Эмч өвчтөн хоёр

dr

– Эмч ээ би тувтан гүйлгээд байна. өдөрт 10 удаа жорлон орох юм.
– Сувилагч аа, туулгах эм өг. Одоо гүйх хэрэггүй болно. Жорлондоо л байх болно, дараагийнх нь

– Эмч ээ хөл хугараад удаан бороолоод таягтайгаа л явж байна яах вэ?
– Сувилагч аа, туулгах эм өг. Одоо таяггүй гүйдэг болно. дараагийнх нь

– Эмч ээ, би элэгний хатуурал, ходоодны шарх, өмөн үү, сэтгэцийн өөрчлөлттэй болчихжээ. Бас нойрондоо муу боллоо. Орой сайн унтахын тулд жаахан коньяк ууж болох уу?
– Юуны чинь коньяк.
– Үгүй, яг одоо биш л дээ эмнэлгээс гарахаараа…
– Та эмнэлгээс гарахгүй ээ, дараагийнх нь

– Эмч ээ, би тун муу унтдаг боллоо. Шөнөжин элдвийн юм бодогдоод…
– Унтахын өмнө туулгах эм уу.
– Тэгэхээр сайхан уитах уу,
– үгүй ээ, ганцхан жорлон л бодогдоно. дараагийнх нь

– Эмч ээ, би хатгаа авсан бололтой, даараад байна.
– Та даараагүй ээ, хөрч байна. дараагийнх нь

– Эмч ээ, би ханиадтай яах вэ?
– надаас холхон байгаарай, дараагийнх нь

– Эмч ээ, миний халуун буух уу?
– Бууна, бууна. Орой гэхэд тасалгааны температуртай болчихсон байна. дараагийнх нь

– Тан шиг биетэй хүн архи ууж, тамхи татаж, тостой хоол идэхгүй байх хэрэгтэй.
– сексээ тэгээд яах болж байна.
– зөвхөн эхнэртэйгээ л …
– яагаад
– яагаад гэвэл сард нэг удаагаас илүү болохгүй ядарч үхнэ, за юу, дараагийнх нь

– Эмч ээ, би хөлөө алдах болов уу?
– за хаана хадгалахаас л хамаарна даа. дараагийнх нь

– Эмч ээ, би амьдрах болов уу?
– Үхлийн дараа амьдрал байдаг эсэх талаар та ламд ханд даа. Би бол эмч хүн. дараагийнх нь

– Эмч ээ миний гэдэс эвгүйцээд байна.
– Аргагүй, аргагүй, тэнд чиь бөөн баас байгаа. дараагийнх нь

– Эмч ээ, над шиг оноштой хүнд найдлага байна уу?
– Найдлага байлгүй яахав. Даанч боломж алга даа. дараагийнх нь

– Эмч ээ, үс унаад байна. яах вэ?
– Май энэ хайрцгийг ав, тэгээд үсээ цуглуул даа. дараагийнх нь

– Эмч ээ, таны өгсөн эм тус болох болов уу?
– Бололгүй яах вэ. үүний чинь ачаар л би байртай, зуслангийн байртай болсон юм шүү дээ. дараагийнх нь

– Эмч ээ надад амьсгалахад хүнд байна.
– Юунд тэгж өөрийгөө зовооном дээ. Амьсгаагаа түгжчих. дараагийнх нь

– Эмч ээ, би хагалгааны дараа хүүхэдтэй болж чадах болов уу?
– Тэгэлгүй яахав. Хүүхэд үрчилж авч болно шүү дээ. дараагийнх нь

– Эмч ээ ханиаднаас сэргийлэхийн тулд хүйтэн усанд орвол яах бол.
– Миний хувьд мэдрэл муутай юм шиг хүйтэн усанд орж байснаас ханиад хүрсэн нь дээр юм шиг байна даа. дараагийнх нь

– Эмч ээ, хүүхэд маань үзэг залгичихлаа.
– Зүгээр ээ, хэд хоногоос хагалаад авчихна.
– Би яах вэ?
– Одоогоор харандаагаар бичиж байхаас даа. дараагийнх нь

– Эмч ээ, миний гэдэс өвдөөд дотор муухайраад байна.
– Яасан юм.
– Жимс идсэн юм.
– Ямар жимс?
– Сайн анзаараагүй юм байна шүү.
– Тэгвэл нүдний эмч рүү яв. Харж анзаардаг болохоороо над руу ир дээ. дараагийнх нь

– Эмч ээ миний сонсгол мууджээ. Унгачихаад сонсохгүй юм.
– Санаа зоволтгүй энэ эмийг эмийн сангаас аваад уугаарай.
– Тэгээд сонсдог болох уу?
– Үгүй дээ, улам чанга унгадаг болно. дараагийнх нь

– Эмчээ миний нүүрээр юм гараад болдоггүй, яах вэ?
– Одоо ахиж гарахгүй ээ
– Ашгүй дээ, яагаад?
– Дахиж гарах зай алгаа, дараагийнх нь

– Эмч ээ хүү маань бөөн шороо идчихлээ. Тэгэхээр нь би зөндөө шингэн уулгалаа. Яадаг бол…
– Дараагийн удаа цемент рүү битгий ойртуулаарай даа, дараагийнх нь

– Эмч ээ би ер унтаж чадахгүй байна. хоёр талаараа хөрвөөсөөр байгаад таарах юм.
– Та тэгээд яах гээв. Би тан шиг хөрвөөсөн бол бас л унтаж чадахгүй юм байна. дараагийнх нь

– Та одоо ч архи ууж, тамхи татаж, хүүхнүүдтэй явалдахаас ч өнгөрч дээ. Хөөрхий.
– Эмч ээ би чинь эр хүн шүү дээ.
– Яахав сахлаа хусч бололгүй яахав. дараагийнх нь

– Эмчээ намайг хэн ч тоохгүй байна
– За дараагийх нь…

– Амьсгалаарай, амьсгалаарай, амьсгаагаа түгжээрэй, амьсгалаарай, амьсгаагаа түгжээрэй, түгжээрэй, түгжээрэй, аваад гар, дараагийнх нь

– Эмч ээ би шөнө унтаж чадахгүй юм. Хажуугаар нохой хуцаад байх юм.
– Май энэ нунтгийг аваад яв.
– Тэгээд зүгээр болох уу?
– Энэ танд биш ээ, таны нохойг чадхийлгэхэд … дараагийнх нь

– Эмч ээ би шөнө хурхираад өөрөөсөө цочиж сэрээд байх боллоо. Яах вэ.
– өөр өрөөнд очиж унтахгүй юу. дараагийнх нь
……

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s