. Орчин vеийн техникийн хөгжил утасны сорогч гэдэг шинэ төрөл үүсгэн бий болгожээ. Утасны сорогч өдөр болгон утасдан, “Зовж байна, vхэх нь яах вэ” хэмээн таныг шаналгах бөгөөд бухимдаж эхэлснээрээ та энергиэ тvvнд алдлаа гэсэн vг. Энэ сорогчоос салах арга бол утсаа авахгvй байх.

Ингэхэд тэд яаж хүний энергийг сордог юм бол?
Хамгийн өргөн дэлгэрсэн эхний арга бол доромжлох. Боловсрол нимгэн сорогчдын дунд их тархсан араншин. “Чи юу гэнэ. Өмссөн хувцасных нь байж байгааг” гээд л эхэлнэ. Олон нийтийн газар танихгvй хүмүүсийн энерги сорохдоо хэрэглэдэг. Харин танилууддаа бол “Чи ямар таргалаа вэ. Тэнэг юм битгий ярь” гэх зэргээр яриа хөврөх бий. Гvтгэх бол бас л нэг арга. Хийгээгvй зуйлийн чинь төлөө загнаад, хэлмэгдvvлээд эхэлж байгаа нь албаар таныг уурлуулж, маргахыг хvлээж байна гэсэн vг. Хамгийн сүүлийн арга бол айлгах сүрдүулэх. Дарга цэрэгтээ, эс бөгөөс нөхөр эхнэртээ хэрэглэнэ.

Сорогчтой тааралдсанаа яаж мэдэх вэ?
-Ярилцаж байгаа хүн чинь цаагуураа таныг “хийх” гээд байгаа нь мэдэгдээд байвал.
-Зөнгөөрөө ямар нэг муу юм болохыг мэдэрч байвал.
-Яагаад ч юм тэр хvнээс холдохыг хусэж байвал.
-Хуч чадал чинь алга болон өвчин туссан мэт сульдаад эхэлбэл таны өмнө сорогч байна гэсэн vг.
Энерги сорогчдын дунд “уйланхай дуу”, “чалчаа”, ” мөнхийн гомдоллогч”, “алиалагч”, “буруутган дайрагч” гэсэн хэд хэдэн төрөл бий. Таны ах дүү, найз нөхөд дунд байгаа нь ойлгомжтой. Сорогчийг ялгахын тулд ярианы сэдвийг нь сайн анхаар. Найз чинь уулзах болгондоо “Тааруухан амьдарч байна, мөнгө төгрөг алга” гэж үглээд өөрөө юу ч хийхгүй хэвтээд байдаг бол болгоомжтой бай. Тэр сорогч мөн. Сорогчтой уулзсан хүн толгой нь өвдөж, ухаан алдан, даралт нь нэмэгдэж эхэлдэг.

Сорогчдоос зугтаах арга байхгүй бол ядаж та хамгаалах арга сураад ав. Гол нь өөрийн сул талаа харуулахгүй байх. Юу ч хэлж байсан нүүрээ хувиргалгүй, тайван суух нь үр дүнтэй тактик гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сорогчтой уулзсаныхаа дараа халуун цай уугаад, тайвширч, алдсан энергиэ нөхөх хэрэгтэй. Амьдрал муу гэж яншин, бусдад буруугаа чихдэг хүнтэй уулзахаас зайлсхий. Таныг хүний зовлон тоодоггүй, амин хувиа хичээсэн гэж муулж байсан ч битгий тоо. Тэгэхгүй бол энерги сорогчидтаныг уурлуулж, хэрүүл өдөөд “сорох” санаатай байгаа. Үнэхээр тусламж хэрэгтэй хүнд харамгүй туслаад, амъдралдаа гутралгvй, өдөр бүр баясгалантай явах нь шилдэг эм. Сорогчтой халз тулчихвал гараа цээжиндээ аваад, хөлөө нийлуүлж зогсвол та энергийнхээ гарах замыг хааж чадна. Сорогч байх магадлалтай хүнтэй уулзвал урдаа хадан хана байгуулж байна гэж төсөөлбөл энергиэ алдалгүй өнгөрнө. Эсвэл би энэ хүнтэй цонхны цаанаас ярьж байна гэж өөртөө итгүүлэх нь тустай. Хамгийн хялбар арга бол инээд. Яаж ч өдсөн инээж наргиад тоглоом болгон өнгөрөөж чадвал хар хэл амнаас хамгаална. Хэрэв сорогчыг орчин тойрны хүмүүсээс нь тусгаарлавал тэр алгуур үхэж эхэлдэг. Энерги сорогчид таны амьдралд заавал тааралдана. Гол нь та тэдэнтэй харьцаж сурах. Тэднээс зайгаа авч сурахгүй бол тэд таны энергийг чинь сороод, мөлжөөд, амьдраад л байх болно. Энерги сорогчид сөнөтүгэй.

Эх сурвалж: БизНет

Энерги сордог хүмүүсээс өөрийгөө яаж хамгаалах вэ?

Өөрийн асуудлыг бусдын энергийг “сорох” маягаар шийдвэрлэдэг хүмүүс байдаг. Энергийн вампир ч гэдэг. Хамт ажилладаг хүн, хөрш, найз нөхдийн дунд ч энергийн вампир байдаг. Тэд харьцаанаас энергийн эрч хүчээ сэлбэдэг онцлогтой. Харин ийм хүнтэй харьцаж шалтгаангүй бие өвдөх, уур уцаартай болж ядрах, сульдах шинж тэмдэг мэдрэгддэг. Учир нь хүнийг хамгаалж байдаг энергийн бүрхэвч унадаг.

