Түлэнхий болон шархыг эмчлэх хиймэл арьсыг бүтээлээ

skin
Гүн шарх болон түлэгдэлтийг эмчлэх арга түргэн бөгөөд өвчин шаналгаа багатай болох нь. Хэрэв арьс ямар нэгэн байдлаар гэмтсэн, түлэгдсэн тохиолдолд голдуу тос түрхэж байгаад дээрээс нь бинтээр ороож орхино. Гэтэл нөгөөх бинт нь шархтай наалдаж өдөр бүр цэвэрлэхийн тулд дахин дахин салгах гэж нилээд хүндхэн даваа давахад хүргэдэг нь нууц биш. Тиймээс аливаа яр шарх эдгэрэх хугацаа нь үүнээс үүдэн удааширч эхэлдэг. Тэгээд зогсохгүй арьсан дээр муухай шарх сорви болон үлддэг билээ.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн туршилтын биофизикийн хүрээлэнгийн эд эсийн өсөлтийн лабораторийн эрдэмтэд шинэ материал гаргаж авснаар ямар нэгэн өвчин зовиур гэдгийг мэдэхгүй болох нь.

Нийлмэл полимер болон биоидэвхтэй ургамлын иж бүрдлээс бий болсон энэ материал үлгэрт гардаг амьд устай тун төстэй. Тиймээс л энэ материалаа эрдэмтэд хиймэл арьс хэмээн нэрийджээ. Хэрэв энэ материалыг арьсан дээр наах юм бол хэд хоногийн дараа өөрөө уусан алга болно. Үүнийг нь арьс шилжүүлэн суулгах мэс ажилбартай харьцуулж болно.

Шинэ материалд агуулагдах ургамлын эд эс нь өвчтөний эд эстэй нийлж коллаген ялгаруулах үйл ажиллагааг идэвхжүүлж өгнө. Бас тааламжтай үйлчилгээ гэвэл шарханд бат бөх наалдахгүй. Тиймээс байнга боодол хийлгэх гэж явах шаардлагагүй болох нь.

Хэдийгээр эрдэмтдийн энэ материал гадаадын төдийгүй дотоодын патенттай ч хиймэл арьсыг одоогийн байдлаар лабораторийн нөхцөлд ургуулсан хэвээр байна. Саяхан тус лабораторийн ажилтнууд Нийгмийн хөгжлийн яаманд саналаа хүргүүлсэн ба төрийн дэмжлэг авснаар их хэмжээтэй үйлдвэрлэж болно гэж найдаж байна.

Эх сурвалж: Gogo News

Advertisements

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s