Чөлөөт цагт – 13

Багшийг хичээлээ зааж байхад хажуу талын анги цонхолж байгаа бололтой бөөн шуугиан.
Багш ороод хамгийн их үймүүлж байсан нөхрийг ангидаа авчраад буландаа зогсоочихов.
Шуугих нь ч дарагдав. Төдөлгүй нэг сурагч хаалга тогшин орж ирэв.
– Багш аа ..
– Яах гэсэн юм бэ?
– Манай багшийг явуулчих л даа

согтуу тасарсан бүсгүйн хийдэг үйлдлүүд
1. Хамгийн түрүүнд экс рүүгээ утасдана
2. Клубын хамгаалагчид хандарна
3. Унана
4. Таксиний жолоочтой амьдралынхаа үзлийн талаар буу хална.
5. Шөнийн гурван цагт нөгөөх рүүгээ “-Чи унтаж байна уу?” гэж асууна
6. Найз залуугаа гэрлэе гэж ятгана
7. Танихгүй хүмүүст бүтэлгүй хайрынхаа тухай чалчина
8. Сайн найз охинтойгоо муудалцана
9. Дурлалын тухай дууг хамаа намаагүй орилно
10. Түлхүүр, паспорт, гар утас эсвэл дотоожоо “гээнэ”
11. Румба бүжиглэх гэж оролдоно
12. Хүмүүсийн дэргэд найз хүүхнээ баахан үнсэнэ
13. Бааранд төлбөрөө хийхгүй гэж хэрэлдэнэ
14. Гудамжинд шээнэ
15. “Нооль”-д тасрана
16. Утасны дугаараа танихгүй залууд өгнө. Түүнийг Шварценнегер гээд бодчихно оооо
17. “-Тэр намайг яаж хаяж чадав аа?” гэж чанга хашиграна
18. Өсгийгөө хугална
19. Хүргэж өгсөн залуугаа одоо яв гэж хөөнө
20. Авахуулсан зураг болгонд орох гэж дайрна
21. Дараагийн өглөө нь шартана

Сэтгүүлч залуу Хэнтийн мянгат малчин Довдон гуайгаас ярилцлага авчээ.
-Нэг ямаа хэдэн грамм ноолуур өгдөг вэ?
-Хар нь уу, улаан нь уу?-Хар нь?
-Хар нь таван зуу, хүү минь.
-Улан нь?
-Улаан нь бас таван зуу.
-За тэгвэл нэг ямаа хэдэн литр сүү өгдөг вэ?
-Хар нь уу, улаан нь уу?
-Хар нь?
-Хар нь гурван литр-г өгдөг юм аа.
-Аа., улаан нь?
-Улаан нь бас гурван литрийг өгдөг.
-Адилхан л байсан юм бол юундаа “Хар нь уу, улаан нь уу” гэж толгой эргүүлээд байага юм бэ?
-Хар нь миний ямаа байгаа юм аа, хүү минь.
-Аа за. Улаан нь тэгээд хэнийх юм?
-Улаан нь бас минийх ээ.

Профессор, физикийн хичээлээр шалгалт авч байна:
-За.Коля. Таныг троллейбусанд явж байтал халуун байвал яах вэ,?
Коля:
-Цонхыг нь онгойлгоно
-За, тэгвэл цонхоор алдагдах дулааны хэмжээг олоодох.
Коля чадсангүй. Багш:
-Суу. Муу. За Вася! Таныг троллейбусанд явж байтал халуун байвал яах вэ?
-Цонхыг нь онгойлгоно.
-За. Цонхоор алдагдах дулааны хэмжээг олоодох.
Вася чадсангүй бас л муу авав.
Профессор:
-Маня! Таныг троллейбусанд явж байтал халуун байвал яах вэ?
-Цамцаа тайлна.
-Бүр халуун байвал?
-Юбкаа тайлна.
-Тэгээд бүр халуун байвал?
-Чармай нүцгэн болсон ч хамаагүй, ямар ч байсан цонхыг нь лав онгойлгохгүй!

Нөхөр гэртээ ирээд эхнэртээ учирлаж бна:
-Би өчигдөр хуралтай бгаад… эхнэр нь ёжлонгуй: -Өө миний супермен!
…Тэгээд оройтчихоор нь… эхнэр: -Өө миний супермен!
…Манай дарга намайг…. эхнэр: -Өө миний супермен!
Чи ямар юмандаа намайг – Супермен! гээд байгаа юм бэ?
-Ганцхан супермен л бандагаа өмднийхөө гадуур өмсдөг байхгүй юу…

Улаан малгайтыг ойд явж байтал чоно таарав.
Чоно: За чи надтай нэг таарав уу? Ийм орой болсон хойно ганцаараа эзгүй ойд явахаасаа айхгүй байна уу?
Улаан малгайт:
Надад айх юм алга аа. Хуушуур ч байхгүй, мөнгө ч байхгүй. Харин эрчүүдийг бол, би өөрөө дуртай юм чинь

