Үхлийн дараах амьдрал

afterlife

“Ер бусын амар амгаланг мэдрэн гэрэл цацарсан хонгилоор алхаж, олон жилийн өмнө талийгаач болсон өвөөтэйгөө уулзсан”. Энэ бол үхэлтэй нүүр тулж ногоо ертөнцөд очоод ирсэн хүний яриа.

Тэдний үзэж харсан, мэдэрсэн зүйл бүхэн бүгд ижил ч ийм зүйл тохиолдсон гэдэгт бид огтхон ч эргэлздэггүй билээ. Гэвч эдгээр нь үнэхээр үхлийн дараах амьдралын ер бусын түүх үү, эсвэл ямар ч утгагүй яриа юу гэх бяцхан эргэлзээ хэнд ч төрдөг. Тэдний яг ижил зүйл ярьдаг нь судлаачдыг бүр ч эргэлзэхэд хүргэдэг байна. Америкийн сэтгэц судлаач Кэвин Нельсон энэ талаар шинэ таамаглал дэвшүүлжээ.

Төрөxийн хүндрэлээс болж цус их алдан, тамирдсан ч Жиллиан Маккензи алсад гялалзах хурц гэрлийг зорин түнэр харанхуй дундуур алхана. Хэдийгээр тэр дөнгөж төрсөн нялх үрдээ санаа зовж байсан ч ер бусын амар амгаланг мэдэрч байв.

“Би тэр мэдрэмжийг сайн тайлбарлаж чадахгүй ч хязгааргүйд дүүлэн хөөрөх мэт гайхалтай байлаа. Мөн гэрэл хонгилын хананаас цацарч байгаа юм шиг харагдаж байсан” гэж тэрбээр ярьжээ. Энэ явдал олон жилийн өмнө буюу төрөхийн хүндрэлээс болж цус алдан ухаангүй, бараг үхсэнд тооцогдож байх үед нь тохиолджээ.

Бидний олонхи үүнийг ямар ч эргэлзээгүй нөгөө ертөнцийн хаалган дээр очсон хэмээн итгэдэг. Гэвч үхээд сэхэгсдийн талаар 30 гаруй жил судалж буй Кентуккийн Сэтгэл судлалын их сургуулийн эрдэмтэн Кэвин Нельсон үүнийг өөрөөр тайлбарлаж байна. Энэ бол ямар нэгэн сүнс гэх зүйл хорвоогоор тэнүүчилж байгаа бус харин бие махбодь л физик өөрчлөлтөд орж байгаа үзэгдэл гэжээ. Тэрбээр энэ үзэгдлийг тархины үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байна.

Түүний баталж байгаагаар 10 хүн тутмын нэг нь амьдралдаа нэг удаа ийм байдалд ордог бөгөөд ялангуяа, зүрхний шигдээсээр өвчилсөн хүн нөгөө ертөнцөөр цухасхан аялаад ирэх магадлал хамгийн өндөр гэнэ. Гэвч хүмүүс л үүнийг аялал гэж бодоод байхаас мөн чанартаа энэ нь “аялал” биш зөвхөн тархины үйл ажиллагааны үр дүн аж.

Тэгэхээр хурц гэрэл, хонгил, талийгаач болсон танил, дотны хүмүүстэйгээ уулзах, эсвэл агаарт хөвөн үхлүүт хэвтэх өөрийгөө болон амийг нь аврахаар тэмцэж буй эмч нарыг харсан гэж батлаад байгаа нэг биш нэжгээд тохиолдлыг юу гэж тайлбарлах вэ?

Нельсон эдгээр тохиолдлыг ширхэгчлэн тайлбарлажээ. Ингэхдээ “REM” гэх төлөв байдлын үүднээс бүхнийг авч үзсэн байна. Энэ нь хүний бие махбодын өөрчлөлт бөгөөд зөвхөн унтаж байх үед л илэрдэг. REM-д шилжсэн хүний нүд хурдан хурдан хөдөлж, амьсгалын хэм түргэсдэг бөгөөд иймэрхүү байдалтай хэсэг болсны дараа сэрдэг юм. Гэхдээ REM-ээс ангижран сэрэх хооронд хэдхэн секунд юмуу хэдхэн минутын завсар гардаг бөгөөд тархи ер бусын нөхцөлд шилждэг аж. Үүнийг “ухамсар
сэрэхээс өмнөх завсрын бүс” хэмээн нэрлэжээ.

