Бэлэг өгсөнд баярлалаа, миний “монита”

gifts

Шинэ он ойртох мөчид олон янзын баярын арга хэмжээ зохиогддогийн нэг нь “Монита” юм. Энэ баярыг хамгийн анх Испанид үүссэн гэж үздэг ч судлаачид болон түүхчид Англид хамгийн анх түгэн дэлгэрсэн гэцгээдэг.

Анги хамт олон ч юм уу ажлынхаа хамт олны дунд сугалаа тарааж хэн нэгний нэрийг сонгож түүндээ элдэв төрлийн бэлэг өгнө. Эргээд таныг сонгосон “Монита” өөрт тань бэлэг хүргүүлдэг. Гэхдээ дүрмэндээ таны “Монита” хэн бэ гэдгийг мэдэх боломжгүй. Эрт үед англичууд энэ баярыг өргөнөөр тэмдэглэдэг байж.

Тэгэхдээ тун сонирхолтой дүрмээр тоглоно. “Монита”-г арван хүн эхлүүллээ гэж бодоход 11 дэх хоосон нүхийг үлдээнэ. Ингээд азгүйтэж хоосон нүхэнд таарсан хүн тухайн жилийнхээ “чөтгөр” нь гэж дуудуулах болдог аж. Ер нь “Монита”-гийн баяраар заавал ийм, тийм бэлэг өгнө гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн таны хязгааргүй сонголтын эрх мэдэл л хэрэг болно. Тиймээс “Талархлын баяр”-ын өдөртэй адил нэн тэргүүнд бялуу өгөх шаардлагагүй.

Үндсэндээ “Монита”-гийн баярыг талархлын баяраас санаа аван бий болгосон. Учир нь “Монита”-г зарим улсад “дайснуудын баяр” гэх нь ч бий. Талархлын баяраар хэн хүссэндээ бэлэг өгч, хэнээс бэлэг авснаа мэдэх нь хэтэрхий ил тод учир “Монита”-г сэдсэн гэдэг. Гэхдээ энэ уламжлал орчин цагт биелэлээ олохоос өмнө эртний Грект үүнтэй тун төстэй баяр байсан гэх таамаглал бий. Дайтаж буй улсын хаадууд нэгэндээ бэлэг тараах өдөр зайлшгүй таардаг учраас “Монита” баяртай тун төстэй зүйл бодож олсон нь хэнээс ямар бэлэг ирсэн нь мэдэгдэхгүй байхаар зохиогдсон зүйл аж.

Ингээд дайн дуусмагц хаадууд хоорондоо солилцсон бэлгээ сайрхан ярьцгаадаг байжээ. АНУ, Канад, Австрали, Их Британи зэрэг улсуудад “Монита”-гийн баярыг өргөнөөр тэмдэглэнэ. Түүхчид АНУ-д “Монита”-гийн баяр үүссэн ч гэж үздэг. Учир нь зул сарын баяр дөхөх үеэр бэлэг солилцдог уламжлал байдаг. Энэ баяртай холбоотой жишээ байдаг. 1990 оны зул сараар Крис Крингл гэх португал гаралтай америк охинд өдөр бүр нэгэн хөвгүүн бэлэг өгдөг байв. Крис нууц “ноёнтон”-ыг олохын тулд өдөр бүр хаалганы дэргэд нуугдан зогсдог байжээ.

Гэтэл өнөөх хөвгүүн өөрийнх нь дотны найз байхыг харж балмагдсандаа “Монита, Монита” хэмээн хашгирсан гэдэг. Харин тэр хөвгүүнийг Монита гэдэг байв уу эсвэл өөр нэгэн зүйлийг оноож хэлсэн эсэхийг судлаачид тогтоогоогүй л байна. Энэ л цагаас хойш “Монита” гэгч баяр бөмбөрцгийн улс орон бүрт тархаж, өөр, өөрийн өнгө аясаар тэмдэглэгддэг аж. Харамсалтай нь “Монита” албан ёсоор аливаа үндэстний зүй ёсны баяраар хэзээ ч тодорч байгаагүй.

Тэр ч байтугай тусгаар тогтнолын баяр, шинэ оны баяртай адил улс орон бүхэн “Монита”-д зориулан өдөр товлож байгаагүйг түүхчид нотолдог. Мөн хаана, хэзээ үүссэн нь эргэлзээтэй баярын өдрүүдийг ойролцоох улсууд “булаацалдах” хандлага байдаг бол “Монита” хэзээ ч тийм байгаагүй. Нэг ёсондоо дэлхийн нийтийн бичигдээгүй гайхалтай цор ганц баяр ч гэж болно. Зарим улс орон энэ баярыг хийхийг хориглодог. Жишээлбэл, Турк, Иран гэхчлэн лалын шашинтай улсууд “Монита”-гийн баярыг хэрэгжүүлбэл сөрөг үр дагавар хэтэрхий олон байх болно хэмээн тодорхойлжээ.

Орчин цагт АНУ-д “Монита”-г боловсронгуй байдлаар тэмдэглэдэг байна. Танилуудынхаа нэрийг дөрвөлжин хайрцаг дээр тойруулан бичнэ. Ингээд хайрцагийг эргүүлж дууссаны дараа өөрт таарсан нэрээ сугалдаг байна. Харин эрэгтэй хүн эрэгтэйгээ сонгохгүйн тулд “Монито, Монита” хэмээн ангилж өгсөн нь илүү боловсронгуй болжээ. Ингээд он солигдох мөч хүртэл шинэ жилийн бэлгээ сугалсан “Монита”-даа өгч, “Монита”-гаасаа авдаг байна.

Эх сурвалж: Нийгмийн толь

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s