Чөлөөт цагт – 16

Бяцхан Вовкад найзууд нь -Том хүн бүрт ямар нэг нууц байдаг, тийм болохоор том хүмүүсийг бантуулахад амархан гэж ярьжээ. Вовка шалгаж үзэхэрээ шийдээд гэртээ ирэнгүүтээ:
– Ээж ээ би бүгдийг нь мэднэ..
– Зөвхөн аавдаа л битгий хэлээрэй гээд 20 доллар өгөв
Дараа нь Вовка аав дээрээ очоод чухал царай гарган:
– Аав аа би бүгдийг нь мэднэ..
Аав нь ийм тийш сандарч хараад чимээгүй байхыг тушааж 50 доллар өгөв.
Өглөө нь Вовка гэрийнхээ хаалган дээр шуудан зөөгчтэй тааралдаад:
– Би бүгдийг нь мэднэ
гэтэл шуудан зөөгч уйлан цүнхээ газар шидээд гараа алдлан
– Миний хүү аавдаа ир, аавыгаа тэвэр…

Брежнев дарга доод албан тушаалтнуудаа дуудаад:
-Та нар юу хийдэг хүмүүс вэ? Цаад Америкчууд чинь саран дээр буучихсан байна, бид одоо наран дээр бууна гэв.
Ажилтнууд нь:
-Даргаа наран дээр буувал бид хайлна ш дээ, гэхэд Брежнев:
-Хар малнуудаа шөнө буухгүй юу гэв. Ажилтнууд нь:
-Даргаа тэгээд шөнө нарыг яаж олох юм бэ?

Абрам, танай гэр бүл, манай гэр бүл хоёр удахгүй хамаатан болох нь ээ.
– Тийм үү, манай охин танай хүүтэй гэрлэх нь үү?
– Үгүй ээ, би танай авгайтай гэрлэхээр болж байгаа!

Нөхөр нь эхнэртээ хандан:
– Хонгор минь чи хүмүүс үхэхээрээ тоос болон хувирдаг гэдэгт итгэдэг үү ?
– Тэгэлгүй яахав, итгэдэг.
– Тэгвэл манай орон доор хичнээн олон талийгаач байгааг хараач.

Программ зохиогч залуу далайн эргээр явж байгаад нэгэн дэнлүү олжээ. Тэрээр дэнлүүг үрж байтал бирд гараад ирэв.
Бирд би чиний нэг л хүслийг биелүүлье гэж гэнэ. Программист бодож байсанаа газрын дундад тэнгисийн орчмыг газрын зураг дээрээс арчаад алга болгоод өгөөч. Би тэнд зөвхөн энх тайванг хүссэн хүмүүс байгаасай гэж хүсэж байна гэхэд
Бирд: – ээ тэр чинь боломжгүй хүн төрөлхтөн үүссэн цагаас л тэд байлдаж байгаа өөр юм хүс гэв. Өнөөх залуу бодож байгаад за яахав би програм зохиодог хүн миний зохиосон программыг олон хүн хэрэглэдэг. Тэр хэрэглэгч бүрийг миний зохиосон програмд сэтгэл хангалуун байлгаж, зөвхөн үр ашигтай өөрчлөлт хийхийг шаардаж байгаасай гэж хүсэж байна. Бирд жаахан бодсоноо за байз алив нөгөө газрын зургаа өгдөө.

Өвөө ач хүүдээ түүх ярина.
-Немцүүд тосгонд орж ирээд бүх эрчүүдийг жагсаагаад:
-“Бид та нартай гомо хийнэ, эсэргүүцсэнийг нь буудна,” гэлээ… Ач хүү:
-Та тэгээд яасан бэ?
-Буудуулсаан, хүү минь буудуулсан!

-Би өвөөгөө нас барсны дараа төрсөн юм гэнэ лээ. Тэгээд өвөөг дурсаж байх гэж өгсөн нэр нь надад ерөөсөө таалагддаггүй юм.
-Чамайг хэн гэдэг юм?
-Өвөө.

Та саяны олимпийг анхааралтай үзсэн бол харууд гүйлтэнд ямагт манлайлж харин цагаан арьстнууд буудлагад ямагт манлайлж байгааг анзаарсан байх. Энэ танд нэгийг бодогдуулахгүй байна уу?

Зодолдоход хамгийн эвгүй хүн бол гүйлтийн тамирчин. Чи барахаар байсан ч хөөгөөд гүйцэхгүй. Барахгүй байхад зугтааж дийлэхгүй.

Эмнэлэг. Эмч нарын өглөөний үзлэг. Палат №1. Гурван өвчтөн хэвтэнэ. Эмч ээлж дараалан жижүүрийн сувилагчаас онош, эмчилгээ зэргийг асууна.
Эмч: -Энэ яасан хүн билээ?
Сувилагч: -Цагаан мах нь эргэчихсэн юм. Шамбарам-тай.
Э:Ямар эмчилгээ хийж байна.
С:Йод түрхэж байгаа.
Э:Гомдол санал байна уу?
Өвчтөн: байхгүй. Дараагийн өвчтөн.
Э:Энэ яасан хүн билээ.
С:Цагаан мах нь эргэчихсэн.
Э:Ямар эмчилгээ хийж байна.
С:Йодоор арчиж байгаа.
Э:Гомдол санал байна уу?
Ө:Байхгүй. Гурав дахь өвчтөн.
Э:Харин энэ яасан хүн билээ?
С:Хоолой нь өвдсөн.
Э:Ямар эмчилгээ хийж байна.
С:Йодоор арчиж байгаа.
Э:Гомдол санал байна уу?
Ө:Йодоор арчихдаа надаас л эхэлж баймаар байна.

