Чөлөөт цагт – 17

Дээд сургуулийн коридорт нэг оюутан залуу, өвгөн профессортой таарав.
-Би танаас нэг юм асууж болох уу?
-Асуу асуу.
-Та унтахдаа эрүүгээ хөнжлөөрөө хучдаг уу, эсвэл ил унтдаг уу?
Профессор нилээд бодлогоширсноо, юу ч хэлж чадсангүй. Оюутан:
-За за. дэмий асуулт асуучих шиг боллоо, уучлаарай, гээд яваад өгөв.
Хэд хоногийн дараа, нүд нь гархилсан профессор нөгөө оюутантай сургуулийн коридорт таарч заамдаж аван уурсав.
-Чамаас болж хэд хоног унтаж чадсангүй. Эрүүгээ нөмрөөд унтахаар нэг л эвгүй, ил гаргахаар бас эвгүй оргиод, яахаа мэдэхгүй хэд хонолоо! гэжээ

математикийн хичээлээр элсэлтийн шалгалт авч байна.
-2 дээр 2-ийг нэмбэл хэдүү?
-3
-буруу байна.
-5
-буруу
-6
-Буруу байна, тэгэхдээ оролдлого байна. тэнцүүлчихье
дараагийнх орж ирэв.
-2 дээр 2-ийг нэмбэл хэдүү?
-3
-буруу байна.
-3
-буруу байна.
-3
-буруу, тэгэхдээ яахав шаргуу юм. авчихья
Даргаагийнх нь орж ирэв.
2 дээр 2-ийг нэмбэл хэдүү?
-4
-Зөв байна. даанч тоо нь гүйцчихлээ дээ..

3 хүүхэн буу хална.
-Би урьд нь ерөөсөө мэддэггүй, анзаардаг ч үгүй байж. Манай нөхрийн төмсөг нь дандаа хүйтэн байдаг юм байна.
Нөгөө 2 нь өөрсдийн нөхрүүдийн халуун хүйтнийг үзэж ирэхээр болов. Маргааш нь 2 дахь хүүхэн:
-Нээрээ манай нөхрийнх бас хүйтэн байдаг юм байна ш дээ. Ёстой анзаардаггүй байж.
3 дахь нь үзэхээ мартчихаж. Маргааш нь хөх нүдтэй ирэв. Нөгөө 2 нь асууна:
-Чи яагаа вэ?
-Өглөө сэрэнгүүтээ бас мартчихна гэж бодоод нөхрийнхийгөө үзсэн чинь халуун байдаг юм байна. Тэгэхээр нь гайхаад:
– Бусад эрчүүдийнх хүйтэн байхад чиний төмсөг яахаараа халуун байдаг билээ” гээд асуучихсан чинь..

Чукча нар онигоо ярьж суув.
-Нэг чукча бүсэлхийгээр татсан 6 нүх ухаж байтал бас нэг чукча ирээд асууж гэнэ.
-Чи юу хийж байгаан?
-Цээж зураг авахуул гэсэн юм.
-6-г ухдаг нь яаж байгаа юм?
-6 хувийг авахуул гэсэн ш дээ. Чукча нар инээлдэв.
Нэг нь нилээд бодсоноо:
-Үнэхээр тэнэг чукча юмаа. Нэг нүхэнд ч гэсэн 6 хувийг авахуулж болно ш дээ..

Чукча дотроо тольтой шүүгээ худалдаж авчээ: Гэртээ авчраад шүүгээгээ онгойлгоод:
– Эхнээр нааш ир манайд миний ах хүрээд ирж. Эхнэр ирж харсанаа:
– Өө бас нэг хүүхэнтэй явна.

