Чөлөөт цагт – 15

НҮБ-ээс “Бусад улс оронд хүнс тэжээл хүрэлцэхгүй байгаа талаар та хувийн бодлоо чин үнэнээр хэлж тусална уу” гэсэн санал асуулга явуулаад бүтэлгүйтжээ. Учир нь:
– Африкчууд “Хүнс тэжээл” гэж юу байдгийг,
– Зүүн Европчууд “Чин үнэн” гэж юу болохыг,
– Баруун Европчууд “Хүрэлцэхгүй байна” гэж юу болохыг,
– Хятадууд “Хувийн бодол” гэж юу болохыг,
– Өмнөд Америкчууд “Тусална уу” гэж яадгийг,
– Америкчууд “Бусад орон” гэж юу байдгийг тус тус ойлгоогүй гэнэ…

Эмч дээр нэг залуу ирэв. Миний зүүн төмсөг хөхрөөд байна. Эмч зүүн төмсөгийг аваад хаяав. Дараа нь баруун төмсөг хөхрөв. Аваад хаяав. Дараа нь гуяа тэр чигтээ хөхрөв. Эмч бодов: Золиг гэж жинсэн өмднөөс болсон байна шүү дээ… Золиг гэж…

Эмч: – Ингэхэд та архи, согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг үү?
Өвчтөн: – Үгүй үгүй, Зөвхөн баяр ёслолын үеэр л…
Эмч: – Таныхаар тэгээд баяр ёслол гэж юуг хэлдэг юм??
Өвчтөн: – Уух юм байгаа л бол тэгээл баяр ёслол шдээ….

Нэгэн аав ээж 2 унтахыг юм угаана гэж пороолддог гэнэ. Тэгсэн 1 єдєр эцэг хvvхдээ дуудаад: -Миний хvv ээждээ очоод аав юм угаая гэнээ гээд хэлчих гж л дээ Хvv нь ээждээ хэлтэл ээж нь: -Машин эвдэрцэн гэж хэлжээ. Хэсэг хугацааны дараа ээж хvvхдээ дуудаад аавдаа юм угаая гэжийн гээд хэлчих гэв. Хvv нь аавдаа очоод хэлтэл аав уурлангуй: -Гараараа угаацан гэж хэл гэж гэнэ.

Та яагаад хөл бөмбөг үзэх дуртай байдаг юм бэ?
-Юу гэмээр юм бэ дээ. Гэрт байхаар авгай загнаад, дэлгүүрт орохоор худалдагч загнаад, ажил дээр очихоор дарга загнаад, харин хөл бөмбөгөн дээр л би нэг бүгдийг нь загнаж байгаа юм даа.

Вагоны үйлчлэгчээс нэг залуу бөөлжисний уут гуйжилдээ. Үйлчлэгч уут аваад ирэх хооронд купе доторхи бусад хүмүүс нь бөөлжчихсөн нөгөө залуу зүгээр сууж байв. Үйлчлэгч гайхаад асуутал. Яаг бөөлжтөл эд нар чинь муухай хараад байхаар нь буцаагаад залигчихсын …

Нэг залуу яах гэж дуудваа. яах гэж дуудваа гээд уйлаад байна гэнэ. Яасан хө яагаад уйлав гэсэнд. Хэдэн нөхөрт зодуулаад тээд цаашаа хараад яваад өгөхөөр нь харсан газар нээх том төмөр труба хэвтэж байхаар нь аа та нар муусайн юмнууд хүрээд ир алаад өгье гэчихээд нөгөө трубагаа авах гэсэн газартай наалдаад хөлдсөн байж… яах гэж дууд ваа…

Африкийн ширэнгэн ойд онгоц осолджээ. Азаар амьд үлдсэн нисгэгч нутгийн зэрлэгүүдтэй таарав.Нисгэгч:
– Би нөгөө тэнд хэвтэж байгаа асар том төмөр шувуугаар нисдэг хүн. Төмөр шувууны бие нь гэнэт өвдөөд унаад үхчихсэн. Харин би золоор амьд гарлаа.
Зэрлэгүүдийн ахлагч:
– Чи одоо харахад гайгүй л боловсролтой нисгэгч хүн байтлаа онгоцыг төмөр шувуу этр гээд юун сонин юм яриад байгаа тэнэг вэ?

