Хоног нь хоцорсон ганц үг

parents

Тэр нэгэн өглөө миний нэгэн хэвийн өглөө байсан би сайхан мөрөөдөлтэйгээр нүдээ нээж өдрийн ажлаа бодож хэвтэж байтал. Гэнэт утас дугаран автал манай эгч залгаад уйлан дугаран байж миний дүү сэтгэлээ бариарай *Аав нь байхгүй болчлоо дахиж хэзээ ч эргэж ирэхгүйгээр бүр мөсөн алга болчлоо* гэж хэлсийн энэ үгийг сонсоод хүн өөрийн эрхгүй амьдралын өмнө аргагүй өвдөг сөхрөн барьц алддаг юм байлээ. Амьдрал ямар хатуу болохыг хараан зүхэж хацар дагах нулимс урсахын хэрээр зүрх эмтэрч энэ болсон сонссон бүхнээ зүгээр л хар дарсан зүүд байгаасай гэж хичнээн хүсдэг гээч аргаа барахдаа л бурхан д хичнээн итгэдгүй ч цөхрөнгөө барсан үедээ бурханаас хүртэл “аавыг минь амьдруулаад өгөөч би аавдаа хүү нь тандаа хайртай шүү хүүгийнхээ зовоож байсан бүхнийг минь уучлаарай “гэдэг ганцхан үг л хэлэх гэсийн гэж өвдөг сөхрөн хичнээн гуйсанч энэ бүхэн хар дарсан зүүд ч бич бурхан ч надаа туслахгүй харин амьдралын өгсөн бүхнээ буцаан авдаг хатуу хууль гэдэгтэй эвлэрэх л ганцхан зам үлдэдгийн байна лээ.
Хамгийн харамсалтай зүйл нь гэвэл яаг энэ явдал болоогүй байсан бол маргааш нь буюу 02 сарын 1 нд миний аавын төрсөн өдөр байсан юм. Би энэ өдрийг яагаад ч юм бусад жилүүдийн яаг энэ өдрүүдээс илүү их хүсэж хүлээж аавдаа бэлэг аван хэлэх үгээ бэлдэн хүлээж байсан юм. Би аавдаа хайртай гэж хэлэхийг үнэхээр хүсэж хүлээж байсан юм. Энэ үгийг хэлээгүйдээ одоог хүртэл харамсаж байна. Бас тэр өдрөөс хэдэн өдрийн өмнө аавыгаа архи уулаа гэж уурлаад загнан гомдоосон юм. Хэрвээ би аавыгаа уучилаад өнгөрөөсөн бол би аавтайгаа өдөр бүр ярих байсан байх магадгүй хайртай гээд ч хэлэх байсан байх төрсөн өдрөөр нь ааваа уучлаарай хүү нь таньдаа хайртай гэж хэлэхийг үнэхээр хүсэж хүлээж байсан . Хэрвээ аавд минь * үүлэн сиймхий зайчлах цаг* байсансан бол өдийд би ингэж харамсан өөрийгөө хараан зүхэхгүй байсан байх одоо надад үлдсэн ганц зүйл бол аавдаа авсан төрсөн өдрийн бэлэг болох хар үзэг хоног нь хоцорсон Хайртай гэдэг үг хоёр л үлдсэн.
Тийм болохоор та бүхэн миний энэ алдааг хэзээ ч битгий давтаарай . Хүн бүхний аав ээж ямар ч байж болно баян цатгалан ядуу архичин муухай ааштай гээд ямар ч хүн байж болно. Гэхдээ та аав ээжээсээ (хүү нь таньдаа хайртай , охин нь таньдаа хайртай) гэдэг үгийг хэзээ чбитгий харамлаж байгаарай Хайртай гэдэг үгийг маргааш хэлнэ гэж хүлээх ч хэрэггүй шүү !!!!! учир нь маргааш юу ч болж магадгүй шүү дээ хорвоо үнэхээр хатуу таньд өгсөн 2 эрдэнийг чинь таньд өгсөн шигээ хэзээ нэгэн өдөр буцаагаад л авах болно энэ бол амьдралын бичигдээгүй хууль. Тийм болхоор хэрвээ таны аав ээж тань амьд байгаа л бол энийг уншиж дууссан цагаас эхлээд аав ээждээ хайртай гэдэг үгийг харамгүй хэлж байгаарай УЧИР НЬ ТАНЫ ААВ ЭЭЖ ЧИНЬ ТАНЫГ ӨСГӨСНИЙХӨӨ ХАРИУД ГАНЦХАН ХАЙРТАЙ ГЭДЭГ ҮГИЙГ ХҮЛЭЭДЭГ ЮМ ШҮҮ ААВ ЭЭЖИЙГЭЭ АМЬДАД НЬ БАЯРЛУУЛЖ БАЙГААРАЙ

Эх сурвалж: БизНет

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s