Дарсны эрүүл мэндийн ашиг тус

wine
Дарсны хэрэглээ эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаархи дэлхийн эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтэнгүүдийн судалгаа, дүгнэлт дээр тулгуурласан мэдээллийг хүргье.
Зүрхний эрүүл мэнд
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэнгүүдийн олон судалгаагаар дарсны зохистой хэрэглээ нь хүний зүрхний үйл ажиллагаанд сайн болохыг тогтоосон байдаг.
Цус харвалт, зүрхний шигдээс болон цусан дахь холесторины хэмжээг багасгахад ихээхэн үр дүнтэй байгааг судалгааны үр дүнд батлагдсан байна. Улаан дарс тогтмол зохистой хэмжээнд хэрэглэснээр эдгээр эрсдлийг бууруулдаг байна.

Цусны өтгөрөлтийг багасгаж, залуужуулах
Улаан дарсны ашигтай тал нь зөвхөн зүрхний шигдээс, холесторины эрсдлийг бууруулахаар төгсдөггүй гэдгийг олон судлаачид батладаг. Дарсны хэрэглээний бас нэгэн давуу тал бол цусны өтгөрөлтийг багасгаж, залуужуулдагт оршдог. Үүний нууц нь улаан дарсанд байдаг антиоксидантын үр нөлөө юм.

Хавдарын эрсдлийг бууруулах
Судлаачид, эмч нар дарс олон төрлийн хорт хавдрын эрсдлийг бууруулдаг гэдэг дээр санал нэгтэй байна. Энэ талаар судалгааны ажил ид явагдаж байгаа бөгөөд эрүүл мэндийн мэргэжилтэнгүүд илүү үр дүн хүсэн хүлээж байна.

Бактер, вирусын эсрэг үйлчилгээ
Дарс хэрэглэснээр хүний биеийн доторхи вирус, бактерийн эсрэг үйлчилгээг дэмжиж өгдөг байна. Энэхүү үйлчилгээ нь олон төрлийн вирусын эсрэг тэмцэхэд биед дэмжлэг болдог. Энэхүү үйлчилгээний нууц нь улаан дарсанд байдаг полифенолс хэмээх бодист байдаг.

Илүүдэл жингийн эсрэг үйлчилгээ
Улаан дарсны байнгын зохистой хэрэглээ нь иүлүүдэл жингийн эсрэг найдвартай тэмцэхэд тус болдог. Улаан болон цагаан дарсыг бага багаар хэрэглэдэг хүмүүсийг шар айраг уудаг болон огт дарс хэрэглэдэгүй хүмүүстэй харьцуулсан судалгаагаар батлагдсан байна. Гэхдээ дарсыг ихээр хэтрүүлэн хэрэглэх нь эргээд жингийн эсрэг тэмцэх бус илүүдэл жин бий болгоход нөлөөлж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй юм.

Эх сурвалж: Агмарко

4 responses to “Дарсны эрүүл мэндийн ашиг тус

  1. Bayarlalaa Munkhuu,
    Nadad ene medeelel taalagdlaa uchir ni bi dars uuh durtai ter dundaa ulaan darsand iluu durtai. Biyedee ashigtai bas emchilgeenii davhar uilchilgeetei darsiig tohiruulj heregleerei naizuudaa🙂
    Munkhuuduu amjilt az husiye

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s