Муфаса Симбад: Миний хүү тэр од бол чиний од гэжээ
– Симба: Аль од?
– Муфаса: Тэр од!
– Симба: Аль од?
– Муфаса: Тэр од!
– Симба: Аан Тэр од yy??
– Муфаса: Аль од?.. …

Гэнэн хонгор гахайн тоорой баавгайг vргэлж найзаа гэж боддог байсан болохоор дан зєгийн балаар хооллодог гэдэгт итгэчихээд єєрийг нь єдєрт зургаан удаа хооллож бордоод байгааг анзааралгvй явжээ.

Хурд хэтрүүлсэн жолоочийг цагдаа зогсоов.
– Та тэр хурдны хязгаарыг тэмдгийг харахгүй байна уу?
– Харсан л даа.
– Тэгээд?
– Танийг харсангүй… гэжээ

Орчин үед бэр гуйхдаа:
Шавхай тарьдаг нь манайд байна
Шал угаадаг нь танайд байна
Урж тасддаг нь манайд байна
Умайлгаж оёдог нь танайд байна
Агсам тавьдаг нь манайд байна
Аргадаж унтуулдаг нь танайд байна
Хулгай хийдэг нь манайд байна
Хувааж иддэг нь танайд байна
Гадуур тэнэдэг нь манайд байна
Ганихарч хүлээдэг нь танайд байна
Энэ хоёрыг нийлүүлбэл элит биш ч гэсэн
Эгэл гэр бүл болох бусуу

– Чи нэг татчих уу?
– Болохгүй ээ. Машинтай явна.
– Ээ, чи одоо мэдсээр байж машинаа тавьчихаад ирэхгүй.
– Та нарыг надгүйгээр эхэлчих байх гэж яараад…

Шөнө дунд утас дуугарав. Гэрийн эзэн нойрмоглон босож:
-Байна уу, хэн бэ?
-Сайн уу найз аа, чиний нойр бас хүрэхгүй байгаа юм уу?

-Миний охин, дүүтэй болохыг хүсэж байна уу?
-Маш их хүсэж байна.
-Тэгвэл хурдан унтааа…

Хоёр баавгай намар навч унахыг хараад хэвтэж байтал нэг нь:
– Хоёулаа ер нь энэ өвөл унтахгүй байж байгаад энэ навчнуудыг буцаж модондоо яаж наалдахыг нь харъя, гэжээ.

Эмч өвчтөнөөс:
-За, таны ой тогтоолт өмнөхөө бодвол овоо сайжраа шив?
-Тийм ээ, тэгэлгүй яахав, сайжирч байгаа. Та чинь ингэхэд хэн болоод ингэж шалгаагаад байна. Миний юм санах санахгүй чамд ямар хамаатай юм бэ?

Нэг ажилтан нь нөгөөдөө хэлж байна гэнэ:
Манай хэлтсийн дарга ажлаасаа гарах гэж байгаа юм шиг байна лээ.
Чи яаж мэдсэн юм бэ?
Өчигдөр харин намайг дуудаж уулзаад “Дамба минь, би тантай цаашид хамтран ажиллаж чадахгүй нь бололтой” гэж хэлж байсан.

Бүх шалгалтандаа унаад сургуулиасаа хөөгдсөн оюутан ээждээ захидал бичжээ:
– Хүү нь сургуулиасаа гарчихлаа, аавыг сэтгэл санааны хувьд бэлтгээд байж бай. Ээжээс нь хариу ирэв:
– Аав чинь бэлэн, чи харин өөрийгөө л бэлд гэжээ

Өвөрхангайд үхрийн галзуу өвчин гарчээ. Үхэрчин Дагдан гуайгаас сэтгүүлч бүсгүй асуув.
-Дагдан гуай. Яагаад зөвхөн үнээ галзуураад байна аа?
-Бух үнээн дээр жилд ганц удаа харайдгийг та мэдэх үү?
-Мэднэ.
-Үнээг өглөө, үдэш хоёр удаа саадгийг мэдэх үү?
-Мэднэ ээ… Гэхдээ, үнээ галзуурахад энэ ямар хамаа байна аа?
-Таны мөөмний толгойг нөхөр чинь өглөө ч оролдоод л, үдэш ч оролдоод л байдаг. Тэгсэн хэрнээ дээр чинь жилд ганц удаа гарвал та ч бас галзуурна аа даа?

Замын Цагдаа:
-Ийм гоё машин уначихаад наад бичиг баримтаа ямар гамгүй эдэлдэг нөхөр вэ, чи?
-Харин тиймээ, янз бүрийн юмнууд барьж үзсээр байгаад л.

Цыган:
-Таны гарыг харахад хувь заяа чинь их л бүрхэг байна даа… гэдэсний халдварт өвчнөөр өвчилж үхэх аюул их байна?
-Та яаж мэдэж байна?
-Ийм заваан гартай юм чинь мэдэлгүй яадаг юм!

Эмгэн үсчин явж үсээ тайруулж засуулж ирээд өвгөнөөсөө
– Одоо намайг хэн ч хараад эмгэн гэхээргүй болсон байгаа биз?
Өвгөн: – Тийм байна, одоо ч өвгөн л гэхээр болж

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s