Хий үзэгдэл байдгийг Эйнштейн нотолжээ

ghost

Хий үзэгдлийн тухай сэдвийг шинжлэх ухаан нухацтай авч үздэггүй. Харин Америкийн сэтгэл судлаач Жон Качубагийн үзэж буйгаар, хүний сүнс үхлийн дараа ч алга болдоггүй талаар нотолгоо бий. Тэгэхдээ үүнийг сэтгэл мэдрэлийн хэвийн бус үзэгдлийг судалдаг мэргэжилтнүүдийн ажиглалт болон туршилт дээр үндэслэн хийгээгүй, харин шинжлэх ухааны үүднээс буюу Эйнштейний харьцангуйн алдарт онолоор нотолжээ.

Агуу физикчийн тооцоолсноор бол, орчлонт ертөнц дээрх аливаа матери эсвэл энерги устаж үгүй болохгүй, тэдгээр нь нэг хэлбэрээс нөгөөд шилждэг байна. Хүний дотоод мөн чанар болох зүрх сэтгэлийг энергийн нэг төрөл гэж үзвэл тэр нь хаашаа ч алга болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Үүний сацуу биднийг тойрсон орон зай нь эфир гэдэг үл харагдах эдээр дүүрсэн байдаг гэж Эйнштейн үзэж байжээ. Жон Качуба “Хий үзэгдлийн ангуучид” номондоо эфир бол бие цогцос мөнх нойрсох үед чөлөөлөгддөг, хувирч өөрчлөгддөг энерги юм гэсэн санааг дэвшүүлсэн байна.

“Бид идэж байхдаа ургамал болон амьтдын хуримтлуулсан дулааны энергийг биологийн эрчим хүч болгон хувирган авдаг. Чухам энэ эрчим хүч нь зүрх цохилж, уушги амьсгалахад хүргэдэг учраас бид хөдөлж чадаж байгаа юм. Бие махбодь үхэхэд энэ эрчим хүч чөлөөлөгддөг. Тэгэхдээ агаарт зүгээр уусан алга болдоггүй, харин агаарыг дүүргэж байдаг материтай нэгдэн, агаарын орон зайг хоосон бус болгодог” гэж тэрбээр бичсэн байна.

Эфирийн эрчим хүч нь хүмүүсийн ярьдаг хий үзэгдэлтэй ямар ч хамаагүй байх болох юм гэж Качуба үзжээ. Ийм уялдаа холбоо байдгийг нотолсон ямар баримт байдаггүй.

Чикагогийн их сургуульд Качубагийн хамт ажилладаг Нил Жонсоны нотолсноор бол, “нөгөө талын” ямар ч үйл явдал тодорхой тайлбартай байдаг. Жишээ нь, чийдэн нь дамжуулагч согогтой утаснаас болоод анивчиж болно, хөршийн талаас дуулдах шалны банзны хяхнах дууг заримдаа сүнстэйн шинж гэж үздэг, харин янз бүрийн эд зүйлс гэнэт алга болох эсвэл бий болохыг хүний мартамхай байдалтай холбон хялбархан тайлбарладаг. Тэгвэл гэрэл зураг эсвэл дүрс бичлэгт хачин дүрс гарсан байдгийг дийлэнх нь техникийн саатал эсвэл оптикийн нөлөөтэй холбоотой байдаг.

Гэсэн ч хий үзэгдэл байдагт итгүүлэх нь ашигтай байдаг хүмүүс бий. Тухайлбал, “хэвийн бус зүйл” тохиолдсон байшин, барилгын эздэд ашигтай юм. Жишээ нь, Америкийн Пенсильванид эртний харштай Лаример тусгай хэрэгсэлтэй мэргэжилтнүүдийг уриад гэрт нь “ер бусын” энерги байгааг тогтоолгож, дараа нь “хий үзэгдэлтэй аялал” зохион байгуулан 10 долларын тасалбар худалджээ.

Харь гарагийнхантай холбоо тогтоосон гэсэн болгон зүүднээс цаашгүй гэсэн дүгнэлтийг Лос-Анжелесийн бие цогцсоос гарч хийсэн аяллыг судалдаг төвийн ажилтнууд хийжээ. Тэд 20 хүн оролцсон туршилт хийсэн байна. Туршилтын өмнө тэдэнд хэрхэн богино хугацаанд гүн нойронд автаж, махан бие цогцсоосоо “гаран” аялахыг зааварчилжээ. Тэдний талаас илүү хувь нь зааврын дагуу ажиллаж чадсан бөгөөд бүр долоо нь харь гарагийн төлөөлөгчидтэй харилцаж чадсан гэж судалгааны удирдагч Михаил Радуга ярьсан байна.

Судалгаанд оролцсон сайн дурынхны нэг ярихдаа “бие цогцсоосоо гараад харь гаригийн хүн хайсан. Миний өмнө харь гарагийн гурван хүн гарч ирсэн. Тэд бидний төсөөлдгийн адил том нүдтэй том толгойтой бус харин “Юу ч биш” кинонд гардаг зүйлтэй илүү адилхан байв. Тэд надтай холбоо тогтоох гээгүй, харин намайг айлгахыг оролдсон. Эцэст нь надад айдас төрснөөр би сэрсэн” гэжээ.

“Хүмүүс харь гарагийнхныг харахаараа түргэн нойрссон, бие цогцсоосоо гарсан байснаа үнэн хэрэгтээ ойлгодоггүй. Ингэж зүүдлэх нь их бодитой болсон мэт санагдаж, хуурамч зүйл гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Гэхдээ хамаг учир харь гарагийнханд бус, хүний ухамсрын боломжид байдгийг, хүн болгонд тийм зүйл тохиолдож болохыг судалгаа харуулж байна” гэж Михаил Радуга нотолжээ.

Судлаачийн хэлснээр, жил бүр АНУ-ын нэг сая орчим иргэн нойрсох үедээ бие цогцсоосоо гарч аялснаа ойлгодоггүй бөгөөд үүнийгээ жинхэнэ бодитой болсон гэж үздэг байна.

Эх сурвалж: Монцамэ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s