Ойн ээлжит сонгуулиар туулай цагдаа болжээ. Тэр үнэгэн дээр ирээд:
– Чи энэ үнэтэй үсийг хаанаас авснаа хэл.
– Энэ миний өөрийн арьс.
– Битгий худлаа хэл гээд мөрдөнд хийв. Удалгүй галуу хүзүүгээ унжуулсаар орж ирэв.
– Чи ямар хэргээр орж ирэв?
– Намайг жил болгон халуун орон руу хэний мөнгөөр нисдгээ хэл муу луйварчин гээд хийчихлээ.

Хөдөлгөөнт эргүүлийн хоёр цагдаа машинтайгаа явж байна гэнэ. Жолоодож байгаа нь нөгөөдөө дээд гэрэл ажиллаж байна уу хараадах гэж. Нөгөөх нь цонхоороо цухуйгаад гэрлээ харсанаа. Ажиллаж байна … Ажиллахгүй байна … ажиллаж байна …

Вовка:
-Аав аа та манай сургуульд сурч байсан уу?
-Байсаан, 20 жилийн өмнө.
-Тийм байх аа, өнөөдөр манай захирал намайг “Сүүлийн хорин жил би ийм сахилгагүй хүүхэд харсангүй” гээд байсын.

Нэг эр алтан загас барьжээ. Загас ч шүдээ чигчлэнгээ уламжлал ёсоор
– За хүслээ хэл
Эр – За даа, чамаас ч доо юу ч хүсэхийм билээдээ.. би ч одоо үнэтэй машин, тансаг хаус, өндөр цалинтай ажилтай хүн чинь.. за за ингэе.. манай ажил гэр хоёрын хоорондох бүх барилгыг шилжүүлээд нэг сайхан шулуухан зам тавиад өгчих?
Загас – Ээ тэр олон байшинг шилжүүлэнэ, тэгээд шулуун зам.. хэцүүшдэ хөгшөө, өөр юм хүсэлдэ ай?
Эр – Мнн… Би 4-н ч эхнэр солисон хүн л дээ.. Хэнийг нь ч би юугаар ч дутаагаагүй, гомдоож байгаагүй тийм байхад л бүгдээрэ янз бүрийн шалтаг тоочоол алга болцгоосон… Тэхээр чи намайг, эмэгтэйчүүдийг л ойлгодог болгоод өг!
Загас – Мнн… чи тэгээд хэдэн эгнээ зам бариулахын?

Аав хүү хоёр бааранд сууна. Хүү залхсан байртай аавруугаа хялайн харна. Аав нь “Май энийг амсаад үз” хэмээн пиав өгөв. Хүү амсаж үзээд “Паах ямар муухай амттай юм бэ?” Аав “Тээр ийм байхад ээж чинь намайг жаргалаа хөөгөөд явж байгаа л гэж бодож байгаа даа”

Хоёр жентельмен хөлөг онгоцны тавцан дээр сууж байна.
-Хоёулаа дэмий байж байхаар хөзөр тоглох уу?
-Заа даа би ч 10 жил тоглоогүй лээ…
-Би ч бас 15 жил хөзөр бариагүй… Хөөе үйлчлэгчээ, бид хоёрт хөзөр аваад ир. үйлчлэгч хөзөр аваад ирэв. Нэг нь хольж байснаа:
-Хөөе, энэ чинь юу вэ… нэг хөзөр дутуу юм уу даа… Нөгөө нь авч хольсонооо:
-Нээрээ тийм байна… дөрвөлжингийн найм алга…

Зах дээр хоёр хөлнөөс нь өнгийн даавуу уясан тоть зарж байна гэнэ. Нэгээс нь татвал Англиар, нөгөөгөөс нь татвал Монголоор ярдаг гэжээ. Тэгтэл нэг саваагүй нөхөр ирээд хоёулангаас нь татвал яах вэ гэсэнд. Тоть лааг ууртайгаар бөгсөөрөө л унахгүй гэжээ.