Нэгэн настай өвгөн сүмд ирээд нүглээ наминчилахийг хүссэнд ламтан бололгүй яахав мэдээж хэмээн хариулжээ. Тэгсэнд өвгөн тэхээр, дэлхийн 2-р дайний эхээр нэгэн үзэсгэлэнтэй бүсгуй манай хаалгийг тогшоод, германчуудаас нуугдахыг хүссэн юм.
Тэгээд би түүнийг зоориндоо нуугаад, германчууд түүнийг олоогүй юм гэсэнд ламтан Тэр чин маш сайн үйл шүү дээ хүү минь, юунд нь нүгэлээ наминчлах гэсийн бэ. хэмээн хариулжээ. Эцэг минь, хамгийн гол нь би сул дорой байдлаасаа болоод түүнээс надтай секс хийж зоорьнийхоо түрээсийг төлөх ёстой гэж шаардсан юм гэсэнд ламтан Ммм, тэхдээ тэр үе чинь их хэцүү байсан болхоор германчууд тэр бүсгүйг нууж байгааг чинь мэдсэн бол чи амиа ч алдаж болохоор байсан. гэсэн өвгөн толгой дохи. тиймээс бурхан чиний сайн мууг чинь харж үзээд, өршөөнө гэдэг итгэлтэй байна гэв. Баярлалаа эцэг минь, харин ахиад нэг асуулт асууж болхуу хэмээн өвгөнийг асуусанд, ламтан бололгүй яахав гэсэнд, өвгөн Би тэр эмэгтэйд дайн аль хэдийн дууссан гэдгийг хэлэхүү яахуу? гэжээ.

Нэг залуугийн эрхтэн нь 50 см байж л дээ тээд бурхан дээр очоод жаахан багасгаж єгєєч энэ арай дэндэнээ гэж. Бурхан хойд худгийн мэлхий дээр очоод vгvй гээд хэлvvлчих тэгвэл 10 см багасна гэв. Залуу мэлхий дээр очоод:
– Мэлхий мэлхий 2-лаа гэрлэе
– Yгvй , 40 см болов
– Мэлхий мэлхий 2-лаа гэрлэе
– Yгvй, 30 см болов
За одоо нэг vгvй гэчихвэл болно доо гэж бодоод:
– Мэлхий мэлхий 2-лаа гэрлэе
– Yгvй, vгvй, vгvй гээд байхад яах гээд байгаа юм vгvй за.

Өчигдөр анх удаа шилбэнийхээ үсийг хуссан юм аа. Тэгээд өөрийгөө аймаар майга гэдгийг мэдэж авлаа. Одоо яавал дээр вэ?

-Сталин гэнэт амь орвол яах байсан бол?
-Яав л гэж. Авсныхаа тагийг дотор талаас нь маажихгүй юу.

Вовка сургуулиасаа харьж ирээд аавдаа:
– Аав, таныг матын багш ирээрэй гэсэн
– Юу болоов?
– Багш надаа 7х9 хэд вэ гэсэн тэхээр нь 63 гэлээ, 9х7 хэд вэ гэхээр нь ЯМАР АЦНИЙХ НЬ ЯЛГАА БАЙНАА гэсийн
– Тийш дээ ялгаагүй ш дээ маргааш очноо
… … … дараагийн өдөр вовка харьж ирээд:
– Аав та сургуулиар оров уу?
– Амжаагүй л байна
– Тэгвэл тамирын багштай бас уулзаарай
– Бас яасан
– Багш баруун гараа өргө гэлээ өргөлөө, зүүн гараа өргө гэлээ өргөлөө, баруун хөлөө өргө гэлээ өргөлөө, зүүн хөлөө өргө гэлээ тэхээр нь ХААШАА ЮМ ТЭГЭЭД БООВОН ДЭЭРЭЭ ЗОГСОХ БОЛЖ БАЙНА УУ гэсэн
– Тийш дээ чиний зөв, аав нь очноо
… дараагийн өдөр вовка:
– Та сургуулиар оров уу
– Бас амжсангүй ээ
– Тэгвэл хэрэггүйэ намайг хөөчихсөн
– Яагаад?
– Өнөөдөр захирал ороод, орсон чинь матын багш тамирын багш зургийн багш 3 сууж байна
– ЗУРГИЙН БАГШ ЧИНЬ ЯМАР АЦАА ХИЙГЭЭД СУУЖ БАЙСИЙН
– Харин би бас тэгж л асуусан