Тэр энергийн вампираас хэрхэн биеэ хамгаалах вэ?
– Тэдэнтэй харьцахдаа нүд рүү нь битгий эгцэлж хар. Өөртөө шилэн аяга нөмрүүлж байна гэж төсөөл
– Утасны харилцуур барьж байгаа бол компьютерийн товчлуур дарах эсвэл шагайгаа нийлүүл. Сэтгэлзүйн хамгаалалт алдагдахад хүн анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болно. Мөн ажил төрлөө явуулж чадахаа болих нь бий. Тиймээс хамгаалалтыг сэргээх шаардлагатай болно. Үүний тулд:
1. Эсрэг тэсрэг устай шүршүүрт орох
2. Өрөөндөө халгай, нарс модны мөчир тавих
3. Хөгжилтэй, хэмнэл сайтай хөгжим сонсох, бүжиглэх
4. Хоол хүнсэндээ улаан эсвэл хар перец хэрэглэх, халуун ногоо дангаар идэх
5. Хар кофенд бага зэрэг перец хийж уух гэхчлэн арга хэмжээ аваарай.
Үүний сацуу өөрийн хүрээллээс энергийг сордог байж болох магадлалтай хүнийг тодруулахыг хичээ. Түүнтэй харьцахдаа болгоомжил. Хүүхэд муу энергийг амархан шингээдэг Хүүхдийг төрснөөс сургууль төгсөх хүртэл нь энергийн сорогч бий болдог. Хөгжлийн энэ үеийг хүн бүр туулдаг байна. Ялангуяа өсвөр насанд энэ эмгэг улам их тодрон илэрдэг аж. Иймд хүүхдийн сэтгэл зүйг бүр нялхаас нь эцэг эхчүүд анхаарч байх хэрэгтэй.
– Эцэг эхийн хайр хүүхдэд их дутагддаг. Өдөр бүр амттан авч өгч бай гэсэн үг биш. Түүнийг ойлгох, ертөнцийг танин мэдэхэд эцэг эхчүүд туслах үүрэгтэй.
– Эцэг эхчүүд уурласан үедээ хүүхдэд муу, бохир энергиэ цацдаг. Хачирхалтай нь өсвөр насны хүүхэд үүнд тайвширдаг. Учир нь тэр муу энергиэр өөрийгөө цэнэглэж байгаа юм.
– Гэрт авсан муу энергийг хүүхэд үе тэнгийнхэн, орчин тойрондоо цацдаг. Хэл амаар доромжлох, хараалын үг хэлэх, хэрүүл шуугиан дэгдээх, энэ бүхэн гэрт авсан бохир энергийн үр дүн юм.
– Хүүхдийн энергийн соролт (вампиризм) амьтан, ургамлыг үзэн ядах, үе тэнгийнхэн болон эцэг эх ойр дотныхондоо ширүүн авирлах зэрэг хандлагаар илэрдэг.

– Хүүхдийг байнга гомдоох, сэтгэл зүйг нь шархлуулахад сөрөг энерги хуримтлагддаг байна. Тааламжгүй харьцаатай гэр бүлд өссөн хүүхэд уур хорслоо жишээ нь нохойнд гаргадаг. Нохой, муур эсвэл өөрөөс нь чадал муутай дорой хүүхдэд хатуу харгис хандах нь бий. Арван хоёр насанд хүүхэд өөрийн сонирхол, үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байх ёстой. Энэ насанд спорт, техник, урлаг байгаль, ном гэхчилэн хүүхдийн сонирхолын хүрээ бий болдог.

Хэрэв тэр юу ч сонирхдоггүй, догдолдоггүй, сэтгэл болон оюун ухаанаа хөгжөөхийн тулд ямар ч хүчин чармайлт тавихыг хүсдэггүй бол хүүхдэд энергийн соролт (муу энерги) төлөвшин тогтсон гэж болно. Тиймээс цэцэрлэг, сургууль гэхээс илүү эцэг эхчүүд юуны өмнө хүүхдийнхээ ёс суртахууны хүмүүжилд анхаарал тавьж байх нь зүй.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал

3 responses to “Энерги сорогчид

  1. za da hashaa ch yum be de. logigtoi l sonsogdoj bna gehde l hetsuu zobolgoonuud bna :p heterhii ih yum bodohgui l bval asuuldal shiidegdeh bh da:p

  2. yag iim humuus baidag
    hamgiin tod jishee gewel bi odor bolgon ajil deeree sansar geed tenegtei taaralddag. ter byh humuusiig uurluulj doromjilj bj kaaf awdag owchtei geh uu dee. manai ajliinhan bygd tyyniig yheesei gej yaritsgaadag. ter yag energe sorogch mon. harahaas booljis hyrdeg hun dee.

  3. time ene energe sorogch my ergen toirond ch gesen bdg my hadam egch tiim urgelj eej aaw duu naraasaa heruul odoj heruul hj uilj baij sanaa ni amardag hun bdg ene bol my ergen toironii tsoriin gants energe sorogch. bi deerees unshsan ooriigoo hamgaalj chaddag gedegtee bat itgeltei bolloo. itgel beleglesen ene zuild thanks.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s