Чукча тосгондоо ирээд стриптиз үзсэнээ ярьж байна:
Нэг нүцгэн хүүхэн гарч ирээд нэг төмөр баганыг унагах гэж бүтэн цаг оролдоод, хөөрхий яаж дийлэх вэ дээ, сүүлдээ ядраад цаашаа орчихно лээ

2 захиалгат алуурчин 1 хүнийг алах захиалга аваад, урьдчилгаа мөнгөө аваад, хүнээ судалжээ. Тэгсэн нөгөө баагий нь нээх алуулаад байхаар сүртэй гар биш, зүгээр л энгийн даруухан амьдралтай нэгэн байж, өглөө 8:30-д гэрээсээ гараад 6 цагт ажил нь тараад 6:30-д яг гэртээ ирчихдэг нөхөр байв.
7 хоног судалсны эцэст зүгээр л орцонд нь алахаар болж, 2 гар гэрлийг нь хагалчихаад 5:40-өөс хойш хүлээж байв, 6 цаг боллоо ажил нь тарж байгаадаа гэж ярилцав.
6:20 боллоо одоо л ирж байгаа даа гэж ярилцав.
6:30 боллоо одоо л яг орж ирнэ гээд амьгаагаа бэлдэв.
6:40 болов 2 гарын санаа нь зовж эхлэв.
6:50 болов 1 нь нөгөөдөө ингэж хэлэв:
Яаанаа энэ одоо яачихваа, замдаа янз бүрийн муу юм болоогүй л байгаа даа…

Аав нь сониноос “Бекхэм 20 сая долларын гэрээ хийсэн” тухай уншаад хичээлээ хийж буй хүү дээрээ ирэн хэлэв:
-Наад тоогоо боль, боль. Гарч бөмбөг тогло!!!

Хоёр эр бааранд орж ирж архи гарган аягалав. Үйлчлэгч:
– Уучлаарай, манайд өөрсдийнхөө архийг ууж болдоггүй юм.
Хоёр эр аягатай архинуудаа солин ууцгаалаа.

Хоёр хөгшин цайгаа уун сууна. Гэнэт хөгшин нь өвгөнийгөө галын хайчаар цохиод авав. Өвгөн:
-Чи яаж байгаа юм?
-Бүх насаараа олигтой сээгс үзсэнгүй!
Нилээн байж байснаа өвгөн эмгэнийг гаансаараа цохиод авав.
Эмгэн:
-Би яасан юм?
-Олигтой сээгс үзсэн л байна даа!!!

Эр орой согтуу ирэв.
Эхнэр:
-Чи єнєєдєр, єєр хvн болно гэж амлаа биз дээ!
-Харин тийм ээ. Гэхдээ тэр хvн ч бас уух дуртай юм байна.

2 матар сармагчинг эрэг байхыг хараад 2уулаа энэ сармагчинг чадий чи гэрлэсэнүү гэж асуугаад гэрлэсэн гэвэл сармагчинтай хэн суудаг байнаа гэе гэрлээгүй гэвэл сармагчинтай хэн суухавдээ гэж хэльз гэж тохироол хөвж очоол асуусан чинь сармагчин матарнаас өөр амьтангүй газар хэнтэйгээ суухавдээ гэжээ

Залуу бvсгvй эмчид хандаж:
– Би яавал дээр вэ эмчээ. Ганц жvнз архи уучихаараа л эрчvvд рvv очиж наалдаад байх болчихлоо гэхэд эмч хархvv:
– За ямар ч байсан нэг жvнз архи уугаад орхи. Тэгээд л харъя…,

Эмчээ би мартамхай болчихлоо.
– Хэдийнээс?
– Юу хэдийнээс гэж…,

Эмгэн євгєн хоёр хvvхэд насаа дурсаж сурч байсан сургуулийнхаа хашаанд очиж анх vнсэлцсэн модны дор сууж бага насаа дурсав. Тэгээд харих замдаа бєєн мєнгєтэй тvрийвч олж бєєн баяр болж гэртээ авчран юу авч яаж vрэхээ ярилцан байтал хаалга тогшив. Цагдаа орж ирэв:
-За сайн байцгаана уу, танай энэ хавьд нэг хvн их мєнгєтэй тvрийвчээ гээсэн байна, бид энэ хавийн бvх хvмvvсээс асууж яваа юм аа. Эмгэн тас гvрийж, євгєн тээнэгэлзэв. Эмгэн:
-Манай энэ зєнєг нь залгаад худал ярьдаг болчихоод байгаа юм…Цагдаа, євгєнд:
-Та ярь, ярь. Євгєн:
-Юу…бид хоёр…єнєєдєр…сургуулиа тараад…том модны дор vнсэлцэж…байгаад…харьж ирсэн…юм. Цагдаа нар гарч явлаа.

Замын Хөдөлгөөний Дүрмийн шалгалт авч байлаа.
Уулзварт автобус, суудлын тэрэг, ачааны машин 3 зэрэг орж ирлээ. Хэн нь түрүүлж явах вэ?
-Микр түрүүлж явна.
-Юун микр бас хаанаас гараад ирэв?
-Хэн мэддэгийн тэр тэнэгүүд чинь хаанаас ч хамаагүй гараад л ирдэг шт

Хэрэгтэн Ц…… бос.Та нөхөртөө хортой хоол өгч байхдаа өрөвдсөнгүй юу?
-Нэмүүлье гээд инээхэд нь л жаахан өрөвдсөн.

