Бямба гаригийн эчнээ хөтөлбөрийн танилцуулга

Олон улсын түвшинд хүрсэн бизнесийн удирдлагын бакалаврын сургалтын хөтөлбөрөөр богино хугацаанд мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулж байна.
Та бүхэн хүч, авъяас чадвар, ухаалаг мэдрэмжээрээ өнөөдрийн их амжилтанд хүрцгээлээ. Эдийн засаг, бизнесийн орчин байнга өөрчлөгдөж, бизнесийн үйл ажиллагаа явуулахад туршлага чадвараас гадна системтэй мэдлэг улам бүр шаардагдаж байна.
Иймд бизнес эрхлэгч та болон туршлага бүхий ажилтнуудаа ажил төрөл, орон нутгаас нь хөндийрүүлэхгүйгээр сургах нь бизнесийн амжилтанд тань түлхэц болно.
Тус сургуулийн Бизнесийн удирдлагын бакалаврын хэргэм олгох бямба гаригийн эчнээ сургалтын үйл ажиллагаагаа 1997-1998 оны хичээлийн жилээс эхлэн явуулж эхэлсэн.
Үргэлжлүүлэн унших