Ажилд авах анкетийг нэг нөхөр бөглөхдөө – Гэр бүлийн байдал?
– Жоохон хэрүүлтэй гэжээ

– Эрэгтэйчүүд та нар бүгдээрээ тэнэг, та нарт зөвхөн секс л хэрэгтэй!
Эмэгтэйчүүд бидэнд анхаарал хэрэгтэй шүү дээ!!
– Анхаараарай одоо секс хийнэ шүү.

Эмч хагалгаанд орохын өмнө. -Сувилагч аа, спирт!
Өвчтөн: -Гуйя эмчээ, дараа нь уугаач дээ.

– Би чамд дуу дуулж өгөх үү?
– Би чамд ямар гэм хийсэн юм бэ?

Афганид байгаа цэрэгт найз бvсгvйгээс нь захиа ирэв.
-Хонгор Рикки минь би цаашид энэ харилцаагаа vргэлжлvvлж чадахгvй нь хол тусдаа байгаа нь чи бид 2-т ахдаж байна. Чамайг явсанаас хойш 3 удаа хуурсан гэдгээ ч хэлье ингээд хагацъя даа! Миний чамд егсен зургийг минь буцаагаад явуулна уу. Хонгор Бекки чинь.
Залуу сэтгэлээр унасан ч хариу баримаар санагдав. Цэргvvдээсээ эгч, дvv, хуучин найз бvсгvй гээд 50 гаран зураг цуглууж найз бvсгvйдээ хариу захидлын хамт илгээв. Захидалдаа: Уучлаарай би чамайг яг хэн гээч гэдгийг санахгvй байна. Энэ зурагнуудаас еерийнхийгее аваад бусдыг нь буцаагаад явуулна уу. Рикки чинь.

Лекц уншиж байсан профессор:
-Би єєрийнхээ нvдээр л хараагvй бол аливаа зvйлийн оршин тогтнож буй эсэхэд огтхон ч итгэдэггvй гэхэд
оюутан:
-Та єєрийнхээ тархийг нvдээрээ харсан уу? гэжээ.

Коммунизмын онолын хичээл: – Та нар бурхан байхгүй гэдэгт итгэх хэрэгтэй. Намайг дуурайгаад тэнгэр лүү салаавч үзүүлцгээ. Байдаг бол биднийг шийтгэх ёстой биз дээ. Бүх хүүхдүүд тэнгэр лүү салаавч гаргав, ганц сурагч зүгээр сууж байна гэнэ. Багш яагаад салаавч харуулахгүй байгааг асуухад:
– Байхгүй юм руу салаавч гаргаад ч яах юм? Байдаг бол харьцаагаа муутгамааргүй байна.

Нас бие гүйцсэн залуу гэрээсээ гарахгүй өдөржин комьютер тоглоод, интернэтээр хэсээд их удаж гэнэ. Эцэг, эх нь санаа зовоод эмч дуудаж үзүүлэв.
– Бүх юм ойлгомжтой, хүүг чинь эмчлэхээс өөр аргагүй болж.
– Яаж, юугаар?
– Архи, тамхи, хүүхэн гурваар…

Вовка тосгоноос ирээд ээждээ:
– Үнээ сүү өгдөг гэж та нар худлаа хэлжээ.
– Яагаад худлаа гэж?
– Сүүг үнээнээс хүчээр авдаг юм байна ш дээ.

Анхны хүүхэд төрөхөд – Соосгоо унагаасан бол ариутгалын дамжлагаар ороогүй цагт түүнийг авахгүй.
Удаах хүүхэд төрөхөд – Соосгийг нь усаар зайлаад өгнө.
Гутгаар хүүхэд төрөхөд – Соосгийг нь ханцуйгаар арчаад хүүхдэдээ буцааж хөхүүлнэ.

Нэг гуйлгачин өдөр бүр бурхны хөшөөний өмнө суугаад:
-Бурхан минь, намайг сугалаанд хожуулж өгөөч, гуйя, гуйя… гээд л залбирдаг байжээ. Нэг сар, хоёр сар… нэг жил…
Тэгсэн нөгөө хөшөө тэссэнгүй нэг өдөр дуугарч байна гэнэ:
-хүү минь эхлээд сугалаагаа авчих л даа…

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s