Мэдээлэл

.. 2011-2012 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцагчдын сургалтын төлбөрийн зохих хэсгийг “Хүний хөгжил сан”-гаас олгуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын наймдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас орой, эчнээ ангийн оюутнуудад мөн “Хүний хөгжил сан”-гаас сургалтын тэтгэлэг олгохоор шийдвэр гаргасан байна ..

.. 500 мянган төгрөгөөс оюутнуудын эрүүл мэндийн даатгалд төлдөг 8040 төгрөгийг хасч үлдэж байгаа 491 мянга 960 төгрөгийг их дээд сургуулиудад шилжүүлэн олгохоор болсон. Тэгвэл хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ үед оюутнууд харъяа сургуульдаа сургалтын төлбөрөө тушаахдаа Хүний хөгжлөөс олгох дээрх хэмжээний мөнгийг хасч үлдсэн зөрүү мөнгөө төлөхөөр болж байна. Учир нь энэ тухай асуудал Засгийн газраас нэгэнт батлагдчихсан учраас их дээд сургууль төрөөс олгосон хойно нь оюутнуудад буцааж зөрүү мөнгө олгохгүй, эхнээсээ энэ хэлбэрээр авах зохион байгуулалтанд орох учиртай гэдгийг БСШУ-ны сайд хэлж байна ..

Жич: Сургалтын албаны зүгээс энэхүү хөнгөлөлтөнд оюутнууд энэ семестерт хамрагдах боломжгүй бөгөөд 954’000₮-ийг бүтнээр нь тушаах хэрэгтэйг анхаарууллаа. Энэ жилийн бус 2012 оны төсөвт тусгагдахаар болсон учраас гэдэг тайлбарыг хийсэн болно.

Advertisements

Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг 700 үгийг нэг мөр болголоо

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөлгөөн”-ийг хэл бичгийн эрдэмтдийн дунд саяхан зохион байгуулсан билээ. Тус зөвлөлгөөнөөр кирил бичгийн зөв бичих дүрэм болоод олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгон оноон тогтоох асуудлыг хэлэлцсэн юм. Түүнчлэн эргэлзээтэй бичигддэг нийт 700 орчим үгэн дээр санал солилцож эцсийн шийдвэрт өчигдөр хүрсэн байна.

Цаашид бид тэдгээр эрдэмтдийн санал нэгдсэн үгсийг доорх хувилбараар ашиглаж эхлэх нь ээ.
Үргэлжлүүлэн унших

FYI: ХХОАТатварын тухай хуулиас

16 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх орлого

16.1.12. хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого.

24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх

24.6. Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ. Үргэлжлүүлэн унших