Зам дээр нэг согтуу нөхөр хэвтэж байв. Гэтэл нэг сахилгагүй хүүхэд гүйж ирээд хамар дээр нь дийд дийд гэж дарчихаад зугатаачиж гэнэ. Согтуу өндийгөөд хамар дээрээ дарж үзсэн чинь дугарсангүй.
– Өөө муу сахилгагүй хог чинь эвдчихлээ шдээ гэжээ

Лифтээр явахдаа заавал хийж үзэх 10 зүйл
1. Нэг буланд нь буруу харж зогсоод хөдлөхгүй дугарахгүй байх
2. Орж ирсэн хүн бүртэй эелдгээр мэндлэн гар барьж өөрийгөө Наполеон гэж танилцуулах
3. Муур шиг дуугарах
4. Хэн нэгэн рүү удаан ширтээд хоолойгоо шахан “Чи тэдний нэг байна” гэж хэлэх
5. Давхар бүрийг зарлах… хүн товч дарах бүрд Дин гэж дуугарах
6. Амаараа хийгээ гаргаж байгаа чимаэ гаргаад хэн нэгэн руу муухай харах
7. Нэг буланг тойруулж зураад “Энэ бол миний хувийн орон зай” гэж зарлаад бусад хүмүүсийг гишгүүлэхгүй байх
8. Хэрвээ лифтэнд 2лаа байгаа бол нөгөө хүнийхээ мөрийг цохиод эргэж харахад нь юу ч болоогүй мэт царайлах.. Хэсэг хугацааны дараа дахиж цохиод эргэж харахад нь “Та сая намайг цохьсон уу” гэж асуу
9. Ямар нэг юмаа унагаагаад авалгүй хараад л бай. Тэгээд хэн нэгэн авж өгөх гэхэд нь “Миний юманд битий хүр” гэж орил
10. Олон нийтийг хамарсан тэврэлтийн өдөр гэж зарлаад хүмүүсийг хүчээр түүндээ оролцуулах гэж оролд.

Энэ хавьд эмч байна уу, туслаарай! хэмээн нэгэн зорчигчийн дуу хадахад хажуугийн купенд явсан нэгэн эр “Би эмч байна” гэсээр сандран ортол нэгэн эмэгтэй:
-Эмч ээ, зургаан үсгээс бүрдсэн хоолойны өвчнийг юу гэдэг юм бэ? гэжээ

Шоронд сууж байгаа нөхрөө эхнэр нь эргэж ирээд даргад нь:
-Манай нөхрийг хөнгөн ажил хийлгээд өгөөч гэж хүсчээ. Дарга:
-Танай нөхөр цаас л нааж байгаа шүү дээ. Энэ бол хамгийн хөнгөн ажил.
-Манай нөхөр шөнө дунд болоход ямар нэг хонгил ухдаг гэж байсан.

Маргааш гудамжаар үлэг гүрвэл явж байх магадлал хэд вэ? гэж эрэгтэй хүнээс асууж л дээ. Үлэг гүрвэлийн эд эснээс гаргаж авсан байх, эсүүл робот байх, эсүүл техникийн аргаар хоосон дүрс … байх гээл бодож боджийгоол тийм магадлал 5 хувь гээл тэгдгийн. Эмэгтэй хүнээс асуусан чинь аймар гайхаал, юун гачин юм асуугаад байгаан гэсэн шиг царай гаргаснаа – 50/50 шдээ, эсүүл явжийн, эсүүл явку л байшд гэдийн.

Нөхөр: -Чи намайг хуурсан уу?
Эхнэр: -Юу гэж дээ?
Нөхөр: -Хуурсан ш дээ?
Эхнэр: -Yгүй дээ…
Нөхөр: -За үнэнээ хэлчих л дээ?
Эхнэр: -хөршийн залуутай л нэг удаа…
Нөхөр: -Yгүй ээ, өнөөдөр 4 сарын нэгэнд намайг хуурсан уу л гэж асууж байна…

1 эр эхнэртэйгээ муудалцаад уурандаа орон доогуураа оржихжээ, тэгээд бантсандаа гарч ирэхгүй их л уджээ.
Эхнэр: за миний хөгшөөн, одоо тайвширалдаа, гараад ир
Нөхөр: эр хүн гарахгүй л гэсэн бол гарахгүй

-Хуулийн сургуулийн шалгалт явж байна. -Залилан гэж юу вэ?
-Багш аа, та намайг шалгалтанд унагаавал тэр л залилан болно дор.
-Яахаараа тэр вэ?
-Эрvvгийн хуульд хэн нэгэн этгээд нь нєгєє нэг этгээдийнхээ ямарваа нэг зvйлийн талаар мэдлэггvйг нь далимдуулж хохирол учруулах vйлдлийг залилан гэнэ гэж заасан байдаг шvv дээ.