Америк, Франц, Монгол, Хятад 4 залуу эйфелийн цамхаг дээр сууцгааж байв. Амерк залуу бөөн доллар гаргаж ирээд доош нь шидээд “Америкт энэ зөндөө байгаа” гэв. Франц залуу хайрцаг дарс доош нь шидээд энэ “францаар дүүрэн байгаа” гэв. Гэтэл хятад залуу монголруу харснаа “Битгий тэнэг юм хийгээрэй…”

Эмч євчтєнд vзлэг хийсний дараа анкет бєглєж байна:
– Та хэдэн настай вэ?
– Удахгvй 60 хvрнэ.
– Тэр юу л бол.

– Таныг энэ мєчєєс эхлэн манай бассейнд орохыг хориглолоо!
– Яагаад тэр вэ?
– Таныг бассейнд шээсэн учраас.
– Бvгд л бассейнд шээдэг шvv дээ, би ямар ганцаараа шээгээ юу?
– Тийм ч байж магад тэгэхдээ тэд тань шиг эрэг дээр нь зогсоод ус руу шээдэггvй юм даа!

Багш хэлнэ:
– За би та нарт 7 хоног болгоны 1 дэх єдєр асуулт асууна. Хэрэв тэр асуултанд хариулсан хvн байвал 7 хоног хичээлдээ суухгvй байж болно. Єнєєдрийн асуулт:
– Сахарын цєлд хэдэн кг элс байдаг вэ?
Бvгд чимээгvй хэн ч хариулсангvй. Дараагийн 1 дэх єдєр Вовка их бахдангуй сууж харагдана. Багш:
– Хэн энэ vхсэн хулганыг миний сандал дээр тавьсан? Вовка:
– Би!!. За за 7 хоногийн дараа уулзъя даа багшаа…

Бичиг хэргийн дэлгүүрт нэгэн эр ороод
– Худалдагчаа, 2 тууш, 3 бөөрөнхий шугамтай дэвтэр авъя гэв. гэтэл худалдагч:
– Манайд бөөрөнхий шугамтай дэвтэр байхгүй гэжээ. Залуу:
– Хаана зардаг бол, их дэлгүүрт байгаа болов уу? гэхэд худалдагч:
– Мэдэхгүй ээ гэсэнд залуу яваад өгөв. Тэгтэл ард нь зогсож байсан эгч худалдагчид хандан:
– Иймэрхүү тэнэгүүд олон биз гэхэд худалдагч хариуд нь
– Тийм ээ, та юу авах вэ? гэхэд нөгөө эгч
– Эгч нь 7-р ангийн цэнхэр черниль авъя гэжээ.

Жолооч ачааны машинаа бариад хээрийн замд явж байтал нэг өвгөн гар өргөв гэнэ.. Жолооч зогсоод машинаасаа буутал нөгөө өвгөн хаа хүрэхийг нь асуув.. Жолооч хот орно гэтэл өвгөн буу гаргаж ирээд жолооч руу чиглүүлэв.. Жолооч айсан гэж жигтэйхэн..
Өвгөн: Өмдөө тайлаад гар хангалга хий, үгүй бол буудлаа..
Жолооч үнэхээр айсан байсан тул хэлсэн ёсоор гүйцэтгэв.. Тэгтэл өвгөн дахиад гээд буу тулгав.. Жолооч мөн л хэлснээр нь хийлээ.. Ингээд 4,5 удаа хийв.. Сүүлд нь жолооч ядарч гэнэ.. Тэгээд
Жолооч: Өвөө одоо намайг буудвал бууд, би үнэхээр цааш нь чадахгүй нь гэтэл,
Өвгөн: Охин минь наанаасаа гараад ир, энэ машинд суугаад хот яв.. одоо энэ жолооч аюулгүй болсон!!

Дэлхий рүү харь гаригийхан дайраад Монголын Нийслэлийг л эзэлж чадсангүй гэнэ.
Дайрсан гаригийн Ерөнхийлөгч генералуудаасаа Улаанбаатарыг яагаад эзэлж чадаагүй талаар байцаалт авч байлаа..
– Улаанбаатарын дайснууд хамгаалалтын маш нарийн технологитой, техникийн өндөр мэдлэгтэй, хот нь их нарийн зохион байгуулалттай юм байна.
– Чи наадхаа ойлгомжтой тайлбарлаадхаач..
– Бид хот руу дайрахад тэд аль хэдийн хамгаалалтын өтгөн хортой утаа тавьсан байсан. Бид онгоцоо орхиод тэднийг хайж хайж ололгүй буцаад ирсэн чинь онгоцыг маань задлаад юу ч үгүй вагонуудад ачаад явуулчихсан байсан. Хэсэг хулгайчийн араас бид нэхсэн боловч хотоо зугтахад тун зохимжтойгоор ойр ойрхон барилга барьж зохион байгуулсанаас гадна замаа бидний машин явах аргагүй болтол дэлбэлсэн байна лээ.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s