Яг тэр мөчид бидэнд гэрэл үзэгдэн, зүүд өрнөж, хий юмс үзэгдэж бас сонсогддог. Тэгэхээр нөгөө ертөнцийн босго давсан гэх хүмүүс үнэн чанартаа тэдний сүнс биеэс нь гараад явчихсан биш тархинд нь уг завсрын бүс урт хугацаанд үргэлжилж байгаа юм хэмээн Нельсон тайлбарлажээ.

Зөвхөн тархины физик өөрчлөлт л “хурц гэрэл, хонгил, талийгаачидтай уулзах, биеэ гаднаас харах” мэдрэмжийг хүнд төрүүлдэг гэж үү?

Тэрбээр “тийм” гэжээ. Зүрхний шигдээсээр нөгөө ертөнцийн хаалга татсан өвчтөнийг тэрбээр жишээ татсан байна. Биед эргэлдэн буй цусны 20 хувь тархинд очдог. Зүрхний шигдээсийн үед тархинд очих цусны хэмжээ гурав дахин буурдаг бөгөөд 10-20 секундын дараа ухаан алддаг байна. Цусны хэмжээ багасах нь тархины ялангуяа нүдний торлог бүрхэвчийн мэдрэмжийг бууруулдаг. Энэ мөчид харанхуй нөмрөн авч, гадаад ертөнцийг харахаа больж, нүдний өмнө хүмүүсийн ярьдаг нөгөө хонгил үүсдэг гэнэ.

Харин хурц гэрэл хоёр эх үүсвэртэй гэнэ. Нэг нь сэхээн амьдруулах тасгийн хурц гэрэл зэрэг тухайн орчин, байгалийн гэрэл, нөгөө нь тархинаас буцаж байгаа цусны урсгал туяа цацраг хэлбэрээр танигддаг гэж үзжээ.

Гэвч биеэсээ ангижран агаарт хөвөн дүүлэх, бас энэ үедээ амар амгалан, аз жаргалын дээдийг мэдэрдэг талаар сайн тайлбарлаагүй хэмээн түүний үзлийг шүүмжлэх хүн олон байна.
Тэд сүнс биеэс гарч нөгөө ертөнцөд очдогийг батлах олон жишээ, болсон явдлыг дэлгэжээ. Тухайлбал, Швейцарийн тархины мэс засалч Олаф Бланкетэд тохиолдсон явдлыг иш татсан байна. Эмчийн ахалсан мэс засалчдын баг тархиндаа гэмтэл авсан 43 настай эмэгтэйд хагалгаа хийх үедээ ер бусын үзэгдлийн гэрч болсон юм. Хагалгаа ид дундаа байх үед эмэгтэй гэнэт сэрж “Би сая биеэсээ
сугаран гарч чөлөөтэй хөвж байсан. Тэгээд та нарыг болон өөрийгөө дээрээс харсан. Хагалгааны өрөөний гэрэл унтраах үед биедээ буцаж орлоо” гэсэн байна.

Мөн шинэ онол дэвшүүлэгчийн жишээ татсан Жиллиан Маккензид тохиолдсон явдлыг ч иш татсан байна. Түүний сүнс гэрэлт хонгилоор алхаж явахдаа хоёр жилийн өмнө өнгөрсөн өвөөтэйгөө тааралдаж хүүтэй болсон тухайгаа ярьжээ. Өвөө нь түүнд надтай хамт өөр тийш явах хэрэггүй, хурдан буц гэж зөвлөсөн байна. Эргэн ирснийхээ дараа эмнэлгийн хонгилд шаналан зогсох нөхөртөө “бүх зүйл сайхан болж буцаж биедээ орно” хэмээн тайвшруулахыг хүссэн ч аргаа олоогүй гэнэ.

Тэр амьдралд эргэн ирэхдээ “шинэ” хүн болсон байна. Тэр үеэс хойш үхлийн дараах амьдралтай нүүр тулсан сониноо бусадтай хуваалцан, түүнээс олсон сургамж, амьдралын утга учир, үнэ цэнийн талаар хүмүүст зөвлөгөө өгөх болжээ. Тэрбээр “Би үхлийн дараах амьдралдаа сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл би сайн хүн болсон” гэжээ. Хачирхалтай нь нөгөө ертөнцийн хаалга татаад буцагсад бүгд түүнтэй ижил зүйл ярьдаг билээ.

Эх сурвалж: Монголын үнэн

2 responses to “Үхлийн дараах амьдрал

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s