Стресс vs. Хөгжим

vs

Стрессийг тайлахын тулд ямар хөгжим сонсвол зүгээр юм бол оо?
Ингээд өөрийнхөө бодлоос хуваалцахаар шийдлээ

1. Биеийн хүчний ажлын ачааллаас үүдэлтэй стресс
Энэ тохиолдолд мэдээж амраах төрлийн хөгжим сонсвол дээр байх
а) Япон Монголын төв орж байсан бол тэдний амрах буланд явдаг хөгжим яг тохирно, зөөлөн сандалд суугаал урд том дэлгэцэн дээр далайн ёроол, дураараа сэлэх загас этр харсан шигээ
за бараг тэндээ унтахаас өөр зам үлдэхгүй бх даа🙂
б) Buddha Lounge, Meditation төрлийн хөгжим
в) Сонгодог хөгжим
тайвшруулах хөгжимд Bach-н хөгжмүүд нэлээдгүй орсон байна лээ
тэгээл chopin, Mozart, Beethoven, Vivaldi, Tchaikovsky г.м.
г) Chill-Out, Lounge төрлийн хөгжмүүд
Монголоос гэвэл Cuthberth-ийн “Introduction to Nomads” цомог байна
д) Easy Listening, Blues, зөөлхөн Jazz төрлийн хөгжим
ялангуяа Katie Melua-г сонсоод үзээрэй, Piece by Pieces (2005) нь ёстой тасарцан цомог,
тэгээл ийм хөгжим сонсонгоо Lounge-д суугаад ганц нэг төрлийн коктэйль шимсэн шигээ сайхан яриа өрнүүлж болно
e) New Age, World Beat төрлийн хөгжмийг мартах шахсан байна
Зөөлхөн, дээрээс нь өөр улс орны хөгжмийн онцлогоос багтаасан бх нь ч бий.
Enigma хамтлагийг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. 2 ч дуун дээр нь уртын дууны маань хэсгээс оруулсан байдаг.

2. Оюуны ажлын ачааллаас үүдэлтэй стресс
Энэ тохиолдолд бол нэг их юм бодогдуулахаар хөгжим хэрэггүй байх
Нэг сайхан бүжиглэчихмээр хөгжим сонсож болно, өрөөндөө хүн байхгүй
бол жоохон бүжиглэчихэд гэмгүйшд хэхэ, боломжтой бол клаб орсон ч яахав дээ
хүмүүсийн бүжгийн сонирхол өөр болохоор санал болгох нь:
а) Танго, Вальс, ballroom dance төрлийн хөгжим
Anastasia хүүхэлдэйн киноны дуу “Once Upon A December”-ийг сонсоод үзээрэй
зарим хүмүүсийн хувьд шууд босоод эргэлдээд л явчмаар санагддаг юм гэсэн хэхэ
танго гэвэл In-Grid сонсож болох юм
б) Латино, Reggaeton төрлийн хөгжим
Daddy Yankee, Lui-G их дажгүй санагдаад бга, Pitbull-ын “I Know You Want Me (Calle Ocho)” гээд Reggaeton маягийн хэмнэлтэй дуу байна
в) Транс, Хаус, Электро
мэдээж Транс-д бүжиглэх дуртай хүмүүс нэлээдгүй байга байх
Транс-ыг бол нэг их зөвлөж чадахгүй нь дээ
миний хувьд трансаас илүүтэй Хаус таалагдаад байдаг юм
Benny Benassi, Fedde Le Grand, DVJ Bazuka, David Guetta этр гээл хүнд регистертэй гэдэг байхаа
бас Inna
г) Electro-Punk
зарим нэг нөхдүүд дороо дэвхцэж мөргөлдөж бүжиглэх дуртай, Indie Party гээл болдог байсан даа, яг л тэнд явдаг дуунууд

3. Бухимдлаас үүдэлтэй стресс
За байз өө, ийм тохиолдолд жоохон хүндхэн юм сонсоод үзвэл яадаг юм бол
дундуур нь гадаа байгаа хүн амьтан гайххааргүй тааруулаад ганц нэг хашгирч орилоод авахгүй юу хэхэхэ
Дуу дагаж дуулж байгаа л хүн байгаа биз яадгийн😛
а) Speedcore
хамгийн хүнд электро, энэн дээр орилхоос гадна яаж ч муухай дуугарч болно
30 секундээс их сонсуул биенд муу гэж анхааруулдаг юм байна лээ шүү
тэгээд л хэтэрвэл толгой өвдөөд л, гэдэс эвгүйрхээд л, бөөлжих гээд л эхлэнэ шүү дээ
б) Rap
Реп дотор нэг ууртай урсгал байгаа, реп сайн мэдэхгүй болохоор нэрийг мартчихаж
лав л тийм төрлийн бүжиг нь Крамп гээд байдаг
бас жоохон хэмнэлийг нь тааруулж орилох хэрэг гарна даа🙂
в) Метал
жоохон архирмаар санагдвал Black Metal, Death Metal-ын төрлүүд байж болж байна
зүгээр жоохон орилуул Nu-Metal, Industial Metal, Hardcore этр гээл

за тэгээд өөр юунаас үүдэлтэй стрессүүд байж болох уу?
юу сонсвол стрессээс гарч болох уу? гээд санал бодлоо хуваалцаарай🙂

MQ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s