Байгаагаар минь хайрла /өгүүллэг/

Сайхан залуутай гэрлэж, таарч тохирсон аятайхан хосууд шүү гэж хэлүүлэхийг охид болгон хүсдэг нь нууц биш. Болороо ч мөн тэгж боддог. Сургуулиа төгсөөд жил гаруй болсон тэрээр нутаг буцалгүй, хөлсний байранд амьдарч мэргэжлээрээ ажиллаж, ирээдүйн гэр бүлээ хотдоо төлөвлөх санаатай урагшилсаар л… Элдэв стиль, эрхэмсэг дүр төрх түүний чухалчлах зүйл биш. Бор царайтай жижгэвтэр биетэй, жирийн л нэг охин. Өөрөөр хэлбэл энгийн юм агуу байдаг гэсэн зарчмыг баримтлахыг хичээдэг. Гэнэт нэг өдөр түүний амьдралд эргэлт гарч, хүсэл мөрөөдлийн ханхүү нь гараад ирэх нь тэр дээ. Царайлаг, соёлтой, боловсролтой залуу. Болороог яаж тоосийм гэмээр. Болороо ч үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Тиймдээ ч түүнтэй уулзах болгондоо хэлэх үг, хийх үйлдлээ бодож ёстой л шалгалт өгөх аятай л юм болно. Үргэлжлүүлэн унших

Advertisements

“Хөгшид хөгжөөнтэй” богино өгүүллэг

Хөгшрөхөөр хүн орж ирдэггүй айл болдог юм байна. Тэгээд л үеийнхэн ч өнгөрөөд л, утас ч дуугарахаа болих юм даа. Нэг жаалхан хархүү цахилгаан бичихээр орж ирлээ. Хүний мөрөөс болсон хөгшин бид хоёр гэрлийн байцаагч тэр хүүтэй хэдхэн үг солих санаатай хэрэндээ бас хөөрхөн өрсөлдлөө. Тэгээд хэлсэн үгийг нь сонсож чадалгүй алдчих вий гэсэндээ би байцаагч залуугийн аманд чихээ дөхүүлээд:
-Цахилгаан хэд гарч хүүхээ? Гэж хашгирлаа. Залуу миний амьсгаанаас сэжиглэнгүй ярвайж над руу “хн… энэ яасан бүдүүлэг өвгөн бэ” гэсэн янзтай эвгүй хялайгаад дуугардаггүй. Эмгэн тэнд намайг шоолон жуумалзана. Аргагүй л дээ, би урдуур нь дайрсан юм чинь. Тэгээд надаас түрүүлж юм асууж чадалгүй хоцорсондоо хор нь хөдлөөд их таагүй царайтай байсан юм. Үргэлжлүүлэн унших

Алга бологсод

Ойрд ингэж сайхан амарсангүй. Нам унтчихаж, бүр нам шүү. Юу ч зүүдэлсэнгүй. Сүүлийн үед байнга л араас хэн нэгэн элдэн хөөж байна гэж хар дараад байснаа ч мартлаа. Сайхаан. Нар аль эрт мандчихаж…Ингэхэд нээрэн яагаад сэрүүлэг дуугарсангүй вэ? Өө тийм ш дээ өнөөдөр чинь хагас сайн. Бямба гариг, үгүй гараг гэх юм болов уу? За за тэр монгол хэлний дүрэм ямар хамаа байна. Осолгүй л дэлхийн одон орон судлаачид жилийн өмнө нарны аймаг 8 гаригтай гэж дуу нэг зөвшөөрчихөөд байхад л, манайхан хүүхдүүддээ 9 гаригтай гэж заагаад л байгаа юм даа.
Үргэлжлүүлэн унших

Аядуу намуухан бүжиглэ

Дүүжин даажин дээр тоглох хүүхдүүдийг харж байсан уу?
Дүнгэнэн шуугих бороон дусал газар тогшихыг сонссон уу?
Эргэлдэн нисэх эрвээхэйг даган бүжиж явсан уу?
Элчит шаргал наран жаргахыг ширтэж байсан уу?

Ийм хурдан битгий бүжиглэ
Эгшигт аялгуунд нь намуухан бүж
Цаг хугацаа богинохон шүү
Цангинах хөгжим удахгүй дуусна
Үргэлжлүүлэн унших