Спорт зөвхөн булчин хөгжүүлдэггүй

sport & brain

Британийн эрдэмтэд спортоор байнга хичээллэх нь бие галбирыг хөгжүүлэхээс гадна тархийг ч мөн сайхан галбиртай болгодог гэдгийг нотоллоо.

Биеийн тамирын дасгал, хөдөлгөөн нь хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэхээс гадна сэтгэн бодох чадвар, IQ-д ч сайнаар нөлөөлдөг байна.

Манчестерийн их сургуулийн эрдэмтэд танхимд дасгал хийгээд дуусч буй болон спортоор хичээллэж өөрийгөө “тамладаггүй” хүмүүсийг харьцуулан судалгаа явуулжээ.

Ингэхдээ соронзон цуурайн томографийн тусламжтайгаар задлан шинжилгээ хийдэг аппарат ашигласан байна. Тандалтаар эхний бүлгийн хүмүүст шийдвэр гаргах чадвар хариуцдаг тархины хэсэгт нь нейроны тоо хэмжээ их байдаг нь тогтоогджээ. Мэдээж энэ нь тэдэнд нөгөө бүлгийнхнээсээ илүү оновчтой, хурдан, зөв шийдвэр гаргах биологийн нөхцөл бүрдсэн байна гэсэн үг.

Дараа нь эрдэмтэд сорилын аргаар сэтгэн бодох чадварыг нь шалгасан байна. Тэгэхэд спорт сонирхогчид мөн л толгой эргүүлсэн элдэв тааврын хариуг бусдаасаа богино хугацаанд зөв олсон гэнэ.

Эх сурвалж: Монголын үнэн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s