Компьютертай ажилладаг хүмүүст зориулсан амраах дасгалууд

1. Гарын хуруунуудыг амраах дасгалууд

Алгаараа ширээн дээр дарж гарын арван хурууг салган 10 секунд орчим байлгана.
Дараа нь хуруунуудын өндгөөр нь дарж 10 секунд байлгана.

2. Нүдээ амраах дасгал

Амаа ангайлган нүдээ том харж 5-10 секунд амьсгалаа гаргана. Амаа жимийж хамраараа амьсгалаа авна.

3. Хүзүүний булчинг амраах дасгал

Мөрөө зэрэг өргөж буулгах хөдөлгөөнийг 3-4 секунд үргэлжлүүлэн хийнэ. Дасгалыг 2-3 удаа давтана.

4. Хүзүүний булчинг амраах дасгал

Гараа толгойн ард хүруунуудаа зөрүүлэн барьж тохойгоо хойш болгож хөдөлгөөн хийнэ. Энэ байдалдаа 10 секунд орчим байлгана.

5. Хүзүүний булчинг амраах дасгал

Толгойгоо баруун тийш хазайлган барьж хүзүүгээ сунган 10 секунд орчим барьж амьсгалаа гаргана. Толгойгоо эгцлэн амьсгалаа авна. Зүүн тал руу давтан хийнэ.

6. Хүзүүний булчинг амраах дасгал

Толгойгоо баруун тийш эргүүлэн эрүүгээ баруун мөрөн дээр давуулан харж 10 секунд барина. Мөн зүүн тал руу давтан хийнэ.

7. Хүзүүний булчинг амраах дасгал

Толгойгоо бөхийлгөж хүзүүний булчинг суллан сунгах хөдөлгөөнийг 5-10 секунд барьж амьсгалаа гаргана.

8. Хөлийн ар талын булчинг сунгаж амраах дасгал

Хана руу харж гараа урдаа зөрүүлэн тохойгоороо хананд тулж зүүн хөлөө хойш нь өсгийгөөр нь лав тавьж 5-10 секунд байлгаж амьсгалаа гаргана. Баруун хөл дээр давтана.

9. Нурууны чилээг гаргах дасгал

Гарынхаа алгаар нуруугаа тулж тохойгоо хооронд нь ойртуулан гэдийж амьсгалаа гаргана.

10. Нурууны булчинг сунгаж амраах дасгал

Гарын ххуруунуудыг зөрүүлэн барьж алгаа гадагш харуулан урагш сунгаж цээжээ хүгдийн амьсгалаа гаргана.

11. Цээжний булчинг сунгаж амраах дасгал

Гарын хуруунуудыг зөрүүлэн барьж алгаа гадагш харуулан дээш өргөж амьсгалаа гаргана. Гараа буулган амьсгалаа авна.

12. Хавирга завсрын булчинг сунгаж амраах дасгал

Баруун гараа дээш өргөн нугалж алгаа далны хооронд байрлуулна. Зүүн гараар баруун гарын тохойноос барьж амьсгалаа гаргана. Зүүн гараар давтан хийнэ.

13. Их биеийн урд талын булчинг сунгах дасгал

Гараа нуруундаа авч алгаа дээш харуулан барьж хуруунуудаа зөрүүлэн барьж тохойгоо эгцлэн амьсгалаа гаргана.

14. Хөлийн булчинг амраах дасгал

Сандал дээр сууж баруун хөлийн тахимнаас барьж дээш өргөн амьсгалаа гаргана. Баруун хөлөө буулгаж амьсгалаа авна. Зүүн хөлөөр давтан хийнэ.

15. Их биеийг эргүүлэх дасгал

Зүүн хөлөө ачиж суугаад өвдгөн дээр баруун гараа тулан зүүн тал руу цээжээ эргүүлэн амьсгалаа гаргана. Баруун талаар давтан хийнэ.

Та яг одоо хийгээд үзээрэй.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s