Галзуугийн эмнэлгийн эмч өвчтөн нь эдгэрч байгаад баяртай байв. Өвчтөн:
– Миний хувьд бол бүүр дордоод байна.
– Чи яагаад өөрийгөө тэгэж бодоод байгаа юм?
– Би хэдхэн сарын өмнө Напелеон байсан чинь өнөөдөр нэг муу галзуугийн эмнэлгийн өвчтөн болчихлоо.

Эмч ээ, миний үс унаад байх боллоо.
– Та их сэтгэлийн хямралтай байна даа.
– Үс унаад байхад сэтгэл хямралгүй яахав дээ.

– Би өчигдөр жирэмсний тест өгөөд.
– Тийм үү, асуултууд нь хүнд юм уу?

Галзуугийн эмнэлэг.
– Би Юлий Цезарь.
– Би Ромын Пап. Эмч:
– Та нарт хэн хэлсэн юм?
– Бурхан өөрөө хэлсэн юм. Хажуунаас нэг нь:
– Худлаа, би эд нарт юу ч хэлээгүй.

– ”I don’t know” гэж юу гэсэн үг вэ?
– Би мэдэхгүй.
– Хм, ганц ч мэддэг хүн олдохгүй, сонин юм даа…

Нэгэн хөлөг онгоц, нэг арлын дэргэдүүр ойрхон гарах үед арал дээрээс үс сахал болсон нэг хүн хашгиран гараараа даллана. Зорчигчид, хөлгийн ахмадад хандан:
– Ахмад аа, тэнд хүн хашгирч даллаад байна?
– Харин тиймээ, жил болгон л манай онгоц үүгээр өнгөрөхөөр дэвхцээд л сүйд болдог юм ш дээ.

Цагдаагийн сургуулийн сонсогч нараас IQ ийн шалгалт авч байна. Бүгдэд нь куб, цилиндр, призм дүрс өгч мөн адил нүхнүүдтэй төмөр хавтан өгөв. Дүрснүүдийг тохирох нүхээр гаргах даалгавар өгөв. Шалгалтын дүн:
“ Шалгагдагсдын тал нь оюуны хомсдолтой, үлдсэн тал нь хүч чадал сайтай. ”

Америкийн тал нутаг. Зам дээр нь Арслангийн Савар газарт чихээ наан хэвтэж байна гэнэ.
– Чи юу хийж энд хэвтэж байгаа юм?
– Ээ, Зааны Соёо минь, цаана чинь хоёр морин тэрэгтэй, эхний морьных нь баруун урд хөлийн тах нь унасан, хоёр дахь морин тэргэндээ “галтай ус” ачсан, бүгдээрээ ташаандаа буутай, том бүдүүн тамхи татсан дөрвөн ширхэг цагаан арьстангууд давхиж явна.
– Чи тэгээд эдгээрийг газар чагнаад л мэдчихэж байгаа юм уу, ямар мундаг юм бэ?
– Мундагаа алд даа. Тэд сая намайг дайрчихаад давхиад явчихлаа…

Шинэ бэр шал угаана. Хадам ээж диван дээр хялайн сууна.
– Ээж ээ, би зөв угааж байна уу?
– Буруу байна аа. Бэр бүр сайн угаав.
– Одоо болж байна уу?
– Болохгүй байна аа.
– Тэгээд яаж угаах юм бэ?
– Би мэдэхгүй ээ, гэхдээ л буруу байна.

Чи яагаад дандаа надтай маргадаг юм бэ?
– Би чамтай маргаагүй ш дээ.
– Тээр, ингээд л маргаад байгаа юм даа.

Таны нэр?
– Яа.
– Юу?
– Юу биш ээ, Яа!

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s